Шинэ мэдээ
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт боллоо. 36 орны 272 тамирчин цугласан тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг дөрвөн медаль хүртсэнээр нийт 11 медальтай нутаг буцлаа.
Сүүлийн өдөр эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана мөнгө, эмэгтэй -78 кг жинд О.Хүслэн хүрэл, -100 кг жинд Б.Гончигсүрэн хүрэл, +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгөн медаль авав.
Ийнхүү Монголын шигшээ баг 3 алт (Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр, Б.Баасанхүү), 3 мөнгө (Б.Ганхайч, Г.Алтанбагана, А.Адъяасүрэн), 5 хүрэл (Л.Сосорбарам, Б.Цогт-Очир, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Гончигсүрэн) медальтай нутаг буцлаа.
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.