Их Британичууд мэдээллийн сайтуудаас илүү Википедиаг өргөнөөр ашигладаг
Үүний дүнд судалгаанд оролцогчдын 64 хувь нь Википедиагийн мэдээлэлд "үргэлж” болон "хааяа” итгэдэг гэж хариулжээ. Түүнчлэн, Их Британийн томоохон мэдээллийн агентлаг BBC агентлагийн мэдээллийг үнэн гэдэгт итгэдэг гэж судалгаанд оролцогчдын 61 хувь нь хариулсан бол "The Times” зэрэг сонины мэдээнд 45 хувь нь итгэдэг гэжээ.
Мөн "The Sun” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээнд ердөө 13 хувь нь итгэдэг хэмээн хариулсан байна. Харин нөгөө талаар мэдээллийн эх сурвалж болгон ашиглахад хамгийн найдвартай мэдээллийн хэрэгслээр "Encyclopaedia Britannica”-г нэрлэсэн бөгөөд 83 хувь нь мэдээг нь үнэн гэдэгт итгэлтэй байдаг хэмээн хариулжээ.