Дэлхийн хүн ам айдаст автаж байна
Эбола вирус дэлхий даяар маш эрчимтэй тархаж байгаа
гэнэ. Тиймээс ч дэлхийн хүн ам маш их айдаст автаж эхэллээ. Хамгийн анх
энэ вирусыг 1970 онд нээж илрүүлсэн байна. 2014 онд энэ өвчний тархалт
ихээхэн нэмэгдэж эхэлжээ. Одоогийн байдлаар 1950 орчим өвчтөн
бүртгэгдсэнээс 1060 хүн нь амь насаа алдсан байна.
Доктор Кент Брэнтли Либеригийн төв Монровид байрлах Эболагийн эмнэлэгт ажилласан бөгөөд ELWA (Eternal Love Winning Africa) ажилтангуудад туслаж байсан байна. Харин тэрээр 8 сарын 3-нд энэ өвчнөөр өвчилсөн бөгөөд түүнийг АНУ руу явуулжээ. АНУ-д хамгийн анхны Эболагийн вирустэй болсон хүн нь тэр болжээ.

2. Брэнтли ELWA-д ариутгал хийх зорилгоор хлораминтай ус бэлдэж байна. Фото: Reuters Samaritan’s Purse / Handout via Reuters

3. ELWA эмнэлэгт ажиллаж буй Брэнтли. Фото: Reuters Samaritan’s Purse / Handout via Reuters
Өвчний шинж тэмдэг: бие сульдах, халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх. Үүнээс гадна биен дээр юм туурч, дотор болон гадуур цус алддаг байна.

Кент Брентлиг Эморигийн Их Сургуулийн дэргэд байрлах эмнэлэгт хэвтүүлсэн аж. Энэ эмнэлэгт тэрээр тусгаарлагдмал байгаа. Брентлигийн биеийн байдал сайжирч байгаа ч, эмч нар түүнийг эдгэнэ гэсэн баталгааг өгч чадахгүй байгаа юм байна.

5.

6. Микроскопын тусламжтай гаргаж авсан Эбола вирусын зураглал. Фото: Reuters Frederick Murhy / CDC / Handout via Reuters


8. Сьерра-Леоне дахь улсын төв эмнэлэгийн хажуугаар ариутгалын бодистой явж буй эмч. 2014 оны 7 сарын 10. Фото: Tommy Trenchard

9. Эбола вирус халдварласан өвчтөнгөөс цус авч байна. Фото: Tommy Trenchard

10. Samaritan’s Purse байгууллагынхан Эбола өвчний вирусээс болж нас барсан өвчтөнгийн биеийг ариутгалын бодисоор шүршиж байна. Фото: Reuters Samaritan’s Purse / Handout via Reuters

11. Либерийн охид ЮНИСЕФ-ийн гаргасан Эбола вирусээс хэрхэн хамгаалах талаар сэтгүүлийг харж байна. Фото: Reuters Ahmed Jallanzo / UNICEF / Handout via Reuters


