Э.Гантулгын түймрийн голомтод унаж явсан машин улсад 2.251.000 төгрөгийн өртэй

🕐 2026/10/29

-Засгийн газар: Э.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө-

Боомтын захиргааны газрын дарга Э.Гантулгыг Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Тэрээр Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарах шалтгаан болсон 5 машины цуваанд хамт явсан бөгөөд ингэж явахдаа Хилийн боомтын захиргааны харьяанд байдаг машиныг унаж явсан байдаг. 

Тодруулбал, Э.Гантулгын унаж явсан машин 6001УБӨ дугаартай Патрол загварын машин байв. Уг машин Хилийн боомтын захиргааны харьяанд байдаг, төрийн албаны машин. Тэгвэл машин өнөөдрийн байдлаар:

  • Торгууль: 1.118.000
  • Татвар: 757.000
  • Замын хураамж: 376.000 төгрөгийн өртэй байна.

Э.Гантулга нь Хилийн боомтын захиргааны газрын даргаар 2024.01 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар томилогдож байсан юм. Түүнийг энэ албанд томилоход дэмжлэг үзүүлсэн хүмүүс бол УИХ-ын гишүүн С.Соронзонболд, Х.Бадамсүрэн нар. Э.Гантулгын аав н.Энхтөрийг Х.Бадамсүрэнгийн “хүн” гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. 

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан