"ЭХИЙН ГОЛ"-ЫН УСАН САНГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ Шинэ мэдээ 2024/04/29 0 "Эрдэнэ Монгол" LLC нийгмийн хариуцлагын хүрээнд "Эхийн гол”-ын баян бүрдийг сэргээх, жимс ногоо тариалалтыг дэмжих урт хугацааны төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, нутгийн тариаланчдын санал, хүсэлтээр "Эхийн гол”-ын услалтын системийг засварлаж дууссан байна. "Баянхөндий" төслийн багаас 1-р усан сангийн гаргалгааны шугам хоолойд хаалт суурилуулж, усан санг хэвийн ажиллагаанд шилжүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр тариаланчдад усан санг 11 жилийн дараа дахин ашиглах боломж бүржээ. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших уг услалтын системийг 1973 онд анх байгуулсан бөгөөд тариаланчид усалгаандаа тогтмол ашигласаар иржээ. Гэвч 2013 оноос хойш уг системийн 1-р усан сан усны сэлгэлт байхгүйгээс замагжиж, бохирдол хуримтлагдсанаар сүүлийн арваад жилийн турш ашиглагдаагүй байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.