«РИО ТИНТО»-д гэдийх шаардлага үлдээгүй бололтой
Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг "Рио Тинто” компани өнгөрөгч оны долдугаар сарын 29-нд "УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна.
Одоогоор төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй. Мөн Засгийн газартай нэлээд хэдэн асууддаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй. Тэдгээр асуудлыг харгалзан эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл далд уурхайн бүх ажил, санхүүжилтийг хойшлуулж байгаа” хэмээн "Оюутолгой”-н далд уурхайн 5.1 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаа Монгол Улсын Их хурлаас зөвшөөрөл авах хүртэл түр хойшлуулж байгаагаа дуулгасан билээ. Ам.долларын ханш чангарч, ард иргэдийн амьдрал доройтож байх үед гаргасан "Рио Тинто”-гийн энэхүү шийдвэр манай улсын эдийн засагт хүндхэн цохилт өгч, өнөөгийн эдийн засгийн хямралын эхлэлийг тавихад хүргэсэн хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орны хувьд мэргэжилтнүүдийн таамаг үнэн байх талтай.
Учир нь өнгөрсөн онд ашигт малтмалын салбар экспортын бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг эзэлж байсан. Энэ хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь "Оюутолгой”-д ногддог. Гэтэл ‘Туркойз Хилл” компани "Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтаа есдүгээр cap хүртэл хойшлуулж, далд уурхайн бүтээн байгуулалтад зээл олгохоор зөвшөөрсөн зээлдүүлэгчдэдээ ирэх есдүгээр сарын 30 хүртэл зээл олгох хугацаагаа хойшлуулахыг хүссэн билээ. Хэрэв далд уурхайн санхүүжилтийн түрүүч нь орж ирвэл манай эдийн засаг сэргэж, ам.долларын ханшийг номхотгох байсан. Магадгүй эдийн засгийн хямралын тухай иргэн бүр ярьж, Шинэчлэлийн Засгийн газар ч эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаарддага гарахгүй байсан биз.