АН-ын зодоон эхэллээ

633

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:
...Намын их хурлыг хийхээс айж болохгүй шүү дээ. Асуудлаа нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Намын даргын асуудлыг ярих ёстой бол ярина. ..

...Ардчилсан намын ажил болохгүй байна. Би Н.Алтанхуягаас илүү ажиллаж чадна гэж хэлж байгаа.
/Өдрийн сонин. 2010.11.18/

...Томилогддог бусад төрийн албан хаагч бол Г.Дэнзэн шиг ажлаа өгөөд шалгуулаад үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй.
/Ярилцлагаас нь ... 2013-6-17/


"АТГ-ынхан Дэнзэнг эхнэр хүүхдийг нь орилуулан байж баривчлав”, "Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж согтуу байсан учир АТГ-т үнэмлэхээ орхиод зугтлаа”, "Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Хаан жимс” компанийн Улаанбаатар дахь албан тасалгаанд АТГ нэгжлэг хийлээ” ...

Үнэн хэрэгтээ хүргэн Дэнзэн, түүнийг баривчилсан АТГ-ыг, "согтуу” өмгөөлөгчийг ч анхаарах хэрэггүй юм. Хэргийн учир эдэнд байгаа юм биш.

АН-ын шинэ хуучин удирдлагуудын "зодоон” үүгээр эхэлж байгаа хэрэг гэх. Хэдэн жилийн өмнөөс бугшсан АН-ын удирдлагуудын сөргөлдөөн өнгөрсөн жилээс ил болж, нууж хаалгүй тэмцэлдэж эхэлсэн.

Хэдэн сарын өмнө Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдын сэнтийгээс унагасан зэрэг ил цагаан хэрэг явдлын үргэлжлэл ийнхүү хүргэн Дэнзэнг баривчилснаар өрнөж буй ажээ.

Одоогоор АН үүрэг гүйцэтгэгч удирдлагатай байгаа. Тэд ҮЗХ-гоо хуралдуулж зүрхэлдэггүй гэж байгаа. Учир нь хуучин дарга Н.Алтанхуяг нь ҮЗХ-ны гишүүдийн 50-иас дээш хувийг өөртөө "нэгтгэчхээд” байгаа учраас шинэ дарга жинхэлж амжилгүй унах магадлал өндөр гэсэн. Мөн албан тушаалтай байхаасаа л ахлах зөвлөхөө "сугалуулан” АТГ-ын үүд сахиулсан Н.Алтанхуяг намынхаа одоогийн удирдлагад халгаатай операци зохион байгуулахаар бэлдээд байсан. Түүнээс нь урьтаж хүргэн Дэнзэнгээр дамжуулан сануулга өгч АТГ-ыг дайчилсан нь энэ гэж улс төрийн ажиглагчид хэлж байна. Энэ "тайлбар” үнэн ч бай, худал ч бай, АН-ын зодоон эхэллээ гэдэг нь гарцаагүй үнэн билээ.


Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
...Бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. Хүн хүний арга барил өөр байдаг юм байна.

...Би намын даргын ажлаа өгөхдөө З.Энхболдод зургаан үг хэлсэн. Эв эеийг хичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж.

...Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу...”.
/Ярилцлагаас нь... 2015-2-28/

Зууны мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

633 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex