Зөгийн бал таны эрүүл мэндэд

1179
Элэг цөсний үрэвслийг намдаана. Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.Зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.

Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг

Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.

Хоол боловсруулалтыг сайжруулдаг
Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж  хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.

Нойргүйдлийг анагаана
Унтахын өмнө аяга бүлээн ус буюу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж ууна. Тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа сайжруулна.

Ханиалгахыг дарна
Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт  гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг

Судасны хатууралт
Сонгины  шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт  гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.

Өтгөн хаталтыг дарна
Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.

Ходоодны шархыг нэмэхгүй

Ходоодны шарх үүссэн үед өвдөлт маш хүчтэй өгдөг бөгөөд  юу ч идэж болохгүйгээр горойж өвдөх мөртлөө удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид зөгийн баланд бий. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны  халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад ууна.

Толгойн өвчинд тустай
Толгой өвдөх нь айж цочих, Сэтгэлийн хөдөлгөөн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.

Толгойн өвчнүүдээс хамгийн зовиуртай нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх 2-4 цаг заримдаа хэдэн өдөрт ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий  Тархины мигрени өвчтэй хүмүүс өвчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зөгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэвэл тус болно. Хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй. Хамба  шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг  аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө 100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1179 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex