Ш.Түвдэндоржийг огцруулахын тулд тариалангийн талбайгаа улс төрийн талбар болголоо

651

Тариаланчид түүхэндээ хоёр дахь удаагаа жагсаж эхэллээ. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө Э.Бат-Үүл тариаланчдыг трактортой нь жагсааж байсан юм. Харин өчигдөрөөс эхлэж "Тариаланчдын эсэргүүцлийн цуглаан" Дархан-Уул аймгийн Хонгор суманд өрнөв. Энэхүү жагсаал хамрах хүрээгээрээ ч, нийгэмд үзүүлэх нөлөөллөөрөө ч дуулиан дэгдээж магадгүй байна. Юун Э.Бат-Үүлийн трактортой жагсаал. Учир нь тариаланчдын одоогийн жагсаалын ард ямар нэгэн улс төрийн нам бүлэглэл, хүчин алга. Харин тариаланчид өөрсдөө сайн дураараа жагсаж байна. Газар тариалангийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн эзэд нэгдэн нийллээ. Тухайлбал "Гацуурт"-ын Л.Чинбат, "Шим"-ийн Л.Цандэлэг гэх мэт томчууд жагсаал хийх тариаланчдынхаа магнайд нь гарч ирлээ.

 

 


Учир нь тариагаа хурааж байх ёстой тариаланчид гэнэтхэн налгар намраар улс төржих болсон нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд Ш.Түвдэндоржийн бодлого шийдвэртэй холбоотой гэж эх сурвалж мэдээлэв. Ш.Түвдэндорж хэмээх шинэхэн сайд аагтай, бяртай омогтой байгаа учраас юуг ч эрх мэдлээрээ шийдвэрлэнэ гэж зүтгэсэн бололтой. Шинэ сайд тариаланчдын буудайн үнийг зориуд унагаж, гурилын үйлдвэрүүдэд хямдаар өгөх ёстой гэж үзсэн бололтой. Бас тариаланчдад өгдөг урамшуулалын бодлого ч замхарч байгаа сурагтай. Ингээд тариаланчид "уучлаарай сайдаа бид будаагаа хямд өгч чадахгүй. Хэрэв тэгвэл дампуурна. Ийм бодлого хэрэгжүүлвэл монголд тариа тарих хүн олдохгүй. Ийм бодлого хэрэгжүүлбэл ирэх жил гэхэд газар тариалангийн бүх талбай рапсын талбай болно. Бид ч ашгаа бодоод рапс тарина" гэж хэлсэн гэнэ. Харин салбарын сайд нь "олон юм яриад байвал оросоос буудай авч та нарын буудайг хөгцрүүлнэ шүү" гэх мэтээр загнасан гэж цахим ертөнцийнхөн шуугиж байна. Мэдээж салбарын сайд арай ч ингэж хэлээгүй байх л даа. Харин жагсаалд бэлдэж байгаа тариалнгийн аж ахуйн нэгжүүдийн эзэд асуудлыг дөвийлгөж байж мэдэх юм.

 

 

Ш.Түвдэндоржийг огцруулахын тулд тариалангийн талбайгаа улс төрийн талбар болголоо

 

 

 

    Ийм асуудлаас болоод шинэ сайд Ш.Түвдэндорж, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд тохиролцоонд хүрсэнгүй. Тэгээд л нөгөөдүүл нь жагсаал цуглаанд бэлдэж эхэлжээ. Ингээд анхныхаа цуглааныг сануулга байдлаар Хонгор суманд өрнүүлж. Тариалангийн талбайдаа элдэв лоозон хадаж, мэдээлэл хийв. Монголын тариаланчид түүхэндээ газар тариалангийнхаа талбайд өнөөдрийнх шиг лоозон барин сууж улс төржиж байгаагүй. Ийм цаг ирлээ. Тэгээд ч тариаланчид салбараа мэдэхгүй байгаа сайддаа "газар тариалан гэж юу?", "тариалан гэж ийм юмыг хэлдэг юм ш тэй", "тариагаар та хооллодог" гэх мэт цуврал хичээл, үзүүлбэрүүдийг заахаар бэлтгэж байна. Энэ мэдээж өргөн хүрээг хамарна. Харин тариаланчдынхаа хичээлд суухгүй, тариан талбайд очихгүй, тариаланчидтайгаа ойлголцохгүй, тариа мэдэхгүй чигээрээ гүрийгээд байвал шинэ сайд Ш.Түвдэндоржийн бүрэн эрхийн хугацаа тун богинохон байж болох юм гэж ажиглагчид үзэж байна. Сүүлийн үед салбараа мэдэхгүй албан хаагчидаас гадна салбараа мэдэхгүй сайд нар олширохоор ийм үйл явдал болдогийг ард түмэнд харуулж байна.

Тариаланчид Х.Баттулгын хатгаасаар Ш.Түвдэндоржийн эсрэг жагсаж байгаа юу?

Ш.Түвдэндоржийг огцруулахын тулд тариалангийн талбайгаа улс төрийн талбар болголоо Шинэчлэлийн Засгийн газрын отгон сайд Ш.Түвдэндорж ажилдаа орсныхоо дараа Х.Баттулгын унаж байсан машиныг голж 200 сая төгрөгөөр шинийг авсан юм. Тэгэхэд Монголын толгой баяны машиныг шууд голдог "овоо аавын хүү юм да"а гэж олон хүн санааширсан. Хачирхалтай нь түүнийг шинэ машин авах үед Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд тансаг хэрэглээнээс татгалзаж,  төсвөө хэмнэхийг уриалж 147 тоот тогтоол гаргасан. Шинэ сайд Засгийн газрынхаа энэ тогтоолыг шууд зөрчсөн юм. Юман чинээ бодоогүй. Сайд нь зөрчиж байгаа тогтоолоо Засгийн газар хэрэгжүүл гэж бусдыг шахах нь инээдтэй хэрэг болоод дууссан л даа. Ийм нэгэн танхай эр сайд болчихоод шуугиулж байна. Тэрээр сайд болохын тулд Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракциас гарч "Алтангадас"-т орсон юм. Өөрөөр хэлбэл сайд болохын тулд нөхдөөсөө уравсан хэрэг. МоАХ-ын өөр нэг гишүүн Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны дарга болгож "Алтангадас"-ынхан өөд нь татсан. Ингээд МоАХ-ыг хүчгүйдүүлж, Х.Баттулгыг ганцаардуулах "Алтангадас"-ын төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн билээ. Үүнд нь мэдээж Х.Баттулга гомдолтой явдаг байх. Тийм учраас л Х.Баттулга өшөөгөө авахын тулд Ш.Түвдэндоржийн эсрэг тариаланчдыг жагсаасан гэсэн мэдээлэл эрчимтэй тарав. Үүнд итгэхэд хэцүү л дээ. Нэгд Х.Баттулга хувьдаа "Милл хаус" хэмээх гурилын үйлдвэртэй. Тиймээс будаа хямд авах нь түүнд ашигтай. Хоёрт "Гацуурт"-ын Л.Чинбат, "Шим"-ийн Л.Цандэлэг мэтийн хашир бурхинууд Х.Баттулгын хэлсний дагуу жагсаад явна гэж байхгүй.  Тэгэхээр энэ нь сандарч тэвдсэн Ш.Түвдэндоржийн зүгээс нисгэж байгаа ядарсан "бор шувуу" болж таарна.

    Ийнхүү их ажлын үеэр тариаланчид салбарын сайдынхаа эсрэг жагсаж эхлэв. Тэд тариалангийнхаа талбайг улс төрийн талбар болгож байна. 

 

 

Ш.Түвдэндоржийг огцруулахын тулд тариалангийн талбайгаа улс төрийн талбар болголоо

 

 

 

Ш.Түвдэндоржийг огцруулахын тулд тариалангийн талбайгаа улс төрийн талбар болголоо

tsag mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

651 сэтгэгдэл
:

7 long duster cardigans for chic light monsoon layering http://www.liquidlyric.com/noxapater_ahmeek/sleeveless-jumper-dress poncho cape archives shop peru handicraft http://www.liquidlyric.com/osterville_cheney/whenever-im-with-you-cream-smocked-
long-sleeve-midi-dress yuelande men slim fit pullover knitted long sleeve cowl neck http://www.liquidlyric.com/pascola_lanes/bodycon-mini-dress-in-red-pink-colourbl
ock-by-saint-genies forever 21 women black white self design sweater http://www.liquidlyric.com/pickton_greenforest/24cm-european-handheld-land-camp-
lamp-bronze-old
uxcell 7mm head l shape long arm s2 ball point hex key wrench 140mm length for better access to hex head bolts on the machine http://www.daastanemohabbat.com/strongcity_idana/uxcell-7mm-head-l-shape-long-ar
m-s2-ball-point-hex-key-wrench-140mm-length-for-better-access-to-hex-head-bolts-
on-the-machine


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex