Н.ЭНХБАЯРТ ДАХИН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, МАХН-ЫН БАЙРЫГ БИТҮҮМЖИЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Монгол Улсын иргэн н.БатЭрдэнэ болон АНУ-ын иргэн Генсбург нар эд хөрөнгөө залилуулсан талаараа тус газарт өргөдөл гаргасан бөгөөд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгахаар болсон гэнэ.