Балетын урлагаар Монгол сурагчид улсыхаа нэрийг дэлхийд гаргалаа

0
ОХУ-н Пермь хотноо /2024.04.16-28/ зохион байшуулагдаж буй Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн "Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн МУГЖ, УБ театрын бүжиг дэглээч ,МУК-ийн багш Х.Гэрэлчимэг шүүгчээр, ДБЭТ-ийн гоцлол бүжигчин А.Эрдэнэболд /партнёр/, Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат нар, МУК-ийн 9в ангийн сурагч Ү.Анар, 11д ангийн сурагч Т.Нинжин, Л. Энхжин нар орлцож авъяас чадвараа сорьлоо. 
 


"Арабеск” ОУ-н "А” зэрэглэлийн уралдаанд МУК-с МУСТА Ц. Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Үенгийн Анар Сонгодог бүжгийн жуньор ангилалд Алтан медаль, Орчин үеийн бүжигчний төрөлд /насны ангилал байхгүй/ Алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч шүүгчдийн нэрэмжит "Диплом”, МУСТА С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Лхагвапүрэв овогтой Энхжин Сонгодог бүжгийн жуньор ангилалд Хүрэл медалиар шагнагдлаа. МУК-н төгсөгч ДБЭТ-н бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарлаа. 


 
Дашрамд дурьдахад эмэгтэй маш олон оролцогчдын дунд ихэд өрсөлдөөнтэй байсныг хэлэх нь зөв болов уу. Мөн МУК-н багш нар шилдэг багшийн шагналд нэр дэвшигчээр хэлэлцэгдэж, МУ-н балетын сургалт Оросын балетын сургалтын дэгийг өнөөг хүртэл өвлүүлэн уламжилж ирсэнд дэлхийн алдартан, уралдааны ерөнхийлөгч Владимер Васильев талархал илэрхийлснийг шүүгч МУГЖ Х.Гэрэлчимэг уламжилсан юм. Энэ удаагийн уралдаанд Беларусь, Казакстан, Япон, Армен, Бразил, Англи, Киргиз, Нидерланд, Солонгос, Турк, Франц, Румын, Щвецарь улсын 200 гаруй шилдэг сурагч, уран бүтээлчид чансаагаа сорьсон юм. Уралдаанд оролцож буй сурагчидад тусгайлан орчин үеийн бүжиг дэглэн, найруулж өгсөн бүжиг дэглээчдийг энд дурьдахгүй байхын аргагүй юм. Ү.Анарт "Төгөлдөр хуурч” бүжгийг бүжиг дэглээч СУИС-н төгсөгч Энхтогтох, Л. Энхжинд "Давалгаа” бүжгийг бүжиг дэглээч, МУСТА С.Цэцгээ, Т.Нинжинд ". " бүжгийг бүжиг дэглээч, МУСТА А.Хосбаяр нарын дэглэсэн бүжгээр сурагчид уралдааны 2-р шатанд оролцож давуу тал, ур чадвараа гайхуулсан юм. 

 Бидний багш сурагчдын бүтэн жилийн бэлтгэлд туслаж, харамгүй зөвлөгөө өгч ажилласан World Ballet Grand Prix олон улсын тэмцээний Уран сайхны удирдагч У. Бат-Эрдэнэ, МУГЖ Х. Гэрэлчимэг, МУК-ийн БЦМС-ийн хамт олон, нэмэлт бэлтгэлийн заал, танхимаар дэмжиж ажилласан G river ballet school, Nomadic production-д гүн талархал илэрийлье. Мөн сурагчдын тоглолтын хувцасыг оёсон ДБЭТ-н оёдолчин Саруул, Нандинбилэг мөн 90 degree brand Ариунгэрэл, Сувдхан салоны Тамир нартаа баярлалаа. Сурагчдын минь хүсэл мөрөөдөл, идэвхи зүтгэлийг үргэлж ойлгон дэмжиж, багш нартай хамтран зүтгэдэг гэр бүлд нь халуун баяр хүргэе. Үргэлж дэргэд минь дэмжиж байдаг хайртай ээждээ, ханьдаа маш их баярладаг шүү. Балет бол хамтын урлаг юм гэдгийг бид харуулж чадлаа. ОХУ-н Пермь хотоос МУК-ийн багш МУСТА С.Есөнзаяа
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex