Хайртыгаа хардахгүй байх 7 үндэслэл
"Яагаад оройтчихов оо, утсаа авахгүй юм?”, "Ойрд нэг л хүйтэн байна даа бидний харилцаа”, "Сая хажуугаар зөрсөн эмэгтэй рүү нэг л учиртай хараад байсан”, "Гэнэт юу болоод надад бэлэг бариад эхлэв” гээд хайртыгаа хардах шалтгаан олон байна уу? Тэгвэл хардахгүй байх шалтгаан түүнээс ч олон.
Чи ганцхан
Тэр
чамд дурласан. Олон бүсгүйчүүдээс чамайг онцолсон. Чи ганцхан учраас
өөр эмэгтэйтэй битгий хард. Хэн ч түүнд чам шиг мэдрэмжийг өгч чадахгүй.
Ихэнх бүсгүйчүүд хайрттайгаа хардаж буй эмэгтэйгээ өөрөөсөө ямар нэг
зүйлээр давуу байна гэж бодоод маш их айдаг. Тэр чамаас өндөр, гуалиг
байж болно. Гэхдээ чамд байдаг давуу тал, сул тал бол чинийх. Тэр залуу ч
гэсэн чинийх. Чи ганцхан.
Чи "өвчтөн” биш
Хардалт бол сэтгэлзүйн өвчин гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Учир
утгагүй хардаж, хий юм төсөөлөн хэрүүл маргаан хийх нь сэтгэц эрүүл биш
байгаагийн шинж. Хардахгүй байна гэдэг бол чи энэ өвчнөөр өвчлөөгүй
байгаагийн гэсэн үг. Ямар ч нотолгоогүй байхад чамд хууртагдсан мэт
санагдаад байвал энэ чиний сэтгэл зүйтэй холбоотой байх нь.
Чи өөртөө итгэлтэй
Хайрт чинь чамайг хуурах вий гэхээс айхгүй байна уу? Чи өөртөө итгэлтэй
бүсгүй юм. Чи гоо үзэсгэлэнтэй, ухаалаг, дахин давтагдашгүй учраас
хайрт чинь чамайг хуурах нь битгий хэл өдөр бүр л дурладаг. Чам шиг
бүсгүй ховор учраас тэр чамайг хууръя гэж бодохгүй.
Чи итгэл даах залуутай учирсан
Анхны болзооноос эхлээд л тэр чамд амласан бүхнээ биелүүлж ирсэн.
Чадахгүй зүйлээ хэзээ ч амладаггүй. Түүний хэлсэн үгэнд итгэхэд л
хангалттай. Чамд үүрд үнэнч гэсэн бол түүнд нь зүгээр л итгэ. Чи итгэл
даах залуутай учирсан бол хардах хэрэг байна уу?
Чи бодитоор хардаг
Мэйл хаяг, утсыг нь шүүрч аваад хаана ч байхгүй хүнийг хайж эхэлнэ.
Бодитоор хардаг эмэгтэйчүүд хэзээ ч ийм зүйл хийдэггүй. Тэд хайртай
хүнээ ажил ихтэй байгааг, бие нь таагүй байгаа тул сексээс татгалзсаныг,
ангийнхаа ойн уулзалтыг зохион байгуулж байгаа тул эмэгтэйчүүдтэй
утсаар холбогдож байгаа гээд бүгдийг нь мэддэг.
Чи түүнтэй ярилцдаг
Харилцаандаа юу дутуу байгааг хоорондоо ярилцдаг байх нь чухал.
Эрчүүдийн харах өнцөг бүсгүйчүүдийнхээс тэс өөр учир үл ойлголцол гарвал
ярилцаж байх хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа хэл. Юу мэдэрч байгаагаа ч
хэл. Ойлголцохын тулд л хэл байдаг шүү дээ. Нууцлаг байна гээд бүхнийг
түүнд даатгаж, хайртыгаа учир нь олдохгүй зангилаа мэт асууда руу битгий
түлх.
Чи түүнийг зүгээр л хайрладаг
Түүнд
төгс хайрлагдсаар байна уу? Өөрөөсөө эхэл. Чи түүнийг төгс хайрласан
цагт л тэр чиний үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрнэ. Ямар нэг зүйл
шаардахаасаа өмнө өгч сур. Ингэж чадсан тохиолдолд та хоёрын амьдралыг
хардалтын хар сүүдэр хэзээ ч дайрахгүй.