Өнөөдрөөс 146 зөвшөөрөл ҮГҮЙ болж байга
Юм хийчих гээд зөвшөөрлөө хүлээж хэдэн сар гүйгээд, эцэст нь эхэлсэн ч юмгүй ядарч сульдан дампуурдаг, урам хугардаг, хүний нутагт очиж тоосго зөөж, шал угаадаг жишээ зөндөө. Эр бэлгийн эс шиг тэсэж үлдэн зөвшөөрөл гээч юмыг авч чадсан нь үргэлжлүүлээд бүртгэл, шалгалт, гэрчилгээ, лиценз юу юу ч гэнэ вэ, А4 цаасан дээр хэвлэсэн гурван гарын үсэг, ганц тамганы төлөө байдгаа бардаг даа. Юм хийж үзсэн, үзэх гэсэн бүгд л гайг нь мэдэх байлгүйдээ. Энэ байдлаас салъя гээд ЗГ шийдвэр гаргасан юм бишүү. Би лав тэгж ойлгоод байх юм. Зөв үү!
Давуу тал нь:
- Авлига, хүнд суртал буурна
- Цахимаар ebusiness.mn ямар үйл ажиллагаа эрхлэхээ мэдэгдээд л болоо.
- Дарга, даамлын үүд сахиж, төр царайчлах шаардлагагүй.
- Төр өөрөө тэдэн дээр очих гэнэ...
- Хамгийн гол нь Эдийн засагт мэдэгдэхүйц эерэг нөлөө үзэгдэж эхэлнэ.
Сул тал нь:
- Бид ТҮЦ тавина гээд гараад ирвэл эргээд цэгцлэх гэж бас юм болно. Тэгэхээр яаж цэгцтэй журамтай байлгах талаар тодорхой болгохгүй бол бас л барьцамтгай ард түмэн шүү дээ.
- Манайхан давруу, итгэл эвддэг хүмүүс олон учраас голд нь нөхцөл байдлыг эргүүлэх залилагч нар гарч ирж мэднэ...
Ямартаа ч өнөөдрөөс 146 зөвшөөрөл ҮГҮЙ болж байгаа аж
эх сурвалж:FB Tegshjargal Galbadrakh

