Том айл нь түрүүлж нүүе

1104

Том айл нь түрүүлж нүүе Улаанбаатар хотын 27 га газрыг автомашин, сэлбэг хэрэгслийн худалдаа явуулдаг томоохон есөн зах, 34 цэг эзэлдэг. Эдгээрийг анх байгуулах үед тэр хавь нь хотын зах гэгдэж байсан ч хот өргөжин, тэлэхийн хэрээр зах бус, төв хэсэгт хамаарах болж, нийслэлийн өнгө төрх, цэвэр цэмцгэр байдалд нөлөөлж эхэлсэн.

Тиймээс автомашины, сэлбэг хэрэгслийн худалдаа явуулдаг зах, цэгүүдийг хотын захад төвлөрүүлж, анх удаа томоохон цогцолбор байгуулах шийдвэрийг хотын захиргаа гаргаж, эхлэлийг нь тавьсан. Энэ нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал төдийгүй хөрс, агаарын бохирдлыг бууруулна гэж тооцсон юм.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны цаадах 130 га газарт цогцолбор байгуулна. Таван жилийн дотор барих уг цогцолборт эхний ээлжинд 14.000 машины зогсоолыг аж ахуйн нэгж, иргэдэд худалдан, орлогоор нь бүтээн байгуулалт өрнүүлж буй. Нийслэлийн ИТХ аравдугаар сарын 1-нээс хотын төвийн ил задгай талбайд автомашин худалдахыг хориглох шийдвэр гаргасан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн сард автомашины худалдаа эрхлэгчдэд түүнийг нь албан ёсоор танилцуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн юм. Гэсэн ч Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг товлосон хугацаандаа ашиглалтад оруулаагүй нь худалдаа эрхлэгчдэд "ташуур” өгч, "Цогцолбор ашиглалтад орохгүй” гэж нэг нэгнээ турхирах боллоо. Яаж ийгээд 2015 оныг өнгөрөөвөл "Да хүрээ”-г нүүлгэх нь лөөлөө болно хэмээн тус захынхан түрээслэгчдээ сэнхрүүлэх нь газар авчээ. Гүйх нохойд гүйхгүй нохой хэрхэн саад хийдгийн үлгэрийг "Да хүрээ” үзүүлж байна.

Б.ЭНХБААТАР: ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ
"Да хүрээ” захын түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалж буй Үйлдвэрчний эвлэлийн дэд дарга Б.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Авто худалдааны цогцолбор байгуулах шийдвэр нэгэнт гарч, ажлаа эхэлсэн тул захуудыг нүүлгэнэ. "Да хүрээ”-гийн түрээслэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байх юм?
-Энэ захыг нүүлгэвэл манай наймаачид л хохирох нь. Түрээслэгчдийн 80 хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг тул өглөө бүр тэр хол газар луу явж чадахгүй. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргээд, орой авахаас эхлээд багагүй асуудал үүснэ. Би Баянгол дүүрэгт амьдарч байгаад энд нүүж ирсэн.

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүмүүс нүүж, тэнд зогсоол авч, үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй. Энэ захад чинь 5000 гаруй хүн зогсоол түрээсэлж, амьдралаа авч явж байна. Үүний 2000 нь манай эвлэлийн гишүүн. Бид нүүлгэхгүй байх талаас нь хөөцөлдөж байгаа.

-Нэгэнт шийдэгдэж, ажлаа эхэлчихсэн байхад эсэргүүцээд үр дүнд хүрэх болов уу?
-Манайхыг нүүлгэлээ гэхэд бид хаана очих юм бэ. Хэний хөрөнгөөр, хэрхэн тэр цогцолборыг байгуулах юм бэ гэдэг нь тодорхойгүй л байна шүү дээ. Үүний уршгаар олон хүн ажилгүй болж, "лааз өшиглөх”-өөс өөр үр дүн гарахгүй.

-"Да хүрээ трейд” компанийнхан хэрхэх төлөвтэй байна вэ?
-Захаа авч үлдэх тал дээр байгаа. Бид ажилтайгаа үлдэх зорилготой. Ер нь шинэ цогцолбор байгуулах юм бол хотын баруун хэсгийнхэн тийшээ очиж, манайх эндээ үлдэн, зүүн хэсгийнхэн ирж худалдаа, наймаа хийвэл болохгүй гэх газаргүй. Үүний төлөө бид тэмцэж байна гэв.

Гэтэл нийслэлийн удирдлагууд аравдугаар сарын 1-нд нүүлгэнэ, амжсангүй, 15-нд нүүлгэхээр боллоо, дахиад хойшлууллаа, арваннэгдүгээр сарын 1-нд нүүлгэе гэж сууна. Энэ байдлыг нь харсан "Да хүрээ”-гийнхний дуу улам чангарч, "Бид нүүхгүй. Та нар биднийг нүүлгэж чадахгүй” хэмээн маадайх болов. Авто худалдаа эрхлэгчид цогцолборын талаар "Яваандаа байгуулж магадгүй ч энэ жил бүтэхгүй” гэж шийдвэр гаргасан цагаас нь эхлэн ярьсан. Тэд нүүнэ, нүүхгүй гэх байр суурьтай ч үнэндээ олонх нь итгэл муутай.

Уг цогцолбор дахь бага оврын автомашины худалдааны талбай дөрвөн сая, том оврын автомашины худалдааны талбай есөн сая төгрөгийн үнэтэй. Энэ нь цөөн машин, эсвэл сэлбэг хэрэгсэл зардаг иргэдэд нэлээд хүнд тусаж буй тул олонх нь авч чадахгүй гэх асуудалтай тулгардаг. "Маш хүйтэн газар”, "Тийшээ явбал замын хөдөлгөөн нэмэгдэхээс буурахгүй” гэх зэргээр бүтэхгүй талыг нь харж буй хүн цөөнгүй. Мөн дээр дурдсан шиг хол газар тул, өглөө, оройд хэрхэн ирэх вэ гэдэг инээдтэй тайлбар ч бий.

Хотын нэг захаас нөгөө зах руу өглөө ажилдаа явж, орой буцаж харьдаг хүн цөөнгүй ч олон нийтэд гомдоллодог билүү. Авто худалдааны цогцолбор байгуулж, захуудыг тийш нүүлгэн, төвлөрүүлэх нь "том” төдийгүй чухал шийдвэр. Харамсалтай нь, нийслэл дэх худалдааны томоохон захууд Улаанбаатарын өнгө үзэмж, хотын хөрсний бохирдлыг үл харгалзан өөрсдийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, нэгэнт гаргасан төлөвлөгөө, шийдвэрийг ямар нэгэн аргаар сааруулахаар санаархаж, яаж ийгээд үлдэх бодолтой байна.

Ийм "сөрөг хүчний” хамгийн том нь "Да хүрээ” захынхан. Автомашины зах зээлийн 70 орчим хувь уг захад төвлөрдөг гэх тооцоо бий. Тэнд 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байнгын болон улирлын чанартай авто техникийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Ийм "том” айл нүүхэд амаргүй ч бүгдээрээ нийлж зүтгэн, түрүүлэн нүүж, бусдадаа үлгэр дуурайл болоход бүтэхгүй зүйлгүй ч тэдэнд ийм хүсэл сонирхол алга.

"Түрээслэгчдийн эрх ашгийг хохироож, амьдрал ахуйг сүйрүүлэх нь” гэж хашгирах захын удирдлагууд, Үйлдвэрчний эвлэлийн нийлсэн "сөрөг хүчний” багийн ашиг сонирхол нь орлогынхоо эх үүсвэрийг хамгаалж, захаа энд нь үлдээх бололтой. Үүний тулд "Та нар амьжиргаанаасаа салах нь байна” гэсэн мэдээллээр түрээслэгчдээ "цэнэглэчихэж” байгаа юм. Үнэхээр л түрээслэгчдийнхээ амьжиргааны асуудлыг эхний эгнээнд тавьж буй юм бол шинэ цогцолборт зогсоол худалдаж аваад, түрээслүүлэхэд болохгүй зүйлгүй.

Гэтэл "Манайх хотын захад гэр хороололтой залгаа оршдог. Агаар, хөрсний бохирдолд нөлөөлөхгүй. Талбайгаа тэр чигт нь цементээр хучсан” гэдэг. Үнэндээ бол тус зах орчимд цэвэр, бохир усны шугам сүлжээ очоогүй, дэд бүтэц муу. Байнга тос, зэвтэй холилддог түрээслэгч, худалдан авагчдад нь гараа угаах газар байхгүй. Ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй захдаа түрээслэгчдээ тогтоон барихын тулд тус захын эзэд Авто худалдааны цогцолборын эсрэг элдэв арга саам сэдэж сууна.

"ДА ХҮРЭЭ ТРЕЙД” КОМПАНИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ СУНГАЖЭЭ
Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үеийн эхний жил, 1991 онд "Да хүрээ” захыг авто техникийн худалдаа, үйлчилгээний салбарын анхдагч болгон байгуулжээ. 1998 онд Засгийн газрын тогтоолын дагуу захыг хувьчилж, "Да хүрээ трейд” компани эзэмших болсон байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас авсан мэдээллээр 2002 онд нийслэлийн Засаг даргын 565 тоот захирамжаар тус компанид 3.6 га газрыг техникийн захын зориулалтаар дөрвөн жил эзэмшүүлэх эрх олгосон байна.

2007 онд "Да хүрээ трейд” компани энэ зөвшөөрлөө сунгуулсан аж. 2010 онд газар эзэмших эрхээ дахин сунгуулахдаа газраа тэлж, нийт 6.5 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхтэй болжээ. Уг зөвшөөрөл нь өнгөрсөн тавдугаар сард, цогцолбор барих тухай ид ярьж байх үед дууссан ч захынхан газрын зөвшөөрлөө түвэггүй сунгуулж чадсан аж.

Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд гаргасан нийслэлийн Засаг даргын А/350 захирамжийн дагуу тус компани газар эзэмших эрхээ худалдаа, үйлчилгээнээс гадна сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалттай болгож өөрчлүүлсэн байна.

Уг захирамжид "Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны наймдугаар сарын 29, 2014 оны нэгдүгээр сарын 30, 2014 оны хоёрдугаар сарын 28, 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 43 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай... Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн "Да хүрээ трейд” компанид хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.

Тус захынхан түрээслэгчдэдээ газрын зөвшөөрлөө сунгуулснаа дуулгаад, нэг жил ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэхдээ "Захаа нүүлгэхгүй. Өөрчилж, битүү дээвэртэй болгон, цэцэрлэг, сургууль байгуулж, орон сууц барих талаар ярьж байгаа” гэж ухуулсан аж. Төрийн байгууллагын шийдвэрийг ингэж эрс эсэргүүцэж буй тус захын удирдлагууд газрын зөвшөөрлөө өөрчилсөн хэрнээ нүүхээс татгалзаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр улайрсаар л.

ЦОГЦОЛБОРЫГ ИРЭХ САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Захуудын эздийг нүүхгүй гэж бат зогсоход хүргээд буй зүйл бол Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалт төдийлэн урагшлахгүй байгаа нь. Тэгвэл өдгөө бүтээн байгуулалтын ажил 60-80 хувьтай байгаа аж. Эхний хоёр талбайг ирэх сарын 1 гэхэд дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

200 гаруй хүнд зогсоол худалдсан, зарим нь нэг, зарим нь 100 гээд мөн л харилцан адилгүй тооны зогсоол авчээ. Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор энэ сарын 1-нд цогцолборыг ашиглалтад оруулах тул энэ хугацаанаас өмнө хотын төвд автомашин, сэлбэг хэрэгслийн ил задгай худалдаа явуулахыг хориглосон.

Үүний дагуу захуудад мэдэгдэл хүргүүлсний дараа "Да хүрээ”-г хэсэгчлэн хаахад түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч, тэд очих газар алга гэдэг шалтгаанаар уг асуудлыг түр намжаалаа. Нийслэлийн ИТХ уг шийдвэрийг гаргасан тул цаашид захуудыг хэзээ нүүлгэхийг ч мөн шийдэх нь. "Авто худалдааны цогцолбор”-ынхон энэ асуудлыг удахгүй ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх аж.

Ч.Мөнхзул

Өнөөдөр сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1104 сэтгэгдэл
:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
mackage canada http://www.cscst.ca/index_htm_files/mackage.htm

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
cheap roger vivier shoes http://www.digmata.se/images/rv2.html

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
mackage sale http://www.cscst.ca/index_htm_files/mackage.htm

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
wholesale nike nfl jerseys http://www.nikejersey.org/nike-nfl-jerseys-c-1/

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
mackage outlet http://www.ostfoldenergi.info/images/mackage.html

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
canada goose sale http://www.canadagoose-us.com/canada-goose-men-c-1/

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
mackage down coats http://www.mackagesale.com/mackage-men-c-1/

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.sandvikaror.no/content/pjs3.html

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
mackage down coats http://www.mackagesale.com/mackage-men-c-1/

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
canada goose sale online http://www.kgkrw.com/admin/goose.asp

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
roger vivier sale online http://www.dynareg.se/images/rv1.html

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
roger vivier sale http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
canada goose outlet http://www.quikcheq.com/images/goose.htm

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.kragerovgs.no/images/pjs2.html

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
Parajumpers Jakke norge http://www.parajumpers-jakke-norge.com/

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.sandvikaror.no/content/pjs3.html

:

Том айл нь түрүүлж нүүе » Tonshuul.mn
canada goose jackets outlet http://www.kgkrw.com/admin/goose.asp

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex