Зөгийд хатгуулах нь урт наслахын үндэс

955

"Дэлхий дээр зөгий уствал дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө” хэмээн А.Эйнштейн хэлсэн байдаг. Зөгийнөөс хүний

эрүүл мэндэд хэрэгтэй арван төрлийн бүтээгдэхүүн гардаг ажээ. Сүүлийн үед зөгийн хатгуур эмчилгээ эрчимтэй хөгжиж байна. Энэ талаар эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, уламжлалт зүү төөнө заслын эмч С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Монголд зөгийн хатгуур эмчилгээг хэзээнээс хэрэглэж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхий дээр бидний мэдэх амьд биетүүдээс эд эсийн хувирал буюу мутацид ордоггүй цорын ганц амьтан бол зөгий. Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн хүчтэй үйлчилгээтэй нь зөгийн хор. Хор нь өнгөгүй, өтгөн хурц үнэргүй, гашуун амттай байдаг. Сүүлийн үед манай оронд төдийгүй дэлхий нийтэд зөгийн хорны эмчилгээний идэвхийг судлан эмнэлгийн практикт шинээр нэвтрүүлж байна. Манайд зөгийн хатгуур эмчилгээг сүүлийн таван жил хэрэглэж байна. Одоогийн байдлаар Монголд энэ чиглэлээр мэргэшсэн хоёр эмч бий.

-Зөгийн хатгуур эмчилгээ бусад эмчилгээний төрлөөс юугаараа онцлог вэ?

-Зөгийн хатгуур эмчилгээ нь дасал үүсгэдэггүй хэд хэдэн эрхтэн тогтолцоог хамарсан эмчилгээ болдгоороо бусад анагаах ухааны эмчилгээнээс ялгардаг. Энэ эмчилгээ нь цус шингэлж, судас өргөсгөн артерын даралт буулгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цус төлжүүлэх, мэдрэлийн өвдөлт намдаах, ой тогтоолт болон нойргүйдлийг сайжруулах, цэр шингэрүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж ходоодны шарх анагаадаг. Мөн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгож, дархлаа сайжруулж, үрэвсэл, бактери, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

-Ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс ирж эмчлүүлдэг вэ?

-Арьсны өвчтэй хүмүүс их ханддаг. Энэ нь хүчтэй өвдөөд байдаггүй ч хүний биед шаналгаатай, гоо сайханд нөлөөлдөг өвчин юм. Мөн харвасан саажилттай хүмүүс болон тархины саажилттай хүүхдүүд, нурууны өвдөлттэй, харшилтай хүмүүс их хандаж байна. Ийм өвчтэй хүмүүс нөхөн сэргээх эмчилгээний нэг төрөл болох зөгийн хатгуур эмчилгээг уйгагүй хийлгэснээр үр дүн, үйлчилгээ нь ч сайн байдаг.

-Энэ эмчилгээг хийлгэхэд насны хязгаар бий юу. Үр дүнгийн хувьд?

- Байгаа. Таваас доош насны хүүхдэд хийх хориотой байдаг. Эмчилгээ хийлгэж эхэлснээс 5-10 хоногийн дараа үр дүн нь аажмаар мэдрэгддэг. Энэ нь нөхөн сэргээх эмчилгээ учир эм тариа шиг шууд үйлчилдэггүй.

-Нэг зөгий ямар хэмжээний хор ялгаруулдаг юм бэ?

-Зөгий нэг удаагийн хатгалтаар 0.3-0.8 мг хор ялгаруулдаг. Хортой тун нь 0.2 грамм буюу зөгий 500-1000 удаа хатгасантай тэнцэнэ. Хэрэв хорыг их тунгаар хэрэглэвэл тайвшруулах, хүчтэй өвдөлт намдаадаг. Харин бага тунгаар хэрэглэхэд сэргээх буюу идэвхжүүлэх үйлчилгээтэй. Мөн нэг зүйлийг сонирхуулахад зөгийн хор нь урт наслахын үндэс болдог. Урт наслагчдын 80 хувь нь зөгийчид болон тэдний гэр бүлийнхэн байдаг. Учир нь тэд зөгийд хатгуулж байсантай холбоотой. Зөгийн хоронд мэдрэлийн эсийг сэргээх онцгой бодисууд агуулагддаг. Эдгээр бодис нь мэдрэлийн ширхэгүүдийг нийлүүлж оёхтой адил үйлчилдэг. Шинжлэх ухаанаар гармоноос өөр эмчилгээ байхгүй гэсэн өвчнүүдэд их үр дүнтэй байгаа. Эмчилгээ байсан ч сэргэлт нь муу байх тохиолдол бий. Тухайлбал, харшил, үе мөч буюу системийн өвчин, саажилт, уналт таталт, бодисын солилцоо, арьсны өвчинд илүү үр дүнтэй, сайжрах боломжтой. Судасны хатуурал, яс болон мөгөөрсөн эд эсийг сайжруулахад нөлөөлдөг. Мэдрэл дагасан өвдөлтүүдийг намдаах чадалтай. Ганцхан тэр өвчиндөө үйлчилдэггүй бүх эд эрхтэн сайжирдаг.

-Зөгийн хатгуур эмчилгээг яаж хийдэг юм бэ?

-Зүү тавьдаг цэгүүдэд зөгийгөөр хатгахад зөгий хороо шахдаг. Ингээд хор нь биед орсноор үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Хор нь дархлаа сайжруулах, цусыг шингэлэх, өвдөлт намдаах, үрэвсэл дарах, тэр хавийнхаа судсыг өргөсгөж цусан хангамжийг сайжруулдаг. Цусан хангамж сайжрахын хэрээр эд эсийн нөхөн төлжилт хурдасдаг. Нэг зөгийг нэг л хатгуурт хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хатгах тоолонд үхдэг гэсэн үг. Хороо шахсаныхаа дараа хатгуураа хүний биед үлдээж, гэдэс нь тасардаг. Учир нь зөгийний хатгуур загасны дэгээ шиг буцаан авч болдоггүй. Тиймээс хатгуур нь үлддэг. Зөгий хороо хүний биед хатгасны дараа 6-12 цагийн дараа үхдэг. Хатгуурыг нь хэдэн минут болгоод авдаг. Нэг курс нь 10-15 хоног байдаг. 45 хоногийн зайтай хоёр курс эмчилгээ хийлгэж байж үр дүнгээ өгдөг. Харин мэдрэлийн хүнд өвчний үед зургаан сарын дараа дахин хийх заалттай. Манай нөхцөлд зүрх судасны өвчнүүдэд сайнаар нөлөөлдөг. Харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ нь үр дүнтэй байдаг. Энэ нь холестириныг хайлуулж, судасны хатуурлаас сэргийлдэг.

-Өдөрт хэдэн удаа хатгах ёстой вэ?

-Юуны өмнө тухайн өвчтөнд зөгийн хор харшил өгөх эсэх талаар сорил тавьдаг. Харшил өгөхгүй байвал зөгийн хатгуур эмчилгээ хийж болно гэсэн үг. Эхний өдөр хоёр цэгт хатгадаг. Дээд тал нь дөрвөн цэгт хатгаж болно. Зөгийн 40-60 хатгалт нь нэг курс болдог. Тухайн өвчин нь хөнгөн хэлбэрийн бол арав хоног эмчилгээ хийхэд хангалттай. Харин нөхөн сэргээхдээ удаан байдаг мэдрэлийн өвчнийг эмчлэхэд 15-20 хоног зарцуулдаг. Ойролцоогоор 20-30 секунд хорсож өвддөг.

-Зөгийн хатгуур эмчилгээнд ямар төрлийн зөгийг ашигладаг юм бэ?

-Зөгий олон төрөл байдаг. Тэр дундаа зөгийн бал үйлдвэрлэдэг балт зөгий болон үүрэндээ ганц байдаг хатан зөгийг хэрэглэдэггүй. Харин эр зөгийнд хатгуур байдаггүй учир хатгах боломжгүй. Тиймээс эмчилгээндээ эм ажилчин зөгийг ашигладаг. Зөгий хор боловсруулдаг хоёр уутанцартай. Яг хатгах үед ууттай хоёр хор нь нийлж хатгуураар гардаг. Харин тус тусдаа байхдаа ямар ч хүчтэй үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

-Энэ эмчилгээг жилийн дөрвөн улирлын ямар ч үед хийлгэж болох уу?

-Ямар ч улиралд хийлгэж болдог. Гэхдээ зөгий нь зуны улиралд их хор ялгаруулдаг учир энэ үед илүү хүчтэй нөлөө үзүүлдэг.

-Өвөл зөгий ичихээр тэднийг эмнэлгийн нөхцөлд хэрхэн хадгалдаг юм бэ?

-Зөгийг тодорхой чийгшил, дулаантай орчинд байлгахад балаа идээд байж байдаг. Бид зөгийгөө бага хэмжээгээр Шарын голоос авчирдаг. Хатан зөгий үүлдрээсээ хамаарч өдөрт 800-3000 авгалдай гаргадаг. Зөгийний байгалийн жам нь 35-45 хоног насалдаг.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

955 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex