“Гацуурт”-ийн Л.Чинбат: Ерөнхийлөгчөө манай яамныхан дандаа худлаа ярьж байна. Энэ хүмүүс үнэ өртөг гаргахдаа тариаланчидтай уулзаагүй

704

05e5f555c0a85123originalМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар тариалангийн бүс нутагт ажиллав. Түүнийг энэ зүгт ажиллахад газар тариалангийн салбарын улс төржилт нөлөөлсөн гэж эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч тариан талбай дээр улс төржилт, үл ойлголцолыг намжаах гэж очсон бололтой. Түүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд Ш.Түвдэндорж, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дагалдсан. Харин тариаланчдыг төлөөлж "Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат туллаа. Ингээд тариаланчид, тэднийг хариуцдаг салбарын яамдын удирдлагуудын хооронд бяцхан маргаан мэтгэлцээн болсон юм. Тэдний мэтгэлцээнийг Ерөнхийлөгч яаж зохицуулсныг хүргэж байна.

Ц.Элбэгдорж : -Улаан буудайн үнийн асуудлаар маргаан дэгдээд байгаа тухай хэвлалээр шуугьж байна. Энэ талаар нэгдсэн байр суурьт хүрэх хэрэгтэй.

Л.Чинбат: -Яам, гурилын үйлдвэр, тариаланчид бидний хамгийн эцсийн зорилго бол ард түмэнд хямд үнэтэй, чанартай гурил нийлуүлэх. Өнгөрсөн хавар ам.долларын ханш 1350 төгрөг байх уед нэг тонн улаанбуудайн үнийг яамнаас 460 мянган төгрөг гэж зарласан. Гэтэл одоо долларын ханш 1940 төгрөг хүрээд байна. Ийм хэмжээний алдагдлыг тариаланчид дааж чадахгүй нь ээ. Улаанбуудайн үнийг чөлөөлөх хүсэлтэй байна. Улсын хэмжээнд гурилын 78 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тариаланчид тэдэнтэй зохицоод үнээ тогтооё. Нэг тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх үнэ 500 мянган төгрегөөс дээш гарсан тохиолдолд буудайн урамшуулал олгохгүй ээ, импортын буудай авна гэж салбарын яам ярьж байна. Ингэвэл дотоодын үйлдвэрлэл унана.
Ш.Түвдэндорж: -Ер нь газар тариалан эрхэлж байгаа компанийн ашгийг 10-15 хувь гэж тооцоод улаанбуудайн үнийг барагцаалбал одоогийн 500 мянган төгрөгийн үнээ бариад урамшууллаа олгохоор тариаланчдад ашигтай байгаа юм.
Ц.Элбэгдорж: -Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудайгаа тушаавал урамшуулал олгодог байх аа?
Х.Золжаргал: -Гурилынүйлдвэрүүдболон ТЭДС-д тушаасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг олгож байгаа. Энэ бол урамшуулал. Тариаланчдын арван хэдхэн хувийг биш буудайгаа тушаасан бүх тариаланчдыг хамардаг.
Ц.Элбэгдорж: -Бензин шатахууны үнийн хямдрал, хөнгөлөлт зэрэг нь бүх тариаланчдад хүрдэг үү?
Л.Чинбат: -Бид энэ жил 300 тонн шатахуун авсан. Ер нь нийт тариаланчдын 3-5 хувьд энэ дэмжлэг нь ноогдож байна. Дээрээс нь бас нэг зүйл нэмж хэлье. Нийт ургуулсан будаанд урамшуулал олгодог гэдэг нь худлаа. Талбайгаар нь урамшуулал олгох нь зохистой гэж би танд хэлээд байгаагийн учир энэ. Бүх тариаланчид үрийн буудайгаа авч үлдэнэ. Тэгэхээр 40-50 мянган тонн, ойролцоогоор нийт ургацын 20- 30 хувь нь урамшуулалд хамрагдахгүй байна. Үрийн будаанд яагаад урамшуулал өгдөггүй юм бэ? Тэгэхээр үрийнхээ будааг үлдээлгүйгээр мөнгө болгохоос өөр аргагуй.
Ц.Элбэгдорж: -Газар тариалангийн салбарт Монголын нөхдөлд тохирсон, зөв, жинхэнэ дэмжлэг болох бодлого хэрэгтэй байгаа юм л даа. Тариаланч ТЭДС-д төрийн тогтоосон үнээр тушааж байгаа бол тэр хэмжээнд нь урамшууллыг нь олгоё. Харин гурилын уйлдвэртэй тохироод тушааж байгаа бол урамшуулап олгохгүй, тариаланч, гурилын үйлдвэр хоёрын асуудал гээд орхиё. Гурилын үйлдвэрт тушаагаад тариаланчид алдагдал хүлээх байдалтай байвал тодорхой хэмжээний дэмжлэг байдаг ч юм уу. Их л зөв хэлбэр лүү орохгүй бол хоёр талаасаа маргалдаад суугаад байх нь буруу.
Л.Чинбат: -Тариаланчдыг ашигтай ажиллаж байхад нь төр дэмжиж байгаа юм биш. Өртгөөсөө доогуур үнэлчихээд зөрүүг нь өгч байгаа байхгүй юу. Өнөөдөр манайх жишээлбэл, энэ талбайд нэг тонн буудай 700 мянган төгрөгийн өртөгтэй гарч байна. Гэтэл ТЭДС 500 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Тэгчихээд 100 мянгын урамшуулал олгоё гэхээр цаана нь би 100 мянган төгрөгийн алдагдал хулээж байна. Тариаланчид энэ хэдэн жил үнэ, чанар харгалзахгүйгээр дотоодын хэрэгцээг хангахыг зорьсон. Ингэсний хүчинд сүүлийн хоёр жилд дотоодын хэрэгцээг хангаж байна.п
Х.Золжаргал: -Монгол Улсын нэг тонн улаанбуудайн өртөг 395 мянган төгрөг байгааг манай яамнаас тооцоолсон. Л.Чинбат захирлынх 700 мянган төгрөг хүрч магадгүй. Элэгдэл, хорогдлын зардал өндөртэй. Гэхдээ Монгол Улсын улаанбуудайн дундаж үнэ бол 395 мянган төгрөг.
Л.Чинбат: -Худлаа. Энэ хүмүүс энэ өртгийг гаргахдаа тариаланчидтай уулзаагүй. Эд албан тасалгаанд сууж байгаа улс. Амьдрал дээр яагаад ч ингэж гарахгуй. Тариаланчид 50 жил ажиллачихаад өнөөдрийг хүртэл трактороо сольж яагаад чаддаггүй юм бэ? Ямар ч хөрөнгө оруулалт байхгүй.

Ц.Элбэгдорж: -50 жилийн өмнөх тоног төхөөрөмжтэй, хамгийн бага хөрөнгө оруулалттай газрын үнээр л улаанбуудайн өртгөө тооцчихсон юм биш үү гэх гээд байна уу?

Л.Чинбат: -Угаасаа тийм байгаа. Яамны нэгдсэн бодлого байх нь зөв. Гэхдээ яамны бодлогоор явбал тариаланчдыг яг гуйлгачин байдалтай барьчихаад, ийм өртгөөр тооцвол тариаланчид амьдарч чадна гэж хязгаар гаргаад, гурилын үйлдвэрүүдийн ашгаа нэмээд л зах зээл дэх гурилын үнээ гаргаад байна.

Ц.Элбэгдорж : -700 мянгаар өгвөл бид дотоодоосоо будаа авч чадахгүй нь ээ. Хажууд ОХУ зөндөө тариа тарьж байна. Манайх руу хямд тариа орж ирээд бид оросын тариагаар гурилаа үйлдвэрлэж эхэлнэ гэсэн яриа гурил үйлдвэрлэгчдийн дунд гарч байна.

Л.Чинбат: -Тэр яахав, айлын хүүхэд ээжийгээ айлгадаг шиг л юм ярьж байхгүй юу. Сүүтэй үнээгээ алж идчихээд дараа нь яах вэ гэсэн асуудалтай энэ яг дүйнэ. Түүнтэй адил тариаланчид нь амьд байж гурилын уйлдвэр байна, ард түмэн гурилаа иднэ.

Ц.Элбэгдорж: -Яг зөв. Энэ логик зөв гэж би бодож байна. Бид хүрсэн түвшин, энэ амжилтаа хадгалах хэрэгтэй. Хадгалахын тулд гаднаас хямд үнэтэй гурил, будаа импортлох тухай асуудал огт байж болохгүй. Монгол өөрийнхөө зах зээлийг хамгаалахын тулд дотоодын үйлдвэрлэгчдээ аль ч тохиолдолд дэмжих л хэрэгтэй. Тэгэхээр Л.Чинбатын хэлж байгаагаар яамны тогтоосон үнэ үндэслэл муутай, тариаланч, гурилын үйлдвэр тохироод үнээ тогтооё. Нийлүүлсэн дундаж үнэн дээр түшиглээд төрөөс урамшуулал олгооч гэж байна гэж би ойлголоо.

Ш.Түвдэндорж: -Тэгвэл гурван сая иргэдэд очих гурилын үнэ нэмэгдэнэ.

Ц.Элбэгдорж: -Хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

Х.Золжаргал: -300 төгрөгөөр нэмэгдэнэ.

Л.Чинбат: -Худлаа ярьж байгаа юм. Би гурилын үйлдвэртэй байж үзсэн.

Х.Золжаргал: -Яаж ч бодсон улаанбуудайн үнэ 400 мянгаас 700 мянган төгрөг болчихвол энэ зөрүүгээр чинь гурилын үнэ нэмэгдэнэ биз дээ.

Ц.Элбэгдорж: -Газар тариалангийн өөр нэг асуудал байгаа юм. Хөрөнгө оруулалт нь бусад салбартай харьцуулахад эргэн төлөгдөх нөхцөлийн хувьд хүнд. Гэхдээ манай аж ахуйн нэгжүүд өөрийн техник, технологийг бага багаар шинэчилбэл бүтээмж нь нэмэгдэнэ. Тарьж байгаа тариа, нийлуулж байгаа хэмжээ нэмэгдээд байвал үнэ нь буурна. Тэгэхээр үйлдвэрлэгчид гурилаа борлуулахын тулд үнээ буулгаж л таараа. Бид цаашдаа тариалалтын талбай болон га-гаас авах ургацаа нэмэгдүүлье. Нийлүүлэлтээ л урамшуулсан бодлого чухал.

Л.Чинбат: -Нэг зүйл нэмж хэлье. Гурилын үйлдвэрүүд гурил хийгээд үлдсэн хаягдал буюу хивгээ Хятад руу 360 мянган төгрөгөөр зарчихаж байгаа. Нөгөө бидний хоёр жил зовж ургуулсан будааг нэг сарын дотор тээрэмдээд хаягдлаа бид нарын будааны үнээр зарчихаж байна шүү дээ.

Ц.Элбэгдорж: -Аливаа дэмжлэг, урамшуулал хэрвээ нүдээ олохгүй бол буруу болдог. Сая нэг зүйл ярилаа шүү дээ. Урамшуулал өгдөг болчихоор тариаланчид өөртөө шаардаагатай чанартай үрийн буудайгаа хадгалж үлддэггүй. Бүгдийг нь өгчихдөг. Буцаагаад авах болохоор өндөр үнэтэй авдаг. Түүнийг зохицуулах арга бий юү?

Л.Чинбат: -Үрийн буудайн дээрээ л урамшууллаа өгчих хэрэгтэй байхгүй юу.

Х.3олжаргал: -Манай тариаланчид хавтгайгаар нь үрэндээ, хүнсний буудайндаа урамшуулал авмаар байна гэж хүсэж байгаа. Энэ нь ч зөв. Гэхдээ төр хүмүүст хүссэн болгоныг нь өгөөд байх боломж байхгүй, Улаан загалмайн нийгэмлэг биш учраас. Тэгэхээр хэлэлдэж ярьж байж алтан дунджийг нь шийдье.

Ц.Элбэгдорж: -Ойлголцлын бичиг баримттай болох хэрэгтэй. Төрд нэгэнт хүч нь байгаа учраас аль болох хийж байгаа хүмүүсээ сонсох хэрэгтэй. Болж өгвөл удаан хугацаанд бодлого гаргаад, 10-20 жилийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

Л.Чинбат: -Та маш сайхан гарцууд хэлж өглөө. Нэг зүйл дахиад хэлье. Тариаланчид урамшуулалгүйгээр амьдрахгүй ээ. Тариаланчид дөнгөж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болж байна. Үүн дээр нь үнээр дарамталбал бүгд paпс тариалаад эхэлнэ.

Улсын Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд, тариаланчдын хооронд ийм маргаан болж өнгөрлөө. Тэдний ярианаас хэнд нь асуудалд байгааг ойлгож болох юм.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

704 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex