Зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-г шалгуулахаар болов
Баянгол дүүргийн 16 дугаар байр оршин суугчдыг ирэх амралтын өдрүүдэд байранд нь эргүүлэн оруулахаар болжээ. Харин тус байрнаас ердөө найман метрийн зайд барихаар төлөвлөсөн 18 давхар байрны зөвшөөрлийг олгосон холбогдох албан тушаалтнуудыг Авилгалтай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг шалгуулахаар болсон тухайгаа албаныхан мэдэгдэж байна. Уг асуудалд төрийн албан тушаалтнууд хүртэл холбогдсон байж болзошгүй учраас зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад нь ийнхүү ханджээ.