Оюутны сургалтын төлбөрийн богино хугацааны зээл
Зээлийн зориулалт:
Сурлагын амжилт, бүтээлч ур чадвараа цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй оюутны сургалтын төлбөрт зориулан олгоно.
Зээлийн нөхцөлүүд:
Зээлийн хэмжээ:Оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй.
Зээлийн хүү: 5% /жилийн/
Зээлийн хугацаа: 12 хүртэл сар
Эргэн төлөлт: Сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлнө.
Тавигдах шаардлага:
- Сурлагын дүн нь шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд 2.5 болон түүнээс дээш голч дүнтэй байх;
Бусад тавигдах шаардлага:
- Бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элссэн, өдрийн ангид суралцдаг байх;
- Эрх зүйн бүрэн чадамжтай буюу 18 нас хүрсэн байх;
- Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын "Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, Хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин болон тэтгэврийн орлоготой гэр бүлийн гишүүн байх;
- Үндсэн зээлдэгч болон Хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Үндсэн зээлдэгч болон Хамтран үүрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
- Хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж буй гэр бүлийн гишүүн нь тэтгэврийн орлоготой тохиолдолд:
- Нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр авагчаар бүртгэгдсэн байх,
- ХААН банкнаас сар бүр тэтгэврээ авдаг байх,
- Тэтгэврийн зээл болон "Сайн оюутан” төслийн зээлийн сарын төлбөрийн нийлбэр хэмжээ нь зээл хүсэгчийн сарын тэтгэврийн хэмжээнээс хэтрэхгүй байх,
- Хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж буй гэр бүлийн гишүүн нь цалингийн орлоготой тохиолдолд:
- Тэтгэвэрт гарах наснаас өмнө зээл төлөгдөж дуусахуйц байх,
- Зээлийн судалгаа хийгдэх үед тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажиллаж буй,
- ХААН банктай Цалингийн зээлээр Хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтан, албан хаагч байх,
- Цалин, түүнтэй адилтгах нөхөн олговроо ХААН банкаар дамжуулан авдаг байх,
- Зээлийн эргэн төлөлтийн харьцаа хангахуйц цалингийн зээл болон "Сайн оюутан” төслийн зээлийн сарын төлбөрийн нийлбэр хэмжээ нь зээл хүсэгчийн сарын цэвэр цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байх,
- Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх,
Бүрдүүлэх материал:
- Зээл хүссэн өргөдөл;
- Иргэний болон оюутны үнэмлэх эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);
- Гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэх эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулсан баримт;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;