Монголд шинэ дууныхаа дүрс бичлэгийг хийсэн БНСУ-ын дуучин Solar гэж хэн бэ

0

           Mamamoo хамтлагийн ахлагч Solar энэ дөрөвдүгээр сарын 30-нд эргэн ирэлтээ хийх гэж байгаа билээ. Тэрбээр хоёр дахь мини албумынхаа дууны зураг авалтыг Монголд хийжээ.

           БНСУ-ын дөрвөн гишүүнтэй эмэгтэй хамтлагийн ахлагч түүний жинхэнэ нэрийг Ким Ён Сун гэдэг бөгөөд 1991 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн. Solar 2014 оны зургадугаар сарын 18-нд Moonbyul, Wheein, Hwasa нарын хамт Mamamoo хамтлагийн гишүүн, гоцлол дуучнаар дебютээ хийсэн. Харин анхны соло уран бүтээлээ "Spit It Out" нэртэйгээр 2020 онд гаргаж байжээ.

           Тэрбээр 2015 онд "Imaginary Cat" романтик вэб драмд Жун Сү Инийн дүрд тоглосон. Solar 2019 онд өөрийн "Solarsido” youtube хуудсыг нээсэн бөгөөд тус хаяг өдгөө 3.32 сая дагагчтай.

Түүний болон Mamamoo хамтлагийн онцлох таван уран бүтээлийг хүргэж байна.

Solar- HONEY

Solar –Spit it out

MAMAMOO – HIP

MAMAMOO – ILLELLA

MAMAMOO - AYA


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.