"Далдын хар малгайт"

0

"Далдын хар малгайт"

 

УИХ-ын гишүүдийн ёс зүй, эсвэл улстөрчдийн ёс зүй гэх мэт том том үгээр тэднийг дөвийлгөөд ч яахав. Хууль зохиох, төсөв батлах, бодлого тодорхойлох зэрэг үндсэн үүрэг бүхий том асуудал дээр ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн эсэх талаар нь ярих гэж байгаа бол өөр хэрэг л дээ. Үнэндээ бол зүгээр л том хүний хэмжээнд төрсөн ганц биеэ аваад явчихаж чадахгүй, дэл сул гүйж байгаад тоогүй асуудалд нэр холбогдчихсон нэг, хоёр хүний тухай яриа…

Нэлээн хэдэн жилийн өмнө ид шуугиан тарьсан гэх Японы зохиолч Шибүсава Тацүхикогийн "Эротишизм” гэдэг номын талаарх сэтгэгдлээ орчуулагч О.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд бичихдээ өнөөдрийн Монголд ид "элэг доог” болж байгаа зарим нэг хүний "эротизм”-ийг хөнджээ. Тэрхүү номонд хөндсөнөөр бол "Хүн төрөлхтний иргэншил ерөөсөө ичимдгээ нуухаас эхэлсэн” ажээ. Адам, Ева хоёр навч унжуулсан байдаг. Хүй нэгдлийн үеийн анхны хувцас мөн л навч ногоогоор хэлхсэн халхавч байдаг. Энэ нь иргэншил буй болж байгаа анхны алхам байжээ!

Тэгвэл ичимдгийнхээ зургийг ил захидал шиг чулуудаж, эс бөгөөс халхавч хувцсаа хаа ч юм айлд хаяж гээх нь холгүй байгаа нөхөд хүн төрөлхтөний иргэншлийн аль үед амьдарч яваа хэрэг билээ?! Асуудал энэ зуурт эргэлдэх учраас улстөрчдийн ёс зүй энэ тэр ярих нь тэдэнд томдсон цаасан малгай болох биз. Гэхдээ тэд энэ цаасан малгайн дороо хамаг муугаа хаацайлж нуугаад хөөрхий маниусыгаа хуурчихна гэж боддог бололтой юм гээч. УИХ-ын гишүүн гэх статус хуулийн том хамгаалалт байсан бол одоо ч нэг муу цаасан малгай болох нь ээ.

Уншигчид санаж байгаа бол өнөө залуугийн өмдний асуудал өөрийнх нь буруу биш улстөрийн явуулга болж хувирсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчийн үнэнийг нүцгэртэл хэлсэн учраас өөрөө саунд шууд утгаараа нүцгэлүүлсэн болж таарсан. УИХ-ын гишүүн биш байсан бол угтаа тийм шившигт хутгалдахгүй байх байсан гэх өмгөөлөл. Өнөөдөр бас өмд гуталны хэрэгт холбогдоод байгаа гишүүний дуулиан өөр нэг гишүүний хөгийг хөлдөө чирэх шинжтэй. Зураг хөргөө цахим ертөнцөд захидал шиг илгээсэн гэх гишүүн тэдгээрээ "эвлүүлэг” гэж эхний удаад мэлзчихлээ. Түүний дарамтад өртсөн бүсгүйг хүмүүс өөрөө ч зүгээргүй хүүхэн гэх зэм хүртээж байгаа ч мань гишүүн нэгэнт энэ бүхэн "эвлүүлэг” гээд хэлчихсэн хойно бандан тас. "Бид амин хувийн /амрагийн/ харилцаатай байсан гэж хэлэх аргагүй болчихлоо л гэсэн үг. Энэ ч яахав тэдний хэрэг юм байж.

Тэгвэл тэр дуулиан дунд "хүүхэн бэлгэнд авсан” гэх хөгөө дуудуулсан гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бас л улстөрийн шалтгаанаар өөрийг нь гүтгээд байна гэж хамаг бүхнээ хаацайлжээ. Бүр тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр "УИХ даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэж хэлсэн, бас Ерөнхий сайдыг хариултгүй болтол нь асуулт асуусны төлөө ингэж гүтгэж байна” хэмээжээ. Хөөх, бас л мундаг байна шүү. Түүнийг чуулганы танхимд тэгж хэлэхийг нь мэдээд нөгөө намынхан аль эртнээс төлөвлөж байгаад хаа байсан Өлгийгөөс хөөрхий нэг хүүхнийг олоод "хамаг амьдралаа хүүрнэн өгүүл” гэх замаар золигт гаргасан болж таарлаа. Хэн ч өөрийгөө үнэлнэ. Гэхдээ хэтэрхий томоор үнэлээд байгаа юм биш үү нөхөд өө?! Улс төрийн шалтгаанаар УИХ-ын гишүүдийг нам дарахын тулд хөөрхий хэдэн бүсгүйчүүд хамаг хөндүүр явдлаа хавийн амьтдад дэлгээд байгаа юм байх аа.

УИХ-ын гишүүн гэдэг нэр зүүчихээрээ өөрсдөдөө ЦААСАН МАЛГАЙ өмсгөчихөөд л "Улсаа аврах гавьяа байгуулсан намайг унагаж дэвслэхийн тулд ингэж байгаа юм” гэж хийрхээд л. УИХ-ын гишүүн гэдэг статус чинь уг нь ажил, алба болохоос биш ужиг муухайгаа нуух далдын ХАР МАЛГАЙ биш шүү дээ. Далдын хар малгай духдуулчихсан яваа гэдэгтээ итгэсэн та нөхдөд хэлэхэд юу гэдэг билээ? "Хаан шалдан байна” гэдэг билүү?!

Өглөөний сонин
З.Боргилмаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex