As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Хэрвээ зориглоогүй бол нэг л өдөр харамсах байсан

0

Романтик, драм төрлийн кино сонирхогчдын дунд өндөр үнэлэгээ авч буй "Эцсийн зогсоол 2: Сүүлчийн хүргэлт" киноны гол дүрийг бүтээсэн З.Энгүүн-Эрдэнэнийг "NEWS"агентлаг залуустаа зориулсан "Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна. Хүний дотоод зөрчил, хагацал, хайр дурлалын нарийн мэдрэмжийг Уудам гэх залуугийн дүрээр үзэгчдэд чадварлаг хүргэсэн, авьяаслаг залуу З.Энгүүн-Эрдэнэ СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцдаг. Тэрбээр, сүүлийн өдрүүдэд дипломын жүжгийнхээ гол дүрийг амилуулахаар завгүй бэлтгэл хийж байгаа аж. Ингээд түүнтэй танилцая. 


ЗУЛБАЯР ЭНГҮҮН-ЭРДЭНЭ 

Одоо сурж буй сургууль:

Соёл урлагийн их сургууль төгсөх курс

Мэргэжил:

Жүжигчин

Сошиал хуудас: 

  Enguun_z /Instagram/

-ЧАМАЙГ ОЙР ДОТНЫН ХҮМҮҮС ЧИНЬ ЯМАР ХҮН ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

-Намайг их зөөлөн, аливаад эвээр хандахыг хичээдэг хүн гэдэг. Ер нь асуудалд хэт хурц биш, аль болох ойлголцох замаар хандахыг чухалчилдаг.

-"ЭЦСИЙН ЗОГСООЛ 2: СҮҮЛЧИЙН ХҮРГЭЛТ” КИНОНД ГОЛ ДҮРИЙГ БҮТЭЭСЭН. ЭНЭ ТУХАЙГАА ХУВААЛЦААЧ?

-Тийм ээ, энэ бол миний анхны гол дүр байсан. Өмнө нь 17 продакшны "Орлон тоглогч” кинонд Хангайн залуу насны дүрийг бүтээж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний, хүнд, хариуцлагатай дүрд ажилласан нь анхных.

-УУДАМЫН ДҮРИЙН ОНЦЛОГ ЮУ БАЙВ? ЧИНИЙ ХУВЬД ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

-Уудам бол бүх зүйлд өөрийгөө сорихоос айдаггүй, аливаад нүүр тулж, шийдвэр гаргахаас буцдаггүй залуу. Миний хувийн зан чанартай олон зүйлээрээ ялгаатай. Тиймээс тухайн дүрийг яг тэр чигт нь дэлгэцнээ амьдруулахын тулд өөрийгөө нэлээд хурцалсан.

Найруулагч болон хамтран тоглосон жүжигчид маань их тус болсон. Би дүрийг мэдэрч байвч З.Энгүүн-Эрдэнийн өнцгөөр хандах гээд байгаа нь мэдрэгдэж байсан болохоор найруулагч маань чиглүүлж, ойлгуулж, олон зүйлийг зааж өгсөн гэж боддог. Кино төсөл гэдэг утгаараа олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орж байгаа учраас олон дахин алдах эрх байгаагүй. Энэ кинон дээр Тайланд, Унгар гэх мэт гадаадын олон уран бүтээлчид хамтран ажилласан.

Киноны хувьд нийгмийн болон хүний дотоод зөрчил, хайр дурлалын мэдрэмжийг маш тод томруун харуулсан. Хамтран тоглосон Мишээл маань үнэхээр мэдрэмжтэй, мундаг байсан. Дүр дээр төвлөрөхөд минь их тус болсон. Тиймээс дүрийн зорилгоо гаргаж чадсан гэж бодож байна.

-КИНОНЫХОО ҮР ДҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙСАН УУ?

-Үзэгчид, шүүмжлэгчид надад эерэг хандаж, дэмжиж байгаад талархалтай байдаг. Гэхдээ би өөрөө киногоо үзэхээр үүнээс илүү хийж чадах байсан юм шиг санагддаг. Тиймээс өөрийнхөө хувьд чамлалттай байгаа.

-ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН ШАЛТГААН

-Би багаасаа хичээл сурлагадаа илүү анхаардаг улс, аймгийн чанартай олимпиадад их оролцдог, түүндээ илүү авьяастай хүүхэд байсан. Урлагаар явна гэж бодоогүй. Гэхдээ аав маань намайг бага байхад их кино үзүүлдэг байсан. Тэгээд ганцаараа байхдаа үзсэн киногоо дуурайж тоглодог байсан. Тэр нь надад нөлөөлсөн байх.

Сургуульд байхдаа Баянхонгор аймагт байдаг Монголын анхны Хүүхдийн оролцооны театрын драмын дугуйланд явж эхэлсэн. Тэр үед л жүжигчин мэргэжилтэй болох сонголт миний амьдралд гарч ирсэн.

Гэхдээ энэ шийдвэрийг гаргах хялбар байгаагүй. Урлагийн хүн байна гэдэг эрсдэлтэй, тодорхойгүй зам шүү дээ. Гэхдээ зориглож шийдсэн. Хэрвээ тэгээгүй байсан бол хэзээ нэгэн цагт харамсах байсан ч юм билүү гэж боддог.

-СУИС-Д ОРСНООС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ СОРИЛТ ЮУ БАЙВ?

-Сорилт байсан. Гэхдээ энэ миний сонголт, алдсан ч минийх, оносон ч минийх гэсэн бодол надад байнга байсан. Мөн МУАЖ С.Сарантуяа багшийнхаа шавь болсондоо үргэлж талархаж явдаг. Багш маань намайг зөв чиглүүлж, дуртай зүйлээ шантралгүй хийхэд минь хамгийн их нөлөөлсөн. Одоо бол хэдий ядарсан ч, дуртай зүйлээ хийж байна гэж бодохоор жаргалтай байдаг.

-КИНО ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭРХ ХАМГИЙН ХYНД Ч ЮМ УУ ДУРСАМЖТАЙ ХЭСЭГ ЮУ ВЭ? 

-Мото спортын хүнд үзүүлбэрүүдэд орлон тоглогч орсон. Харин энгийн хэсгүүдийг өөрөө бэлдэж тоглосон. Дараа нь бүр мото спортоор хичээллэх хүсэлтэй болсон доо. Ирэх зунаас хичээллэж эхэлнэ гэж бодож байгаа. Нэг удаа онхолдож байгаад хуруугаа хугалсан. Тухайн үедээ арай ч хугарчихсан гэж бодоогүй байснаа сүүлд нь л мэдсэн. Мөн нэг зураг авалтын үеэр галд хэт ойртсоноос болоод хөмсөг, сормуусаа шатаачихсан гэх зэрэг хөгжилтэй дурсамжууд бий.

-ЧИНИЙ БОДЛООР УРЛАГИЙН ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

-Дүрийн тохироо, төрхөөс гадна хүний мөн чанар маш чухал. Аль ч салбарт тухайн хүн өөрөө ямар хүн бэ?, хэр хамт олонч хүн бэ?, хэр хүн чанартай хүн бэ? гэдэг хамгийн чухал бөгөөд хэрэгцээтэй чанар гэж боддог. Наад зах нь хамт олныгоо боддог, хариуцлагатай, хүнлэг байх хэрэгтэй болов уу. Харин хувь хүнийхээ хувьд би цаг баримталдаг, аливаа ажилд хариуцлагатай, цагийн юмыг цагт нь хийхийг хичээдэг. Мөн хүн чанараа гээж болохгүй, хэн байснаа мартаж болохгүй гэдэг зүйлийг өөртөө баримталдаг.

Мэдээж үүнийг хэлэхэд маш амархан. Тиймээс зүгээр хэлээд өнгөрдөг биш өөртөө хэрэгжүүлдэг хүн байхын хүсдэг.

-ОЙРЫН БОЛОН ХОЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Ойрын төлөвлөгөө гэвэл дипломын жүжгээ амжилттай тавих л байна даа. Цаашдаа гэвэл гаднын кино төсөлд оролцож үзэхийг хүсдэг. Шалтгаан нь гоё кинонд тоглоно гэхээс илүү тэдгээр уран бүтээлчид яаж ажиллаж байна вэ? гэдгийг харах, суралцах зорилготой. Тиймээс гадаад хэлний түвшнээ ахиулах, цаашлаад мэргэжлээрээ гадаадад үргэлжлүүлэн сурах хүсэлтэй байгаа.

-ЧИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ШИЛДЭГ КИНО ГЭВЭЛ ЯМАР КИНОГ НЭРЛЭХ ВЭ?

-Миний хувьд хамгийн шилдэг кино гэвэл "Гарын таван хуруу" байна. Мөн "Илүү сартай зун", "Тунгалаг тамир" зэрэг алтан үеийн кинонуудыг нэрлэнэ. Кино жанрын хувьд романтик, драм төрлийн кинонд дуртай.

-"ЭНЭ КИНОНД БИ ТОГЛОСОН БОЛ…" ГЭЖ БОДДОГ УРАН БҮТЭЭЛ БИЙ ЮУ?

-Тийм үе зөндөө. Заримдаа сайн кино үзэхээр өөрийгөө тэр дүр дээр төсөөлөөд, "Хэрвээ би энэ кинонд тоглосон бол…” гэж бодох үе гардаг. Жишээлбэл ‘Бодлын хулгайч" кино байна. Мөн зарим романтик, драм төрлийн гадаад кинон дээр ч "энэ дүрийг би бүтээж үзэхсэн” гэсэн хүсэл төрдөг.

-АНХНЫ АМЖИЛТ

-Бага ангид байхдаа гар зургийн уралдаанд түрүүлж байсан.

-ҮЕ ТЭНГИЙН ЗАЛУУСТАА ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ, ЗӨВЛӨГӨӨ

-Хүн бүрийн дотор зорьсон зорилгодоо хүрэх нөөц боломж, хүч байдаг гэж итгэдэг. Хамгийн гол нь түүнийгээ мэдэрч, сэрээж, өөртөө итгэж эхлэх хэрэгтэй. Эрүүл байхад бүхнийг туулж болно гэж хэлмээр байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.