Ээжийнх нь хэлсэн ганцхан үг залууг цаазын ялнаас аварчээ /фото/
Цаазын ял сонссон иран эрийг хохирогчийн ээж сүүлийн мөчид аварчээ. Балал гэх алуурчны нүдийг боож, хүзүүнд олс угласан байсан бөгөөд цаазаар авахад хоёрхон секунд дутуу байсан байна.
Балал 2007 онд гудамжны зодооны үеэр 18 настай Абдолла Хуссейнзадег хөнөөжээ. Гэхдээ Балалын хүзүүнд нь олс угласан байх үед хохирогчийн ээж Самере Алинежад түүнийг үхлээс аварчээ.
Тэрээр сүсэгтэй хүн гэдгээ хэлээд, "Би амар тайван, сайхан газар байна.
Хамаатан садан та бүхэн, ээж та ч ялгаагүй алуурчныг өршөөх хэрэгтэй"
гэж хүүгийнхээ хэлэхийг зүүдэлсэн гэж тэрбээр хэлжээ.
Хохирогчийн эцэг, эх нь Балалын зогсож байсан сандлыг өшиглөж холдуулах ёстой байсан аж.
Өнгөрсөн онд Иранд 369 хүнийг цаазаар авчээ. Иран нь цаазаар авах ял шийтгэдгээрээ дэлхийд Хятадын дараа ордог байна.