As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР

0

       УИХ дахь уяачдын залгамж халааг Далайн Батбаяр үргэлжлүүлж байна. Угтаа бол улсын наадамд хурдан даага хөтөлдөг Увс аймгийн уяач Б.Далайн хүү жоншны уурхайн эзэн Батбаяр Төрийн ордонд түшээдийн суудалд тухлаад байна. Д.Батбаяр 2000 оноос Чехэд сурч, тэндээ 10-аад жил амьдарсан. Ингээд  Монголд ирснээсээ хойш аавынхаа үүсгэн байгуулсан "Монголчех металл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулиар Их хурлын гишүүнээр сонгогдоод байна. 
 
       Жоншны уурхайн эзний өв залгамжлагч Д.Батбаярын хувьд 2020 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Харин 2024 онд Төвийн бүсэд Ц.Туваан тэргүүтэй АН-ынхантай хамт нэр дэвшиж, гишүүн болох нүхээ эртнээс малтсан. Угтаа бол түүний аав манлай уяач Б.Далай нь Увсын уугуул боловч уяа нь Төв аймагт байдаг. Тэр тусмаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны морины багш гэгддэг. Тиймдээ ч хүү Д.Батбаярыгаа УИХ-д хоёр удаа сонгогдсон Ц.Туваанаас хөтлүүлээд улс төрд зүтгүүлсэн гэж болно. 
 
    Д.Батбаяр Төрийн ордны тэрбумтнуудын нэг. Түүний жилийн орлого 433 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 104 сая төгрөг бол 2.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Түүнчлэн 646 сая төгрөгөөр үнэлэгдэх ашиглахын гурван га газар, эзэмшихийн гурван газартай, 939 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,  8.8 тэрбум төгрөгийн мал аж ахуйтай. Түүгээр ч зогсохгүй "Вон Вояаж Тревил” ХХК, "Баянжонш” ХХК, "ЧЕНА” ХХК, "Эко Орчин Хөгжил” ХХК, "Файнест Эс Энд Жи” ХХК, "Талент Капитал” ХХК, "Хекса Инвестмэнт” ХХК, "Би Өү Ди Дизайн” ХХК” компанид хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн. 
Бизнесийн тухайд түүний аав Б.Далайгийн "Монголчех металл” ХХК Төв аймгийн Баянцагаан суманд   MV-021065 дугаар бүхий, 222.34 га талбаатай "Чулуут”, MV-003284 дугаартай, 32.65 га "Чулуут цагаан дэл”, MV-001105 дугаартай, 104.47 га талбайтай "Чулуут цагаан дэл” гэх уул уурхайн ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. "Монгол чех металл” компани нь Монголын жоншны салбарт тэргүүлэгч компани гэдгийг олон нитй хэлэлтгүй мэднэ.
 
 
     Улмаар "Монголчех металл” компани нь эл ордуудаа түшиглэж, хамгийн том жоншны үйлдвэрийг хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан. Жилд 100-150 мянган тонн жонш олборлодог. Улмаар уг үйлдвэр нь жоншноос гадна жилд 180-200 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон. Тэгэхээр "Монголчех металл” компанийн жоншны орд нь ямар том, ямар чухал орд болох нь ойлгомжтой байх.
Түүнчлэн Д.Батбаярын нэр дээр "Баян жонш” гэх компани бий. Тус компанийн гүйцэтгэх захирлаар аав Б.Далай нь бүртгэлтэй. Төв аймгийн Баянцагаан сумд Чулуутын зүүн салаанд 89 га ашиглалтын тусгай зөвшөөрөл, XV-014412 – 14412 дугаар бүхий 321.67 га талбайд "Зэст” гэх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эндээс нүүрс, алт, зэсний араас стратегийн гол бүтээгдэхүүнд тооцогддог жонш, хүдрийн зах зээлийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр, түүний аав Б.Далай нар атгадаг гэж болно.
 
       Ийн Монгол дахь хамгийн том жоншны үйлдвэрийн өв залгамжлагч, жоншны томоохон ордуудын эзэмшигч, тэрбумтан болтлоо баяжсан Д.Батбаярын шунал гишүүн болоод ч дууссангүй. Угтаа бол тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний орлогоор тэрбумтан болтлоо баяжсан ч, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, хүүтэй мөнгөөр иргэдийн халаасыг хоослодог гэдгийг энд сануулах нь зүйн хэрэг. Тодруулбал, түүний эзэмшлийн "Файнест Эс Энд Жи” компани нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Д.Батбаяр сүүлийн үед  өндөр хүүтэй зээлээр иргэдийн халаасыг сэгсэрдэг "Соно бонд” банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч гэдгээ хөрөнгө орлогодоо мэдүүлсэн байдаг. Д.Батбаярт ороогүй салбар, гар дүрээгүй бизнес гэж үлдээгүй. Өөрөөр хэлбэл,  түүний эхнэр Нацагийн Ундрал нь гадаад худалдаа, хүнсний дэлгүүр, бизнесийн зөвлөгөө, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг   "Файнест Эс Энд Жи”, "Вон Вояаж Тревил” ХХК, "Би Өү Ди дизайн” компанийн захирлаар бүртгэлтэй. Харин хадам дүү Нацагийн Энэрэлт нь хөдөө аж ахуй, гадаад худалдаа, аялал, зуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуудаг "Батмөнгөлөг”, "Фрийстар” компанийн захирлаар бүртгэлтэйгээс гадна Д.Батбаярын эзэмшлийн "Талент капитал” компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байдаг. Угтаа бол тэд бизнесийн халаас нэгтэй хамтрагчид.
     Түүгээр ч зогсохгүй Д.Батбаяр төрийн ордонд түшээгээр сууснаасаа хойш төр түмнийхээ төлөө ажиллахаас илүүтэй төрийн шагналаас  буцаагүй, шагнуулж явна.  Тодруулбал, саяхан болсон Сар шинийн босгон дээр Монгол Улсын алдарт уяач гэх цол тэмдгээр шагнуулаад амжсан.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex