ЗӨӨЛӨН, НАМУУН ДҮРТЭЙ О.ДОЛГОР

0

            Тэр бидний хувьд үл таних эмэгтэй биш. Харин ч дотно дулаан, аяс намуун төрхөөрөө дэлгэцийн олон сайхан бүтээлд дүр бүтээж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгосон нэгэн. Тэр орон зайд нэвтрэхийн өмнө бид түүний тоглосон "Өдөр өдрийн нар", "Үл таних эмэгтэй", "Бид дөрвийн хайр", "Төрийн дайсан", "Нэг хоёрын гурваа", "Эзэнгүй бөгж", "Хоёулаа унтах уу", "Хөлтрөг", "Зам", "Микроны босс", "Ану хатан", "Танхай тээгч", "Ар хударга"  гээд олон сайхан бүтээлийг нь үзэхэд л болох юм. Эдгээрийн дараа харин О.Долгор гэж ямар уран бүтээлч вэ гэсэн асуултын хариултыг үзэгч та төвөггүй авах юм. Тэрбээр "Хүмүүс анх надтай танилцаад уулзахдаа их даруухан юм гэдэг. Ерөнхий зан төлөв минь даруухан байлаа гээд уран бүтээлд тэр бүр тусгаад байдаггүй. Уран бүтээлч хүн янз бүрийн өөр өөрийн төлөвшилттэй дүрүүдийг санал болгодог учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой. Тэгж өөрийгөө дүгнэдэг. Тийм ч байх шаардлагатай. Амьдрал дээр О.Долгор даруу гэдгийг би өөрөө гэхээс илүүтэй хөндлөнгийн хүмүүс хэлдэг" гэнэ.

       Дүрүүдээс нь "Үл таних эмэгтэй" киноны Зулцэцэгийн дүр нь илүүтэй ур чадвар шаардсан гэдгийг тэр онцолдог. Энэ тухай "Зулцэцэг эмэгтэйн дүр маань урьд урьдын дүрүүдээс жүжигчний ур чадвар, ажиллагаа шаардсан. Ерөнхийдөө бодож ажиллах хэрэгтэй байлаа. Намайг олон зүйл дээр шалгасан, мэргэжлийн хувьд, өсөж дэвжих бас нэгэн шат ахиулж туршлага хуримтлуулсан уран бүтээл болсон. Анх энэ дүрийн саналыг аваад зохиолтойгоо танилцаад багагүй эмээж байсан. Ингээд урьд өмнөх дүрүүдээр бага зэрэг туршлага хуримтлуулсан болохоор би энэ дүр дээр ажиллаж чадах ёстой, заавал ард нь гарна гээд л өөртөө зориг өгсөн. Гэхдээ чадварлаг хамт олон сайн найруулагчийн ачаар дүрээ бүтээж чадсан. Энэ дүрд тоглосон нь аз завшаан гэхээсээ илүүтэйгээр том зүйлд өөрийгөө сорьсон, туршлага хуримтлуулж нэг шат ахисан нь миний хувьд маш үнэтэй байр суурь эзэлж байгаа" гэнэ. Үнэхээр ч монголчууд өсвөр насны охин Зулцэцэг дурлаад, хэрхэн тэр дурлал нь хайр, амьдрал болон өрнөж, эцсээ хүртэл бүхнээ зориулсаар, хайр сэтгэлээ ойлгуулж чадахгүй байсаар дуусдаг тэр нэгэн үл таних эмэгтэйг хайрлан үздэг билээ. Харин сүүлд тэр найруулагч Д.Галбаярын "Эмэгтэйн кэйс" кинонд мөн нэмэн тоглосон.

       Гурван дүүтэй айлын том эгч. Аав, ээж хоёр нь цэргийн хүмүүс учир их нүүдэллэдэг. Хамгийн сүүлд Эрдэнэт хотод аравдугаар ангиа төгссөн. Тийм болохоор Эрдэнэтээр овоглогдож явдаг гэсэн. О.Долгор "Уг нь бол Улаанбаатарын унаган  хүүхэд. Миний шилжилтийн насны бүхий л  дурсамжууд Эрдэнэтэд өнгөрсөн болохоор сэтгэлд ойрхон санагддаг" гэсэн байдаг. Кино урлагийн дээд сургуулийг 2006 онд төгссөн. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд бие нь өвдсөн байна. Гэсэн ч хүнд өвчнөө давж чадсан нь түүний амьдралын том ялалт болжээ.
 
       Одоо харин тэр театрт буй. Драмын театрт ажиллаад хэдийнэ хоёр жил болжээ. Театрт тэрбээр Б.Мөнх-Амьдрал найруулагчийн "Миний аав супер баатар” хүүхдийн жүжиг, Э.Ёндоншаравын найруулж буй "Сычуаны сайн хүн” жүжигт шимэгч гэр бүлийн гишүүн болж, бэрийн дүрд тоглосон. Үргэлж л намуухан, зөөлөн яриатай дүрээр бидэнтэй уулздаг түүний хувьд тайзнаас чанга дуутай, үгээ дорвиотойхон хэлдэг нэгний дүр үзэгчдэл сонирхолтой нэг өнцөг байсан болов уу. Цаашид ч бид түүнийг олон сайхан тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр "уулзах" байх. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex