Бодлогын залгамж чанар хаачив

0

Бодлогын залгамж чанар хаачив

 

Гадаад бодлого гэж юу вэ. Энэ бол дэлхий ертөнцөд тусгаар улсын байр сууриар оршин тогтнох гол үндэс. Ялангуяа Монгол шиг хоёр том хөрштэй ч даржин ядруухан улсад гадаад бодлогодоо эв найрамдлыг сахих шиг чухал зүйл байхгүй гэхэд болно. Нөгөөтээгүүр гадаад бодлого бол Монголын аюулгүй байдал. Гэхдээ энэ байдал алдагдаад байх шиг.

Байнга ийм байсан ч юм биш л дээ. Уул уурхайн түүхий эд сэргэж, энэ хэрээр бид зөв бодлого баримтлан хөрөнгө оруулагчдыг хуугаар нь татаж, эдийн засгийнхаа өсөлтөөр дэлхийд тэргүүлж байх үест Монгол Улс гадаад бодлогын хувьд олон улсад өндөр нэр хүндтэй байсан. 

Харин улстөрийн тогтворгүй, намуудын бодлогын ялгаа хэт их, бодлогын үргэлжлэл тодорхойгүй болох хэрээр бид энэ нэр хүндээ алдаж эхэлжээ. Манайхан төрийн бодлогыг нийтэд нь "хар хайрцагны бодлого" гэх цөлх үгээр орлуулан нэрлэдэг. Тэгвэл энэ хар хайрцагны бодлого хаана алдагдав.

Наанадаж нэг парламентын хугацаанд хоёр Засгийн газар солигдохыг энгийн зүйл шиг л хүлээж авдаг болсон. Гэтэл нэг намын доторх фракцууд нөгөөхийнхөө эхлүүлсэн ажлыг нурааж, бусниулахдаа үүнийгээ зүй ёсны мэтээр олон нийтэд ойлгуулах аж.
Солигдох бүртээ яам, агентлагийн бүтцийг өөрчилж байлаа. Салангид байсан олон ч газрыг нэгтгэж данхайсан бүтэцтэй байгууллагыг бий болгосон. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг баахан шалгаж дарамталсан хөл толгой нь мэдэгдэхгүй байгууллагууд олноор бий болсон. Эрх барьж буй улс төрийн хүчин солигдох юм уу Засгийн газар солигдоход л баахан халаа сэлгээ болно.
Дарга нь улстөрийн томилгоогоор сонгогдож, дөнгөж ажлаа гадарлах төдий болж байсан хэлтэс, албадын дарга, байцаагч нарыг ажлаас нь халаад л оронд нь юу ч мэдэхгүй баагийг тавьчихна. Энэ бол төрийн залгамж чанар алдагдах эхний шалтгаан юм. Төрийн албан хаагчдын залгамж халааг бэлдэж байгаа нэрээр томоохон яам, агентлагийн нэр дээр ойрын 5-8 жилийн хугацаанд хэдэн зуун хүүхэд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургуульд явсан байдаг.
Эдгээр хүүхдүүдийн байр, унаа, сургалтын төлбөр гээд нэг хүүхэд дээр л гэхэд жилд хэдэн арван саяар нь тухайн яам, агентлагаас мөнгө гаргаж байсан баримт байдаг. Гайхалтай нь эдгээр хүмүүс бүгдээрээ томчуудын хүүхдүүд, эсвэл хамаатан садан байсныг овог нэр нь тодорхой харуулна. Яам агентлагийн нэр дээр сургууль төгссөн өнөөх баян айлын эрх танхи хүүхдүүд сургууль төгсөж ирээд өнөөх яам агентлагтаа ч ажилласан юмгүй гэр бүлийн бизнесээ өвлөөд, ашиг хонжоогоо бодоод явах жишээтэй. Төрийн залгамж чанар, хар хайрцагны бодлого нэг иймэрхүү байдлаар л хэрэгжээд байх шиг.
Жишээ татахад, Элчин сайдуудын томилгоо. Монгол Улс шинэ парламенттай болоод жил орчим, шинэ Ерөнхийлөгчтэй болоод хагас жил болж байна. Харин энэ хугацаанд эрх баригч МАН хоёр дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байгаа. Харин харьд байх Элчин сайдын яамдууд өнөөг хүртэл эзэнгүй байсаар. Энэ хэрээр гадаад бодлогод зайлшгүй бөглөх шаардлагатай онгорхой цоорхой үүсэж байгаа.
Энэ асуудлыг жирийн иргэд төдийлөн ойлгохгүй байж мэднэ. Ямартай ч, БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байгаа тухай мэдээлэл олонд тархаж байлаа. Тодруулбал, 2016 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилохыг 100 хувь, Г.Тэнгэрийг Япон улсад суух Элчин сайдаар томилохыг 91 хувь, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилохыг 96 хувийн саналаар дэмжсэн. Эдгээр хүнийг Элчин сайдаар томилох саналыг Ц.Элбэгдорж оруулан, УИХ-аар зөвшилцсөн нь энэ.
Гэтэл одоо эдгээр томилгоо бүрэн гацаанд орчихсон. Уг нь тодорхойлсон улсуудад Элчин сайдаар томилогдсон эдгээр хүнийг тухайлсан орны Засгийн газар, Гадаад харилцаа эрхэлсэн яамдаас хүлээн зөвшөөрч, энэ тухай албан зөвшөөрлийг манай улсад ирүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Монгол Улсын хуульд зааснаар гадаад улсад суух Элчин сайдуудыг Ерөнхийлөгчийн санал болгосноор авч хэлэлцдэг бол мөн л эгүүлэн татах эрх нь төрийн тэргүүнд бий. Хамгийн гол нь, Элчин сайдуудыг эгүүлэн татсан нөхцөлд шинэ Элчин сайдыг томилогдох хүртэл хуучин сайдын зөвлөх албан үүргийг түр хамаардаг.
Гэхдээ шинэ томилгооны бүрэн эрхийн хугацаа хэрэгжих хүртэл хоёр сарын хугацаа өгдөг. Энэ хугацааг олон улсын жишигт ч хүлээн зөвшөөрдөг. Харин манайд энэ хоёр сарын хугацаа өнгөрөөд чамгүй удчихаад байхад л томилгоог эргэн харж үзэхийг Ерөнхий сайдад үүрэг болгон өгсөн нь хачирхалтай.
Харин ч бүр нэгэнт томилогдож, зөвшөөрөгдсөн Элчин сайдуудыг эгүүлэн татах шийдвэрийг Ерөнхийлөгчөөс гаргаж, холбогдох шатанд нь дэмжлэг хүлээчхээд байгаа тул асуудлыг хэрхэх шийдлийг Засгийн газар олж чадахгүй болчихсон.
Тэгвэл энэ нь зөвхөн Монгол Улсын шийдвэрлэх асуудал биш. Томилгоог шийдвэрлэхгүй бол тухайн улс орны хувьд Монгол Улстай дипломат хэмжээнд харилцахад онц түвэг учрахаас гадна, тэдгээр улсад аж төрж байгаа монгол иргэдэд асуудлаа шийдвэрлүүлэхэд түвэгтэй гэсэн үг.
Ингээд харахад Монгол Улсын гадаад бодлогод гацаа үүсэв бололтой.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex