“Хятадууд барууныхан шиг Монголын төр засгийн холбиромхой бодлогоос айхгүй”

0

 “Хятадууд барууныхан шиг Монголын төр засгийн холбиромхой бодлогоос айхгүй”

 "Тэд барууны хөрөнгө оруулагч нар шиг монголын төр засгийн холбиромхой бодлогоос айхгүй” хэмээн барууныхан хятадуудын тухай бичиж байна.  Үнэнд ойрхон дүгнэлт л дээ. Хүссэн хүсээгүй бид тэднээс  эдийн засгийн хувьд гол хамааралтай тул, чангахан дуугараад байх эрх үгүй. Тэгвэл Монголын эдийн  засаг дахь Хятадын оролцоо ба Айдас хүйдсийн талаарх анхаарал татсан нийтлэлийг барууны эрдэмтэн бичжээ. Шинжээч Бат-Очир тэрхүү нийтлэлээс хэсэгчлэн орчуулсныг энд хүргэж байна.

Тэрбээр орчуулгынхаа өмнөтгөл болгож бичихдээ "За би саяхан дурдсан. Барууны хүмүүс ингэж бичээд явж байна. Гэтэл манай эрдэмтэд хэзээ хаана яаж хятад архив ухаад, нэмж монголын архив ухаад, дээрээс нь баахан барууны эрдэмтдийн бичсэн юм уншиж шүүгээд ийм дайны юм бичиж байгаа билээ? Би энэ нийтлэлээс таслаж орчуулсан хэсгээ хүмүүст үзүүлмээр санагдаад болохгүй. Үнэндээ манай сэхээтнүүд хэзээ ингэж эх орныхоо ашиг сонирхлыг морь нохой шиг зүтгэж хамгаалдаг болох юм бэ гэсэн бодолд шаналж явдаг. Гэтэл барууныхан бидний тухай ингэж бичээд, манай улсын хамаг л эмзэг газрыг дэлгэчихэж байна. Бид нар америк, австрали, канад, герман, францыг ингэж судлах ч өдий биз дээ. Ядаж өөрсдийнхөө ямар арчаагүй байгааг ойлгомоор байх юм даа. Би түрүүний постнууддаа нохой сэхээтэн хоёрын төстэй тал, барууны сэхээтэн яадгийг монгол сэхээтэнтэй харьцуулж үзээ гэсэн утгатай, "зохион байгуулалттай мартах” явдлын тухай бичсэн. Би барагтайд хаа хамаагүй юм бичиж тавьдаггүй. Ихэнхи юмаа хооронд нь уялдаатай бичихийг хичээдэг. Барагтайд марзаганаж сайн дураараа алиалагч хийдэггүй. Манайд алиалагч нар их олон болсон тул мань мэт бүүр ч илүү биз дээ. Бид юу мартаад явна вэ???” хэмээн өгүүлжээ. Ингээд түүний орчуулгаас хүргэж байна.

Sara L. Jackson & Devon Dear: Resource extraction and national anxieties: China’s economic presence in Mongolia

Эрдэс олборлолт уул уурхай ба үндэстний айдас хүйдэс: Хятадын эдийн засгийн Монгол дахь оролцоо

2014 онд Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Монголын их хуралд хандаж хэлсэн үгэндээ "Хятадын хөгжил дэвшлийн галт тэргэнд тавтай морилно уу” гэжээ.

Эгнюгийн үзэж буйгаар Хятад "урагшаа харахын тулд хойшоо харж” буй, умард хөрш нь мөн тэгж л байгаа. Харин бидний үзэж буйгаар монголчууд колончлолын өнгөрсөн үе рүүгээ буцах нь гэж түгшиж буй юм.

Девон Дир монголын үндэстний архиваас Их Хүрээний амбаны хавтаснаас монгол, манж болон хятад хэл дээр бичсэн баримт бичиг судалсан. Мөн Улаан-үд дэх Буриадын архивт 2009 – 2013 он хүртэл судалгаа хийсэн. Түүнчлэн хятадын цахимжуулсан архив болон нийтэлсэн эх сурвалж нэмж судалсаны дотор Зунлияамэнь хэмээх Манж Чин улсын үеийн Гадаад Хэрэг Эрхлэх Яамны Кванвүдан буюу уурхайн хавтаст хэрэг болон Монголын умард гурван аймгийн хэрэг нэртэй албан ёсны бичиг баримт орно. Түүгээр ч зогсохгүй Манж Чин улсын фанлюэ хэмээх орон нутгийн сонины мэдээ хавсран судласан болно.

 

(Андогийн тайлбар: Өнөөгийн монголын уул уурхайн тухай бичиж эхэлсэн хэсгээс авсан нь) …гадаадын хамтрагчгүй гэсэн шалтгаанаар зогсоосон уул уурхайн гэрээнүүд хятад хөрөнгө оруулагчийн гарыг улам ч хүчтэй болгож өгнө гэсэн үг. Тэд барууны хөрөнгө оруулагч нар шиг монголын төр засгийн холбиромхой бодлогоос айхгүй.

Арван долдугаар зууны сүүл болон арван наймдугаар зууны эхэн үед Манж Чин улс Зүүнгарын монголчуудтай дайтахад хятад худалдаачид ихээхэн хувь нэмэр оруулж тэдний ноёрхлыг бэхжүүлжээ. Монголын умард хэсэгт цэрэг армийн хүнс хоол тээвэрлэх асар их зардалтай байсан учир Фань хэмээх худалдаачин гэр бүлийг томилон явуулж, монголчуудтай худалдаа хийлгэж мөн цэргийн хүнс залгуулж байв. Монголчуудтай худалдаа хийж туршлагатай болсон мөн Өвөр Монголын зэсийн уул уурхайгаас нилээн зузаан хувь хүртсэн, төв болон баруун монголын Улиастай Ховд сүлжсэн тээврийн сүлжээтэй Фань гэр бүл манжийн цэрэгт тариа будаа болон бусад хүнс залгуулж байв. Зүүнгарыг дарж авсан явдалд худалдаачдын санхүүгийн болон логистикийн туслалцаа үлэмж нэмэр болжээ.

Чин улс хятад худалдаачдад монголд худалдаа хийх зөвшөөрөл олгож байв. Шанси мужийн хэдэн том пүүс компани монголын үслэг арьс, арьс шир, ноосыг хятадын цай, гэр ахуйн бараа, тансаг эд бараагаар арилжих худалдааг монопольчилж үнийг тогтоож байв. Үнэ тогтоох давуу эрхээрээ монголчуудыг улам улам өрөнд оруулсан. Түүхий эдийн үнийг байнга даран унагаж монголчуудын өр ч талийж өгчээ. Өрийг хошуу бүрт хуваан оногдуулж, Монголчууд олноор Чин улсын түшмэдүүдэд хандан өр шир санхүүгийн дарамт багасгахыг гуйж байв. Манжийн ноёрхолын хоёрдахь үед өөрөөр хэлбэл арван есдүгээр зууны сүүл хорьдугаар зууны эхэн үед Манж чин улсаас монголд төрийн эзэмшлийн томоохон уул уурхай байгуулж, цэрэг, боловсрол, санхүү зэрэг хүнд суртлын аппаратыг шинэчлэх бодлого явуулав. Бээжин монголын эрдэс баялагт шунахайрах болсон нь газар нутгийг нь улс төрийн хяналтандаа авах бодлоготой яг зэрэг болсон явдал юм.

Манж Чин улсын албан түшмэдүүд цагаан хаант оросын эсрэг хамгаалах стратегийн бамбай бүс төдийхөн байсан монгол улсад атар газар хагалаж тариалан мөн уул уурхай эрчимтэй эрхлэн явуулахыг уриалж монголын нутгийг "ашиг хонжооны эх үүсвэр” гэж нэрлэж байв.

Анхны олон улсын оролцоотой том уурхайн бүс нутаг нь Монголор  байв. Орос, Бельги, Чин улсын хөрөнгө оруулалттай, орос, франц инженертэй, америк усны эрчим хүчний мэргэжилтэнтэй энэхүү уурхай 1900 оны гурван сард үйл ажиллагаагаа эхлэжээ. Түүнээс хойш хэдэн сарын дотор л монголын умард хэсгийн монголчууд бэлчээр нутаггүй болжээ. Уул уурхайгаар далимдуулан оросууд суурин амьдрах болсон тухай монголчууд байнга заргалдаж байв. Сэцэн болон Түшээт хан аймгийн засагч нар халх хошуудын нутаг руу хятад болон бусад гадаадынхан эрээ цээргүй дайран орж байгаа тухай гомдоллож бичсэн өргөдлүүдийн гол агуулга нь уул уурхай уух усыг нь бохирдуулж ой мод хайр найргүй огтлож байгаа тухай байв.

 

Өвөл болмогц газар тэс хөлдүү тул улиралын чанартай уул уурхайд ажиллаж байсан хятад ажилчид хүрээ орж өвөлжих болдог байв.

Архивт энэ хятад ажилчидын тухай хэсэг бусаг бичсэн байгаагаас үзэхэд уурхайн хятадууд хятадын умард хэсгийг нэрвэсэн өлсгөлөн, гуйланчлалаас зугтаж ирсэн хүмүүс байв.

Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжих үеэс Хятадтай харилцаагаа өөрчилж ялангуяа худалдаа түлхүү хийх болж хилийн нээлттэй худалдааны боомтууд байгуулсан. 1990 оны сүүл үеэс Монголын ноос ноолуураас аваад зэс хүртэл түүхий эдийг авдаг гол улс болжээ. 1970 онд СССР-ийн байгуулсан Эрдэнэт зэсийн үйлдвэрийн 88 хувийг хятад руу экспортлож улмаар 99 хувь болсон байна.

Энэ хугацаанд малчидаа тэжээл, өвс хадлангаар хангах, худаг засах сэлбэх, тээвэрт нь дэмжлэг үзүүлэх, малын эмчээр хангах, бэлчээр зохицуулах бодлого төрөөс ердөө явуулаагүй тул монгол малчид 1999-2001 оны хооронд мөн дахиад л 2010 оны айхавтар зуданд мал хуйгаа алдаж модоо барьжээ.

Зэс ба нүүрсний үнэ салам унаж, гадаадын хөрөнгө оруулалт сураггүй алга болмогц уул уурхай тойрсон хөөрлийн байдал ч мөн замхрав.

(уул нь монгол төрийн Рио тинтод тавьсан Оюу толгойд ажилд авсан ажилчидын 90 хувь нь монгол байх ёстой нөхцлийн тухай хэсгээс)

2011 оны байдлаар Оюу Толгойд 7000 орчим хятад ажилчид ажиллуулж, барилгын үед бол бүүр 10 мянга гаран ажилчид ажиллуулжээ. Монголд амьдарч байгаа хятадуудын тоо өссөн нь уул уурхайтай холбоотой гэж үздэг эрдэмтэд бий. Жишээ нь Педерсэний мэдээлснээр Дорнод аймгийн зарим сумд сууж байгаа хятадуудын тоо монгол хүн амаас нь хэтэрсэн байна.

Одоо Гашуун Сухайтад хятад юаниар гүйлгээ хийх болсон байна. Энэ хилийн боомт цуу яриа хадуулсан газар болжээ. Ханбогд сумын иргэн 1989 онд Гашуун сухайт боомтыг нээснээс хойш хятадаас чанар муутай ногоо, гурил, будаа болон бусад хүнсний бараа орж ирж хүмүүс ч залуугаараа ар араасаа үхэж үрэгдэж эхлэсэн гэв.

2010 онд Жэксон монгол эхнэртэй уул уурхайн болон жуулчны бизнес эрхэлдэг европын хүнтэй Даланзадгад оржээ. Тэр бизнесмений хэлснээр бол хятадууд олноор ирэх болсонд гайхах юмгүй, болох ёстой юм л болж, аймгийн төвийн хамаг л тэмдэг, газрын нэр хятадаар бичих хэрэгтэй, даланзадгад уул уурхайгаас болоод хятад хот болох нь гарцаагүй ажээ.

Оюу Толгойн ажилчид хамт ажилладаг хятадуудын тухай идэж буй хоолноос аваад монгол эмэгтэйчүүдэд хандаж байгаа хандлагыг нь хүртэл муулж, мөн удирдлага нь хятад ажилчидаа яах ч үгүй хэр нь монголчуудыг ажлаас юм л бол халдаг гэнэ. Удирдлага нь тэднийг хятад ажилчидтай юм ярихыг хориглодог. Нэг ажилчин "Бид нар эх орондоо байгаа, гэтэл биднийг амаа хамхи гэдэг. Ёстой даварчихсан” гэх ажээ. Монголын албан ёсны мэдээгэр бол 500 хятад л ажилладаг. Ажилчдын үзэж буйгаар бол 7000 гаруй хятад ажиллахаар зогсохгүй тэдний ихэнхи нь шоронгийн хоригдлууд ажээ.

Ажилчид төрөөс хятадын ажилчдын тоог дэндүү дарсан байна гэж байв.

Нууц хятад ажилчидын тухай цуу яриа их. Нэг ажилчин хятад барилгын компанид ажиллаж байхдаа Оюу толгойд ажилладаг өвөр монголтой танилцаж ярьжээ. Тэр хүн цаазын ял авсан хоригдол бөгөөд амьд явахын тулд монголд ажиллаж яваа гэжээ. Түүнтэй адил хоригдлууд монгол эсвэл канадад ажилчнаар явж, хүнд хөдөлмөр хийж, хятадын засгийн газар тэдний цалинг авдаг гэжээ.

Ажилчдын үзэж буйгаар Хятадын төр, Оюу Толгой мөн Монголын төр ийнхүү хуйвалдаж, хөдөлмөрын зардлыг багасгадаг.

2015 онд Ханбогдод ажилладаг бизнес хөгжүүлэх мэргэжилтэн хэлэхдээ монголд монгол хамтрагчгүй хятад уул уурхайнууд их ажиллаж байгаа бөгөөд тэдний ашиг орлогоос монголд юу ч шингэдэггүй гэв.

Хөгжиж буй орнуудын эрдсийн үйлдвэр буюу уул уурхайн салбарын тухай судалгааны ихэнхи ажилд эдгээр орны эдийн засаг тогтворгүй болон байнга өсч буй үнэнд цохиулж, уул уурхайнаас бусад салбар хөгжихгүй хоцорч, мөнгөний ханш унаж, авилга ялзрал газар авахаас аваад түмэн асуудал дэгддэг тухай бичсэн нь олонтой.

Баяраа Чалко Оюу Толгойн 51 хувь, Рио Тинто 49 хувь эзэмшиж буйгаас үзэхэд Хятадын засгийн газар хожиж мөн Рио Тинто хятадад хөлөө бат тавьж завшиж буй нь илэрхий гэжээ.

Монголын төр засаг Рио Тинтог хэн хичнээн хэмжээгээр эзэмшихийг нэгэнт хянаж чадахгүй тул улсын эрдэс олборлолтын хуулиа өөрчилж хятадууд эзэмшихээс сэргийлж чадахгүй. Рио Тинто Туркиз Хил компанийг худалдаж авах тухай ярьж байгаа нь монголын төр засаг хятадын хараа хяналтыг барьж хязгаарлах шинэ стратеги боловсруулах цаг болсныг хэлнэ.

Монгол Улс бол том хөдөлгүүрийн зах хязгаарын нийлүүлэгч бөгөөд монголын төр засаг хаашаа явах зүг чиг, яаж хийхээ шийдэх чадваргүй байгаа юм.” хэмээн бичжээ.

http://www.hunnu.mn/a/86394

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex