Л.Цог намын байраа барьцаанд тавьж нэг сая ам.доллар зээлдсэн үү
УИХ-ын дэд дарга Л.Цогийг намын байраа барьцаалаад нэг сая ам.доллар
зээлсэн гэж МАХН-ынхан ярих болжээ. Дарханы Зулзагын амралтанд болсон
тус намын төвийн бүсийн уулзалт дээр энэ тухай яригдаж, Л.Цогийг УИХ-аас
эргүүлэн татах асуудлыг ч хөнджээ.
Тэгвэл гуравдахь
Ерөнхийлөгч Н.Энхбаярт залилангийн хэргээр эрүүгийн хэрэг нээгээд буй.
Түүнийг намынхаа төв байрыг залилан авсан гэж үзээд эрүүгийн хэрэг
нээсэн билээ. Гэвч уг хэргийг МАХН-ынхан үгүйсгэж байгаа.
Гэтэл Л.Цог дарга нь бас намынхаа байрны асуудалд ийн холбогдоод байгаа бололтой.
http://www.gereg.mn/news/954/