ХААН банк хэрэглэгчийнхээ данснаас хулгай хийж байна гэв
Банкны үйлчилгээ бол хэрэглэгчдэд хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл ХААН банктай холбоотой иргэдийн гомдол ер тасрах янз алга. Ямартаа л нэгэн хэрэглэгч "ХААН банк хэрэглэгчийнхээ данснаас хулгай хийж байна.
Мобайлаас мөнгө шилжүүлэх бүрт 4-5 мянган төгрөг сох дутаж алга болчихоод байна.Лавлах нь хулгайн үйлдлээ тайлбарлах боломжгүй гэсэн” хэмээн сошиал хуудаснаа бичсэн байна.
Харилцагчдынхаа дансны гүйлгээг хянаж мэдэхгүй юм бол банкны үйлчилгээ үзүүлэхийн шаардлага ер нь байдаг юм уу, ХААН банкныхаан.
За мөн ХААН банк бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээр дамжуулан иргэдийн мөнгөнөөс хумсалдаг тухай асуудал байна. Тодруулбал тухайн иргэн хэдэн төгрөг авахаас хамаарч гүйлгээ болгоноос 200 төгрөгний шимтгэл авдаг болж. Зарим тохиолдолд гүйлгээ бүрээс 400 төгрөгний шимтгэл авч байгаа гэдгийг иргэд хэлсээр ирсэн. Ингэж шимтгэлээ өөрсдөө тогтоож иргэдээс дур зоргоороо мөнгө авч байгаа нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг ихэд төрүүлж байна.
ХААН банк ер нь энэ янзаараа хэрэглэгчдээ алдаад таарах вий!
Эх сурвалж: Шуурхай.мн