Зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-г шалгуулахаар болов

930

 

Баянгол дүүргийн 16 дугаар байр оршин суугчдыг ирэх амралтын өдрүүдэд байранд нь эргүүлэн оруулахаар болжээ. Харин тус байрнаас ердөө найман метрийн зайд барихаар төлөвлөсөн 18 давхар байрны зөвшөөрлийг олгосон холбогдох албан тушаалтнуудыг Авилгалтай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг шалгуулахаар болсон тухайгаа албаныхан мэдэгдэж байна. Уг асуудалд төрийн албан тушаалтнууд хүртэл холбогдсон байж болзошгүй учраас зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад нь ийнхүү ханджээ.
 
Тус байрны оршин суугчид зочид буудалд байрлаад сар болж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 22-нд байрны сууринд хөрсний нуралт үүссэнээс үүдэн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дүүргийн нутаг дэвсгэрт байрлах долоон зочид буудалд 230 орчим иргэнийг хуваан байрлуулсан. Тухайн үед иргэдийг буудалд байрлуулах мөнгө хөрөнгийг Нийслэлийн нөөц хөрөнгөнөөс түр гаргалаа хэмээж байсан юм. 
 
Тэгвэл уг зардал өнөөдрийн байдлаар 170 сая төгрөг болсон байна. Харин уг мөнгийг "Би Жи Би Жи” компаниар төлүүлэх ёстой ч тус компани одоогоор мөнгө өгөх боломжгүй тул Нийслэлийн нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа хэмээн албаны хүмүүс мэдээлж байв. Ямартай ч одоогоор тус байрны хөрсний хүчитгэлийн ажил 80 хувьтай болсон гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Энэхүү суурийг хүчитгэх ажил дуусангуут ухсан нүхийг бөглөх ажил эхлэх бөгөөд хүчитгэлийн ажилд хэдэн төгрөг зарцуулсныг нь тооцоогүй байгаа аж.
Тус байранд хөрсний нуралт үүсэх болсон шалтгааныг эргэн сануулахад Нийслэл болоод Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авсан "Би Жи Би Жи” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоосон. Тодруулбал XVI байрны хажууд буюу ердөө 4-5 м зайтай доороо худалдаа үйлчилгээний төвтэй 18 давхар орон сууцны барилга барьж эхлэх үед хажуугийн байрны сууринд хөрсний нуралт үүссэн юм. Ингээд мэргэжлийн байгууллагынхан аюултай нөхцөл байдал үүссэн тул оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж тэднийг эрсдлээс аварч байсан юм.
 
Ямартай ч уг асуудлаар Баянгол дvvргийн Засаг дарга Г.Оросоо "Зөвшөөрөл олгосон болон, барилгын суурь ухаж, зэргэлдээх байрны олон арван оршин суугчдыг түггшүүрт байдалд оруулсан буруутай этгээдүүдийг шалгуулж, эрүү үүсгэх болно” гэж мэдэгдсэн ёсоор албан тушаалтнууд шалгагдахаар боллоо. Одоогоор нийслэлийн нөөц хөрөнгөнөөс 170 сая төгрөг гарсан хэдий ч "Би Жи Би Жи” компани нь төлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. 
Тус компанид зөвшөөрөл олгосон байгууллагууд хяналт шалгалтаар тогтоогдсон НМХГ-ын байцаагч нарын дүгнэлтийг үндэслэн дээрх компанийн үйл ажиллагааг зогсоох бүрэн эрх нь байсан. Гэвч тэд байцаагч нарын гаргасан дүгнэлтийг үл ойшоож тус компанийн үйл ажиллагааг дэмжиж улмаар барилга барих газрын зориулалтыг нь өөрчлөн баталж байсан юм. Тодруулбал, НМХГ-аас 16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгvй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоож байсан юм. 
 
Мөн Уг нь мэргэжлийн хяналтынхан болзошгvй аюулаас урьдчилан сэргийлж тодорхой арга хэмжээнvvдийг авсан боловч том толгойтой төрийн байгууллагуудын өмнө ийнхvv хvчин мөхөстсөн байна. Товчхондоо бол мэргэжлийн хяналтынхан НЕТГ-ыг архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрыг зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг шаардсан гэсэн үг юм. "Би Жи Би Жи” ХХК нь асуудал үүсээд байгаа газарт тэнхлэгээрээ 72.2 м X 27.75 м хэмжээтэй зоорийн хоёр давхартай, төмөр бетон каркасан 1082 м квадрат бүхий 18 давхар орон сууц барихаар зэхэж байсан нь архитектур төлөвлөлтийн даалгавар дээрээ тодорхой гаргаж өгч байжээ. Юутай ч хэзээ мөдгүй нурлаа гэж харанхуй шөнөөр оршин суугчдыг хөөж гаргаж байсан эл байрны ханш ч навс унах нь тодорхой. 
 
Мөнгөтэй, эрх мэдэлтэй даргын хамсаатан хаана ч хамаагүй хүссэн газраа барилга барьж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн боомилж, нийгмийг бүхэлд нь айдаст автуулж болдгийн тод жишээг "Би Жи Би Жи” компани яруу тодоор харууллаа. Хамгийн гол нь энэ байрны асуудлаар нэр бүхий албан тушаалтнуудыг шалгахаар болсон ч гэлээ асуудал цаашаа яаж шийдэгдэх бол гэдгийг харах л үлдлээ.
 
Эх сурвалж:
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

930 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex