Засгийн газар сенсацийг сенсациар дарж, гоё амлалт өглөө...

0

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар сенсацийг сенсациар дарж, сенсациа дээрээ дөрөөлөн ард түмнээс оноо авах гоё амлалт өглөө.  Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан долоон төрлийн татвар нэмэх шийдвэр гарсан. Эдгээрийн дөрөв нь 2017 онд  нэмэгдсэн бол гурав нь 2018 оны эхнээс нэмэгдэж эхэлсэн юм. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын Хадгаламжийн хүүгийн татвар, Суудлын авто машины татвар, Импортын тамхины татвар нэмэгдсэн бол 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс Шатахууны онцгой татвар, Хувь хүний орлогын татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, Архи тамхины онцгой татвар, Газар худалдаалах татвар, Ашигт малтмалын лицензийн татвар нэмэгдээд байгаа. Татвар нэмэхтэй холбоотой иргэдийн шүүмж хүчтэй өрнөж, нэг хэсэгтээ л татварын асуудал иргэдийн бухимдлыг төрүүлсэн.

Тэгвэл хэд хоногийн өмнөөс Шатахуун импортлогч компаниуд Засгийн газар онцгой албан татвар нэмсэн гэсэн шалтгаанаар зарим төрлийн бензиний үнээ нэмэн, хомсдол үүсгэж, иргэдийг хөлдөө чирэв. Бензиний хомсдлоос үүдэж, иргэдийн шүүмжид өртөөд байсан татвартай холбоотой сенсаци нам дарагдсан гэхэд болно.

Түүнчлэн энэ хэд хоногт Шатахуунаа гаднаас импортлодог манай улсад үгүйлэгдсэн чухал зүйл нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болох асуудал байв. Учир нь дотооддоо нефть үйлдвэрлэх нь Монгол улсын олон жилийн мөрөөдөл. Олон ч жил ярьсан. Гэвч нэг нь ч бүтээгүй билээ.

Ер нь л газрын тос боловсруулах үйлдвэр нь сонгуулийн үед яригддаг оноо авах сэдэв гэхэд болно. Засгийн газар солигдох бүрт байршил нь өөрчлөгдөж байдгаас болж бодит ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх асуудлуудтай холбогдуулан Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барина хэмээн зоригтой мэдэгдэл хийв.

Тэрбээр өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дээрх шийдвэрийг гаргажээ. Эхний ээлжинд Дорноговь аймгийн Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдсэн байна.  Тус талбай Сайншандаас 20 км зайтай. Энэ оны II улиралд дараах бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэнэ.

Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урт, салаа төмөр замыг УБТЗ барьж гүйцэтгэнэ. 
Хүнд даацын, тусгай зориулалтын авто замыг БХЯ гүйцэтгэнэ.
Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус гүйцэтгэнэ.

"Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллана. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, төслийн гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавина" гэж  мэдээлэв.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэл, шатахууны хомсдол зэргээс үүдэн ард иргэд олон талын байр суурийг илэрхийлэв. Тухайлбал өнгөрсөн хэд хоногт шатахууны хомсдлыг зохиомлоор бий болгож, иргэдийн анхаарлыг тэр чигт төвлөрүүлээд, энэ хооронд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргачихаж.  Ерөнхий сайдын ТОП жүжиг, оноо авах лобби зэргээр иргэд хардаж эхлэв.

Үнэхээр Засгийн газар татварын асуудлын сенсацийг сенсациар дарж, сенсациа дээрээ дөрөөлөн ард түмнээс оноо авах гоё амлалт өгөв үү. Ямартай ч газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах гэж 20 жил яригдсан энэ асуудлыг зоригтойгоор шийдэж, амлалт өгч байгаа нь сайн хэрэг.  У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд газрын тосны үйлдвэрийг эхлүүлж чадах уу гэдгийг харж л  сууя. 

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN

У.БАТМАНДАХ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex