Н.Алтанхуяг: Миний найз Э.Бат-Үүл намайг ингэж Түгжилдэх нь юун…
Сүүлийн үед МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд хэцүүхэн өдрүүд болж өнгөрч байх шиг. Н.Алтанхуягийг албантушаалаас нь огцруулах тухай яригдаж эхлэхийн хажуугаар намын гишүүд нь түүнийг буруушаах болсон. Учир нь намын гишүүдээсээ хэлэлцэж шийдэхгүйгээр дур мэдэн гэрээ байгуулсан юм. Үүнд намын АН-ын гишүүд бухимдалтай байгаа бөгөөд Нийслэлийн засаг дараг Э.Бат-Үүл Ерөнхий сайдад хандаж шаардлага хүртэл хүргүүлээд авсан билээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүк цахим хуудаснаа "МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээн бичжээ.