Сураггүй болсон оюутнуудыг “Геррерос унидос” бүлэглэлийнхэн хөнөөжээ

1727

МЕХИКО. /ITAR-TASS/. Мексикийн Герреро мужийн Игуала хотод есдүгээр сарын сүүлээр хулгайлагдсан 43 оюутныг "Геррерос унидос" гэмт бүлэглэлийнхэн хөнөөжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам мөрдөн шалгалтын дүнг танилцуулахдаа мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, саяхан баривчлагдсан тус бүлэглэлийн гурван гишүүн оюутнуудыг хөнөөсөн хэрэгт холбоотой болохоо хүлээжээ. Гэмт хэрэгтнүүд оюутнуудыг буудан хөнөөснийхөө дараа шатааж, цогцсыг нь булсан байна.

Буруутнууд хариуцлагаас зугтаж чадахгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Ерөнхий прокурорыг мэдэгдэл хийсний дараа амиа алдсан оюутнуудын эцэг, эхчүүдэд хандан мэдэгджээ.

Есдүгээр сарын 26-нд Игуала хотод боловсролын салбарт шинэчлэл явуулахыг эсэргүүцэн жагссан оюутнууд руу цагдаа нар болон зэвсэглэсэн хүмүүс халдсан юм. Халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, 25 хүн шархадаж, 43 оюутан сураггүй алга болжээ.

Оюутнуудыг цагдаагийн ажилтнууд саатуулсныг мөрдөн шалгалтын явцад тогтоосон байна. Гэхдээ тэднийг цагдаагийн хэсэгт хүргэлгүй гэмт хэрэгтнүүдэд өгсөн байна.

Игуала хотод гарсан хэргийн дараа сураггүй болсон оюутнуудыг нэн даруй "эсэн мэнд буцаахыг” эрх баригчдаас шаардсан жагсаал цуглаан Мексикийн янз бүрийн хотуудад болсон билээ.

Д.Жаргал

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1727 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex