Ц.Элбэгдоржийн сэтэлсэн үерийн далан одоо зад татаж байна

2

Ц.Элбэгдоржийн сэтэлсэн үерийн далан одоо зад татаж байна

Санаж байгаа бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг барьж хорин улстөрийн том хүнийг баривчилж шоронд хийж болдог юм гэдгийг бидэнд харуулсан. Үүнийг тухайн үед "Ц.Элбэгдорж үерийн далан сэтэллээ” хэмээн дүгнэж байв.

Баривчлах баривчлахдаа Төрийн тэргүүн байсан хүнийг барьж хорьсон бөгөөд хулгай хийвэл Монголын хамгийн том хүнийг ч барьж хорьж болно, цаашлаад би өөрөө ч хулгай хийсэн тохиолдолд баривчлагдаж болно гэдэг эхлэлийг тавьсан.

Энхбаяраар эхэлсэн энэ эхлэл яван явсаар хамгаалалтын хана зад татаж өдгөө С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс уналаа. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын унасан нүхээр тэдэнтэй хамт Ш.Батхүү, Б.Бямбасайхан, Б.Ариунсан гээд олон хүн унаж байгаа бөгөөд дараагаар нь "гоожих” хүмүүсийн нэрс ч олон байна. Д.Зоригт, Л.Гансүх, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү, Эрдэнэтийн 49 хувийн ард байгаа "сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хувийн хэвшлийн 10-аад хүн бий. Үүн дотор халзан Да.Ганболд ч бий. Ерөөсөө энэ бүх нэрсийг бичвэл нэлээд урт жагсаалт үүсэх учир ингээд орхиё.  

Хамгийн гол нь, өөрийнхөө сэтэлсэн нүхээр өөрөө ч унаж мэдэх үйл хийсэн Ц.Элбэгдорж зориуд үерийн даланг сэтлэв үү, эсвэл санаандгүй ингээд сэтэлчихэв үү. Ц.Элбэгдоржид Н.Энхбаяр тэгтлээ муу үйл хийж, өс санагдахаар үйл хийгээгүй байлтай.

Монголын улстөрийн "ноён оргил” байсан хүнд атаархсан ч юм уу эсвэл ийм том хүнийг буулгаж авч өөрийгөө мундаг харагдуулах гэсэн нэг ёсны хязгааргүй нэр хүндэд тэмүүлэгч шуналдаа Ц.Элбэгдорж хөтлөгдчихөв үү гэж санагддаг.  

Ямар ч байсан С.Зоригийн амь насанд хүрсэн үг гэх "Галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихсөн” гэдэг шиг үерийн далан сэтэрсэн. Ингээд үйл явц өрнөсөөр өнөөдөр бөөнөөр нь хоморголон баривчилж байна. Удахгүй Монголын шоронгууд эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдээс илүү төрийн албан хаагч, улстөрчид, тэдний гар хөлөөр дүүрэхэд гайхахааргүй болжээ. Тэгэх ч ёстой.

Ц.Элбэгдоржид холбогдох бас нэгэн зүйл

Ц.Элбэгдоржид холбогдох бас нэгэн зүйл

 

Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаас шоронгийн хоригдол болсон Ч.Сангарагчаатай шүүхээр заргалдаж, заргаа авсан тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатыг Ц.Элбэгдоржтой нэлээд ойр гэлцэх бөгөөд Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг голлон удирдсан хүн нь Э.Амарбат юм.  

Энэ ч яахав гэхэд С.Зоригийн хэрэгт сэжиглэн Д.Энхбатыг хулгайлж авчирсан Б.Хурц хилийн чанадад хоригдоход яаран сандран Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж, түүнийг суллуулан АТГ-ын дэд даргаар тавьсан хүн бол Ц.Элбэгдорж. Б.Хурц тушаал аван Д.Энхбатыг хулгайлж авчирсан бөгөөд одоог хүртэл хэнээс тушаал авч түүнийг хулгайлж авчирснаа Монголын ард түмэнд хэлээгүй байгаа. Д.Энхбат тамлагдан нас барсан гэх агаад тэр С.Зоригийн хэрэгт буруугүй нь тогтоогдсон гэдэг.   

Дараагаар нь Ц.Элбэгдорж Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьж, С.Зоригийн хэргийг илрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан гэх шалтгаанаар Хошууч генерал цол олгосон.

Тэгвэл Б.Хурц "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо "МАН 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Гүйцэт шалгах ёстой. Хэрэв зарлавал хүн хэлмэгдэнэ” гэж хэлсэн.

Эндээс С.Зоригийн хэрэг урьдаас зохион байгуулалттай байдлаар шалгагдсан цаашлаад ул мөр балласан ч байх дүр зураг харагдаж байгаа юм. Хэргийг үйлдсэн гүйцэтгэгч нар нь илэрчихээд байхад тэдэнд захиалга өгсөн захиалагч нь илрэхгүй, илрүүлье гэхээр 100 хувь нотолчих баримт байхгүй гэхээр яах аргагүй ул мөр устгасан байж таараад байна.

Нөгөө талаас Ц.Элбэгдорж Б.Хурцыг Германд хоригдож байхад нь Канцлер Ангела Меркельтэй уулзаж тохиролцон авчирахад нь түүнээс сэтгүүлчид асуухад А.Меркелтэй хийсэн яриа тохиролцоог нууцлалд хийсэн. 60 жилийн дараа л олон нийт үзэх боломжтой гэж байв. Хэрвээ энэ үнэн бол нууцын зэрэглэлд оруулж, 60 жилийн дараа нээх энэ баримтыг хугацаанаас нь өмнө нээхгүй бол 60 жилийн дараа гэхэд С.Зоригийн захиалагч аль хэдийнэ байгалийнхаа жамаар бурхны оронд заларсан байх биз. Энэ мэт нууцын зэрэглэлд оруулж, олон жилээр хав дарсан баримтуудыг хугацаанаас нь өмнө нээвэл С.Зоригийн хэрэгтэй холбоотой шинэ сэжим, бас бус зүйл гарч ирэх ч юм бил үү, хэн мэдлээ.

60 жилийн дараа гэхэд бидний үе тэр чигээрээ нөгөө ертөнцөд одож, шинэ үе гарч ирэн С.Зоригийн хэргийг мэддэг хүн ч байхгүй болно.

Тэр үед С.Зоригийн хэргийн захиалагчийг барих боломжтой баримт гарлаа гэхэд захиалагч нь хэдийнэ насныхаа намрыг жаргалтай өнгөрөөгөөд хорвоогоос хальсан байхад яавал гэж, хэнийгээ ч баривчлах билээ.

С.Зоригийг дурсах ч хүн байхгүй болсон үед хэн тэр захиалагчийг 60 жилийн дараа хараагаад зогсч байхав дээ.

 

Caaknews.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

elbegdorj renchino

:

Гүлдийчээд хулгайч царайлчихаад ... Энийг баригдсан цагт Монгол босно

Гүлдийчээд хулгайч царайлчихаад ... Энийг баригдсан цагт Монгол босно

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex