Хар тамхины босс эр эмэгтэй болон оргохыг завджээ
Хар тамхины хэргээр 36 жилийн ял авсан Бразилийн хар тамхины наймаачдын босс саяхан этгээд аргаар оргох гэж байгаад газар дээрээ баригджээ. 2008 оноос хойш хоригдож байгаа Клодоалдо Антонио Фелипе хижээл насны эмэгтэйн дүрд хувирсан байна. Үүний тулд мань хүн хүний яг бодит юм шиг нүүрний багийг 1200 доллараар авчруулаад хувцсаа сольж өмсөн шоронгоос гарахыг оролджээ. Түүний санаагаар бол хянагч нар хаанаас ч юм гэнэт гараад ирсэн авгайг саадгүй гаргах ёстой байсан гэнэ. Гэвч бүтсэнгүй. Хуягууд хар тамхины боссоос бичиг баримтыг нь шаардахдаа тэдний өмнө эрэгтэй хүн зогсож байна гэж бодоогүй аж. Мэдээж хэрэг, хижээл авгайн бичиг баримт Антонио Фелипед байгаагүй учраас овжин аргаар оргох гэсэн оролдлого нь бүтэлгүйтжээ.