Д.Баясгалан захирал аа, танай “Голомт” банк мөнгө хүүлэгч шиг бохир ажиллах ёсгүй биз дээ!
Голомт банктай холбоотой анхаарал татсан мэдээллүүд олон бий. Хамгийн сүүлд л гэхэд "Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд "Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгаланд хандан нээлттэй ил захидал бичиж,"Алтандорнод Монгол” ХХК, "Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгч буйгаа зарлаад байгаа билээ. Тэгснээр Д.Баясгалан C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулахаар болж буй гэдгийг тэрбээр захидалдаа онцолсон байсан. Т.Ганболд эрхэм захидалдаа "Монгол Улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, "Алтандорнод Монгол” ХХК, "Бумбат” ХХК-иас 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж, C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!” гэсэн байсан юм.
Чухам харин Д.Баясгалан захирал одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа. Гэхдээ түүнд хандаад хэлэхэд, том өр төлбөрийнхөө асуудлыг жичдээ ярьдаг юм байгаа биз
Эхлээд үйлчлүүлэгчдээс авдаг өндөр шимтгэлийнхээ талаар тайлбар хийвэл яасан юм бэ. Үйлчилгээний жишиг тогтоож байна л гэж битгий хэлээрэй дээ. Улс орон, эдийн засаг амаргүй байгаа энэ үед танай банкны өндөр шимтгэл мөнгө хүүлэгчийн арга барилаас ялгаагүй л ойлгогдож байна! Тиймээс тус банкны шимтгэлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Банкны салбарын үйл ажиллагаа бол цэвэр итгэлцэл дээр суурилдаг гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа биз ээ. Тэрчлэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгаас урьтаж өөрсдөө олох таван цаасныхаа араас хатсан, нэхэл хатуутай үйлчилгээнээс иргэд аяндаа л зайгаа барьдаг. Тухайлбал, Голомт банк мөнгө шилжүүлгээс маш өндөр шимтгэл авдаг тул үйлчлүүлэгчид эсэргүүцсэн сэтгэгдлийг ихээр илэрхийлэх болжээ.
Голомт банк 5 сая төгрөг дотор бол 08-16 цагийн хооронд 2000 төгрөг, 16 цагаас хойш бол 5000 төгрөгний шимтгэлтэй боло 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд 08-16 цагаас өмнө 5000 төгрөгний шимтгэл авч, харин 16 цагаас хойш бол 50,000 төгрөгний шимтгэл авдаг аж. Теллер нь уг шимтгэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа "иргэн бүрийг интернэт банктай болгох ингэснээр бэлэн мөнгөний харилцаа хаагдсанаар далд эдийн засаг хумигдана” гэсэн ач холбогдолтой зүйл гэснийг нь нэр бүхий мэдээллийн сайт нийтлэжээ.
Тэгвэл бусад банкуудын тухайд Голомт банкны шимтгэлээс арай уян хатан аж. Худалдаа хөгжлийн банкны тухайд арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл 2000 төгрөг, Төрийн банкны данс руу гүйлгээ хийхэд 300 төгрөгийн шимтгэлтэй бол, тус банкинд арилжаалахгүй байгаа ховор төрлийн валютыг өөр банк руу шилжүүлбэл 15 мянган төгрөгийн шимтгэл авна гэж байна.
Харин Хаан банкны тухайд бэлэн мөнгөөр банк хооронд гүйлгээ хийвэл 500 төгрөгийн шимтгэлтэй бол Хас банк бэлэн мөнгөөр банк хооронд гүйлгээ хийвэл 2 мянган төгрөгийн шимтгэлтэй, харин тус банкны харилцагч бол 300 төгрөгийн шимтгэлтэй. Ажлын цаг дууссаны дараа их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ банк хооронд хийхэд боодол мөнгө тутмаас 200 төгрөгийн шимтгэл авдаг байна.
Тэгэхээр банкуудын шимтгэлийн мэдээллээс харахад хамгийн өндөр хатуу тогтоосон нь Голомт банк аж. За мөн тус банкинд дансандаа доод үлдэгдэлтэй байх ёстой гэсэн зарчимтай үйлчлүүлэгч 50,000 төг данснаасаа авах гэхэд 45,000 төгрөг өгдөг байна. "Дансандаа үлдэгдэлтэй байх ёстой” гэдгийг чухам үндэслэлийг нь теллер нь бүрэн тайлбарлаж мэддэггүй ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.