Трасс өөрчлөх нэрийдлээр Туул голоо булшлах нь
Нийслэлчүүд
Хатан Туулдаа их хайр найргүй ханддаг улс. Адаглаад амралт, зугаалгаар
буугаад мордохдоо эрэг орчмыг нь хогоор будаж орхичихоод явах нь
энүүхэнд. Уг нь өөрсдийнхөө өдөр тутмын байнгын хэрэглээ болсон ундны
усыг хангадаг гэдгээр нь Туул голдоо бид хамгийн хүндэтгэлтэй хандмаар.
Наад зах нь амарч яваа нэгэндээ хогоо уутлаад явахыг сануулдаг,
түүнийгээ бусдадаа үлгэрлэдэг сэтгэхүй бидний ой тоонд байх учиртай.
Харамсалтай нь, Хатан Туулдаа хайр найргүй хандаж ирсний бэлээхэн жишээг
Зайсанд боссон хорооллууд, эрэг дагуухь амралт сувиллын газруудаас
төвөггүйхэн харж болно.