Хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11

1042

ДЭЛХИЙН түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсоноос хойш 14 дэх жил өнгөрч байна. Одоогоос арван дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр Нью-Йорк болон Вашингтон хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт халдлага болсон билээ. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Пентогон, Шенксвилл террористуудын халдлагад өртөж, 2000 гаруй хүн нэг өдөр харамсалтайгаар амиа алджээ.

Энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа юм.

2001 оны 9-р сарын 11-ний Мягмар гарагийн өглөө Улаанбаатараас хагас өдрийн уртаар алслагдсан Нью-Иоркийн тэнгэр цэлмэг байжээ. Цагийн зүү 08.45 цагийг заана. Хормын дараа цэнхэр тэнгэрийн өнгө хэрхэн хувирахыг гудамжинд холхилдсон олон дүйнгэтүүлсэн нүргээнт чимээнд цочих хүртлээ гадарлаа ч үгүй биз. Америкийн агаарын тээврийн Бойнг-767 онгоц 110 давхар "Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийн 80 давхрыг мөргөж дэлбэрлээ. Үүнээс яг 18 минутын дараа Бойнг-767 маркийн 2 дахь онгоц нөгөө цамхагийн 60  давхрыг мөргөж дэлбэрэв.
 
Энэ хоёрын дараагаар  Бойнг-557 маркийн онгоц Пентагоныг мөргөн сүйрсэн бол нэг онгоц нь террористуудын ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн хүмүүсийн ачаар Шенксвиллд унасан билээ.  Дээрх дөрвөн онгоц тус бүрд 4-5 тооны алан хядагч цаасны хутга гэх мэтхэнээр зэвсэглэн орж, үйл ажиллагаагаа явуулсан гэдэг. Тэдгээр амиа золиослогчдын зарим нь Америкийн нэгдсэн улсад нэгээс иүү жил амьдарсан, нисгэгчийн сургалтад сууж эл ажиллагааны тулд туршлагажиж байсан аж. Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ. 

 Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага "Аль Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, "Америкийн номер нэг дайсан” гэж зарлажээ.

 Америкийн цэргүүд Ойрхи Дорнодод нэвтэрч, хөнөөлт дайснаа устгахаар тэмцэж эхлэв.  2011 онд америкчууд гол дайснаа устгажээ. Бин Ладеныг Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд нь буудаж хөнөөсөн байна.

Уг террорист халдлагын ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Тус хорооноос хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн юм байна. Өвчтөнүүдийн ихэнх нь уушгины хорт хавдраар өвчилсөн бөгөөд тэдний дунд хүүхдүүд ч байгаа аж. Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү террорист халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд зориулан Эрүүл мэнд болоод даатгалын  нөхөн олговрын актыг баталсан нь олон нийтийн талархлыг ихээхэн хүртсэн билээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1042 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex