Ёслолын буудлагыг таван байршилд хийнэ
Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах "Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад хийх бөгөөд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт тавина гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.