Баавгай толгой руу нь алгадаж арьсыг нь хуулсан, нурууг самардсан байсан

🕐 2026/10/29
Зургийг хиймэл оюун ухаанаар бүтээв

Өнөө өглөө /2026.10.29/ 08 цагийн үед малдаа явж байсан малчин руу баавгай дайрч гэмтээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин 35 настай эрэгтэй рүү баавгай дайрсан байна.

Энэ талаар Баянгол сумын засаг даргаас тодруулахад "Манай сумын малчин өглөө 08 цагийн үед малдаа явж байгаад баавгайтай халж тулсан байгаа юм. Улмаар доош харж хэвтсэн. Баавгай толгой хэсэгт нь алгадаж, нурууг нь маазад явсан байна. Тухайн иргэн нь Дархан-Уул аймгийн Шарийн гол сумын харьяат байсан. Сумын эмнэлэгт амин үзүүлэлтүүдийг нь үзэж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн.

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан