As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Үе тэнгийнхний дээрэлхэлт өсвөр насныхныг амиа хорлоход хүргэж байна

0
2025-10-17

"Би үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болохыг өмнө нь мэддэггүй байсан. Гэтэл намайг долоодугаар ангид ордог жил миний халаасанд байсан, багшид хураалгах ёстой 30 мянган төгрөг алга болсон юм. Энэ тухайгаа багшдаа хэлж, ангийн камер шүүлгэхээр болов. Тэгтэл манай ангийн хүүхэд аваад, зангианыхаа ард хийчихсэн байсан. Үүнээс хойш миний зовлон эхэлсэн. Бас би илүүдэл жинтэй учраас ангийнхан минь "Салан задгай минь энд тэнд юм аа хаячхав. Хүнд битгий гай болоорой, гахай минь” гэх зэргээр үргэлж хүйтэн хөндий харилцаж, доромжлох болсон. Уг нь тэдний яаж авирлахыг тоолгүй өнгөрөөхийг хүсдэг. Гэсэн ч тоохгүй байх тусам бүр их уурладаг. Анхандаа асуудлыг өөрөө шийдчихнэ гээд нэг их тоогоогүй. Гэвч өдөр ирэх тусам илүү хүндэрч, хэрэглээний мөнгөө хүртэл тэдэнд хураалган, миний ээлж биш байсан ч орой бүр үлдэж, анги цэвэрлэдэг болсон. Гэртээ байнга оройтож очихоор аав, ээж гадуур тэнэлээ гэж уурлана. Тэгээд л гэрийнхэндээ хэлж, сургуулиа сольсон” хэмээх өсвөр насны хүү бол үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтад өртөж сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, амиа дэнчинд тавьж буй олон мянган хүүхдийн төлөөлөл. Түүнтэй адил, эсвэл илүү хэцүү нөхцөлд байгаа хэчнээн хүүхэд хэнд хэлж, хаана хандахаа мэдэхгүй далд бэтгэрч яваа гэж бодохоор сэтгэл шимширмээр.

Сургуулийн орчинд хүүхдүүд ялгаварлан гадуурхалтад өртөж, дээрэлхүүллээ гэхэд үнэн хэрэгтээ шүгэл үлээсэн нь буруудаж, улам дээрэлхүүлэх шалтгаан болдог нь үнэн. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон хүүхдүүдэд тусламж үзүүлэх боломж ч хязгаарлагдмал. Үүнтэй холбоотойгоор ч юм уу, өсвөр насныхны дунд амиа хорлолт өсөж буйгэнэ. Тухайлбал, өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 15-19 насныхны нас баралтын шалтгааны 23.6 хувь нь амиа хорлолт байж. Ер нь хүүхдүүдийн дунд өмссөн хувцас, өнгө мөнгө, авьяас чадвараараа өрсөлдөж, нэгнээ хэмлэх, элдэвлэх тохиолдол цөөнгүй аж. Зарим тохиолдолд сул дорой, хичээл сурлагадаа тааруу нэгэн дээрэлхүүлдэг бол нөгөө талд бийлэгжүү, сурлага, спортын авьяастай нь ч ялгаварлан гадуурхалтад өртөх нь бий.

ГУРВАН СУРАГЧ ТУТМЫН НЭГ НЬ ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ

"Сэтгэцийн эрүүл мэнд-2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн сарын 29-нд зохион байгуулсан билээ. Энэ үеэр улсын хэмжээнд 100 мянган хүн тутамд 28.1 хүн амиа хорлодог тухай танилцуулсан юм. Тухайлбал, амиа хорлосон хүмүүсийн 84 хувь нь эрчүүд, 47 хувь нь ажилгүйчүүд аж. Мөн насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж буй төдийгүй тэдгээрийн олонх нь эрэгтэйчүүд байна. 20-24 насныхны нас баралтын 27.4, 25-29 насныхны 20.6, 15-19 насныхны 23.6 хувь нь амиа хорлолт гэнэ. Энэ нь ойролцоогоор тухайн насны дөрвөн хүн тутмын нэг нь ийм шалтгаанаар амиа алдсан гэсэн үг юм. Үүнээс гадна сүүлийн дөрвөн жилд нийт 132 хүүхэд амиа хорлох оролдлого хийснээс 19.7 хувь нь Хөвсгөл, 14.4 нь Увс, 10.6 нь Төв аймаг болон Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Мөн эл судалгааны үр дүнд тодорхой болсон бас нэг зүйл нь үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт байв. Жишээ нь, гурван сурагч тутмын нэг нь сургууль дээрээ үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг гэнэ. Ялангуяа хүүхдүүд цахим дээрэлхэлтэд өртөх тохиолдол түгээмэл байна. Тухайлбал, таван эмэгтэй суралцагч тутмын нэг нь ийм дээрэлхэлтэд өртсөн. Түүнчлэн долоон эрэгтэй сурагч тутмын нэг нь цахим дээрэлхэлтийн хохирогч болжээ. Бас эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг судалгааны дүнд тогтоосон аж.

Тэгвэл ГССҮТ-д сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтэд өртсөний улмаас тусламж үйлчилгээ авахаар 1343 хүүхэд өнгөрсөн онд ханджээ. Тус төвийн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн, энэ төрлийн дээрэлхэлтийн хохирогч болсон хүүхдүүдэд голчлон толгой доргих, зөөлөн эдийн гэмтэл, хамар, тохой, эгэм хугарах, гарын үе, хуруу мултрах зэрэг гэмтэл түгээмэл байв.

ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС НЬ ХҮҮХДҮҮД

Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч аж. Ийнхүү цахим орчны хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэхийн хэрээр уламжлалт дээрэлхэлт буюу бие махбодын хүчирхийлэл, үг, хэлээр доромжлох нь илүү хурдацтай, өргөн хүрээнд "тахал” мэт тархах болжээ. НҮБ-аас гаргасан мэдээллээр цахим дээрхэлтэд худал мэдээлэл тараах буюу хүний нэр хүндэд хохирол учруулах зорилгоор цуурхал, гүтгэлэг, буруу мэдээллийг бичвэр, зураг, дүрс бичлэгийг цахим орчинд түгээх зэрэг нь ордог байна. Тэгвэл манайд энэ төрлийн дээрэлхэлт ч түгээмэл бөгөөд хүүхдүүд нэгнийхээ сарнисан, эсвэл таагүй гарсан зургийг авч, ангийн групп чатад нийтлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Мөн сургууль бүр өөрсдийн цахим бүлэгтэй болсон энэ үед нэр нь тодорхойгүй хаягаас нэгнээ ёс бус үгээр доромжлох, элдэв зураг, дүрс бичлэг оруулах нь түгээмэл байна.

Цагдаагийн байгууллагад сүүлийн таван жилд нийт 146 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11 мянга орчим нь хүүхэд хохирсонтой холбоотой аж. Мөн энэ хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэнэ. Хүүхдүүдийн дунд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийлэл нь эрүүгийн болон зөрчлийн шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, мөнгө нэхэх, үг хэлээр доромжлох, биед нь халдах зэрэг нь хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй үйлдэл аж.

ЭНЭ ТӨРЛИЙН ГОМДОЛ ГАРЫН 10 ХУРУУНД БАГТАХААР ЦӨӨН ИРДЭГ ГЭВ

Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход эцэг, эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг ажиглаж, тэдэнтэй ярилцах нь үрсийнхээ бие, сэтгэл, эрүүл мэндийг хамгаалахад хамгийн чухал нь. Гэтэл эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдээ бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж байгааг нь мэддэггүй. Бас мэдсэн ч хүлээн зөвшөөрөхөөс эмээж, эсвэл "Хэн нэгэн чиний биед хүрвэл зөрүүлээд цохь” гэх зэргээр энэ төрлийн дээрэлхэлтийг улам гааруулдаг аж. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн сурагчид түрээсийн скүүтер унаж, тоглоомын талбай дээр байсан бага насны хүүхдүүдийг дайрахаар хөөхөд нь шаардлага тавьсан иргэнийг үг хэлээр доромжилж, заналхийлсэн үйл явдал өнгөрсөн сард болсон. Улмаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ өмөөрөн, хохирогчийг зүй бус үг хэллэгээр доромжлон, дайрсан хэмээн олон нийтийн анхааралд өртсөн. Үүнийг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Ууганбаяраас лавлахад "Нийт гомдлын 12 орчим хувийг хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол эзэлдэг. Үүнээс үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой нь маш цөөн. Гарын 10 хуруунд багтахаар гэж хэлж болно. Үүнийг дотор нь гэмт хэргийн болон ёс зүйн шинжтэй гэж хоёр ангилдаг. Хэрэв зөрчлийн шинжтэй буюу нэгнийхээ эрүүл мэнд, бие махбодод хохирол учруулсан бол цагдаагийн байгууллагынхан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Харин ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд боловсролын байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хариу арга хэмжээ авдаг.

ХЭҮК-оос дээрх сургуулийн сурагчдын ёс зүй болон үе тэнгийн хүүхдүүд нэгнээ дээрэлхсэнтэй холбоотой асуудал нийгмийн сүлжээнд тарсан даруйд гомдлоор бүртгэн авч, шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн тус сургуультай холбоотой гомдол манайд сүүлийн гурван жилийн хугацаанд хэдэн удаа бүртгэгдсэнийг шүүж, дүн шинжилгээ хийж байгаа. Шалгах ажиллагаа дууссаны дараа шийдвэрийг танилцуулна. 2023 оноос хойш тус сургуультай холбоотой хоёр гомдол ирснээс нэг нь багшийн ёс зүйтэй, нөгөөх нь үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхсэнтэй холбоотой гомдол” гэв.

ФИНЛАНДАД ЗӨВХӨН ХОХИРОГЧ БУС, ГЭРЧИЙН ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХӨД АНХААРДАГ

Үе тэнгийн дээрэлхэлт нь дэлхий нийтэд хүүхдүүдийн сэтгэл санаа, амь насанд заналхийлж буй чимээгүй тахал хэвээр байна. Тиймээс гадаадын орнуудад ч үүнийг шийдвэрлэхээр олон төрлийн төсөл, хөтөлбөр боловсруулах болжээ. Тэдгээрийн дундаас Финланд, Япон зэрэг орны туршлага хамгийн үр дүнтэйд тооцогддог аж. Тухайлбал, Финландын "KiVa” хөтөлбөр нь дээрэлхэлт ганц хүний бус, бүлгийн харилцааны асуудал гэж тодорхойлдог гэнэ. Эл хөтөлбөр нь зөвхөн дээрэлхсэн хүүхэд, эсвэл хохирогч бус, энэ үйл явцыг гаднаас нь ажиглаж, гэрч болсон сурагчдын хандлагыг өөрчлөхөд чиглэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, үүнийг даамжруулахгүйн тулд хүүхэд бүрд анхаардаг гэсэн үг. Харин Японд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2013 онд баталж, уг асуудлыг албан ёсоор гэмт үйлдэл гэж үзэн, хууль эрх зүйн хүрээнд шийддэг болжээ.

Өсвөр насныхны хувьд үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн сэтгэл зүйн хямрал үүсгэхээс гадна тэдний аминд хэрхэн заналхийлж буйг дээрх жишээнүүдээс харж болно. Тоглож наадан, найзуудтайгаа хамт аз жаргалтай дурсамж бүтээх насан дээрээ нэгнийхээ зүрхэнд арилшгүй сорви үлдээнэ гэдэг нь хүлцэн өнгөрөөж боломгүй эмгэнэл юм. Иймд Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах нь нийгэм, гэр бүл, сургууль, бодлого боловсруулагчид гээд хүн бүрийн нэн тэргүүний үүрэг болчхоод байна. Тиймээс хүүхдүүддээ өөрсдийгөө болон бусдыг хамгаалах хамгаалах чадвар, соёлд сургаж, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь тогтмол анхаарах хэрэгтэй болжээ.

Э.Сүйлэн

https://www.unuudur.mn/a/278158

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex