“АПУ” ХК-ийн борлуулагчийг дэлгүүрийн эзэн хөнөөсөн байжээ

868

АПУ компанийн гэрээт борлуулагч, "Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцсыг Налайхын ашиглахаа байсан уурхай гүнээс (15 метр) өнгөрсөн сарын 30-нд 16:00 цагийн орчимд олсон билээ.

Түүний унаж явсан "УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуун мод хотоос олсон, энэ сарын 01-нд Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг Хонхороос саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан найман сая төгрөгийн өртөг бүхий архийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гаражид нуусан байсан бөгөөд хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна.

Бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн  ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Дээрх гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн гэмт этгээдийг саатуулаад байна.  Сэжигтэн П-д  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээлээ.

Сэжигтэн П-г ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд тэрбээр эхнэр хоёр хүүхэдтэй нэгэн юм байна.

М.Нандин uls

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

868 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex