Буган чулуун хөшөөг гол гатлах хэрэгсэл болгожээ
Фэйсбүүк найзууд ийм зургуудыг постолжээ. Хүрэл зэвсгийн үед холбогдох /4000-5000 жилийн өмнөх/ буган чулуун хөшөөд бол Монголын түүхийн гайхамшигт дурсгалуудад багтана.
Гэтэл гайхамшигт буган чулууг маань гол гатлах хэрэгсэл болгочихсон байх аж. Үнэхээр л "голдоо нүхгүй хүмүүсийн гол гатлах хэрэгсэл" аж. Завхан аймагт гэнэ гэж. Боловсолын яам, академи, түүхийн хүрээлэн, Завханыхан, аймгийн удирдлагууд, түүх соёлоо дээдлэгчид хөшөөнүүдийг авран хамгаалаач ээ.
И.Болд