“Гацуурт”-ын ордын эзэмшлийг 34 хувиар тогтоох нь, хариуцлагыг хэн хүлээх вэ

940

 

УИХ-ын эв нэгдэл батжиж эсэргүүцэх хүчин сульдсаар байна. Сайн хэрэг.
Харамсалтай нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, Гацууртын ордын 34 хувийг Монголын тал эзэмшихээр болжээ.

Ингээд Гацуурт Оюутолгойн замаар орж, үл ойлгогдох олон хувьсагчаар ард түмний тархийг угаагаад өнгөрөх бололтой. Гэвч энэ чухал ордын хувь заяаг хэрхэн шийдсэн нь сонгуулийн үеэр томоохон "PR-өгөөш” болох нь тодорхой. Сайнаар ч, муугаар ч тэр.

Гацууртын орд бол нөөцөөрөө Оюутолгой ордын дараа орохуйц, алтны хамгийн том үндсэн орд юм. Гэхдээ уг ордыг ашиглах ТЭЗҮ-д дурдагдсан эдийн засгийн зарим тоон мэдээллээс харвал тийм ч өндөр ашигтай төсөл биш гэлцэх нь "Битгий харамлаад бай” гэсэнтэй адил итгэхэд бэрх дуулддаг.

Тухайлбал ордын нийт таамаг нөөц 70 тонн, төслийн нийт хөрөнгө оруулалт нь 320 орчим сая доллар. ТЭЗҮ-ээр тодорхойлсоноор 12 жилийн насжилттай энэ уурхайгаас наанадаж 42 тонн алт олборлон хөрөнгө оруулалтаа 4 жилийн дараа нөхөх боломжтой гэдэг. Ямар нэг татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй учраас төсвийн орлого нэмэгдэнэ, зарим татварыг тогтворжуулах боломжтой гээд эерэг сурталчилгааг хангалттай хийчихсэн байв. 

Хөрөнгө оруулагч "Сентерра гоулд Монголиа” компанийн зүгээс 320 орчим сая долларын нийт хөрөнгө оруулалтаас 108.8 сая долларын хөрөнгө оруулалтыг материал, техник, дэд бүтэц болон баяжуулах үйлдвэрт зарцуулахаар тооцжээ. Харин 100 гаруй сая ам.долларын өртөгөөр босгосон Бороогийн алтны үндсэн орд дээр ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийг Гацууртын ордын үйл ажиллагаанд ашиглана гэж дуулдсан. Гэхдээ баяжуулах үйлдвэрийн өртгөө хөрөнгө оруулалтын зардалдаа тусгаад байгаа нь манай талд ашиггүй гэх хүн ч эрх баригчдын дунд цөөнгүй. Ямартай ч эхэндээ 20 хувийг нь манай тал эзэмшинэ гэж байснаа 34 болгосноо Засгийн газар "Том амжилт” гэж сурталдах биз. Хамгийн ойлгомжтой нь 34 хувь болсноор ТУЗ, гүйцэтгэх удирдлага дахь эрх мэдлээ нэмэгдүүлнэ.

Хамтарсан компанийн өмчлөлийг 66:34 харьцаатай эзэмших хувилбар бол сонгодог жишээ гэлцдэг ч тэр сонгодогийнхоо гацааг арилгах гэж зүдэрч л байгаа биш гэж үү. Жилд ойролцоогоор 70 орчим сая долларын хүү төлнө гэдэг тоглоом биш шүү. Нөгөөтэйгүүр уг төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хойшлох тусам Монголын Засгийн газар хүүгийн дарамтад орох нь ойлгомжтой.

 Хэдэн ч хувь байлаа гэсэн "Сентерра гоулд Монголиа” компаниас хүүгүй зээлэх бөгөөд ногдол ашгаасаа төлөх нь ойлгомжтой. Харин эерэг талаас нь харвал гадаадын хөрөнгө оруулалтыг татах чухал суваг, макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь ч чамлахааргүй. Тухайлбал, Гацууртын ордоос олборлосон алтыг Монголбанкинд шууд тушаана. Ингэснээр алт  тушаалт 40-50 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн ирэх 2 жилд 200 гаруй сая долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, дотоодын 50 орчим компани Гацуурт төсөл дээр ханган нийлүүлэгчээр ажиллуулна гэсэн. Засгийн газар шийдвэрээ гаргасан болохоор одоо үнэхээр жилд дунджаар 4-5 тонн алт олборлох нь уу, дээр амласан бүхэндээ хүрэх нь үү гэдгийг харах л үлдэж байна.

Хэрэв дээрх гоё амлалтууд нь худал байвал Засгийн газрыг хараар будахад том нөлөө үзүүлж, тэр нь сонгуулийн үр дүнд ч "ач холбогдлоо” өгч таарна.

"Гацуурт” бол стратегийн ач холбогдолтой орд. Хувь эзэмшлийг нь хэрхэн тогтоох нь УИХ-ын бүрэн эрх. Ямартай ч Засгийн газар хуралдаад шийдчихэж. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргана. Харин хариуцлагаа хэн нь үүрэх вэ, хамтарч, эвсэж, зөвшилцихийн сайн, муу талыг дэнслэх цаг ирсэн шүү.

С.Лантуу

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

940 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex