Газар олголтыг ганцхан “гарт” төвлөрүүлмээр байна

0
Image result for Газар олголтыг ганцхан “гарт” төвлөрүүлмээр байна

Монголын сүүлчийн эзэн хаан YIII Богдын ордон музейн эзэмшил газрыг тойрсон маргаан хотын даргын захирамжаар эцэслэх шатандаа орлоо. Гэхдээ "Ван трейд” компанийн  тус бүсэд газар эзэмших эрхийг цуцалснаар  асуудлын ард гарсан уу гэвэл үгүй.  Энэ хамгаалалтын бүсэд  нийтдээ гурван компанид хууль зөрчин  газар эзэмшүүлсэн гэдгийг Хааны музейн ажилтнууд онцолж, энэ бүх газраа чөлөөлүүлж авна гэдгээ мэдэгдээд байгаа.  Гэхдээ тэдний санаснаар газраа чөлөөлөөд  май гээд өгөх компани үзээд өгье ч гэмээнэ байхгүй.  Харж л байгаарай, одоо "Ван трейд” энэ газарт ийм ч тохижилт хийсэн энэ тэр гээд баахан мөнгө төгрөг нэхэмжилнэ. Газраа алдлаа гэхэд  гартаа мөнгөтэй үлдэхийг хичээнэ.

Уг нь 2001 онд Засгийн газрын тогтоолоор Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5,7 га байхаар тогтоож өгчээ. Одоо энэ газраас 3 га гауй нь бусдын эзэмшилд очжээ. Хамгаалалтын бүс гэдэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 45-р зүйлд зааснаар гэр башин баилга барих, ухаж төнхөх, мал бэлчээх гэхчлэн хэд хэдэн төрлийн  үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг аж.

Харин нөгөө талаасаа газар олголтод их учир дутагдал байна. Манайд газар олгодог эрх мэдэлтэн дэндүү олширсон. Хотын Засаг даргаас гадна дүүргийн Засаг дарга нар, газрын албаныхан гээд бүгд л газар олгох эрх мэдэлтэй. Арайтай хорооны дарга олгодоггүй байх. Өөрөөр хэлбэл газар олголт нэгдсэн бодлого, зохион байгуулалтгүй, олон гарт салж сарнисан байна.

Гэвч Засгийн газрын тогтоолоос давсан эрх мэдэлтэн дүүрэг, нийслэлд байдаг аж. Тодруулбал, 2008-2012 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын захирамжаар хамгаалалтын бүсээс хэсэгчлэн газар олголт хийгджээ. Энэ бол нэг ёсондоо газрын хулгай юм.  Мэдээж юмны эзэн сумын занги гэдэг шиг газар эзэмших эрхтэй болсон компаниуд  мөнөөх газартаа бушуухан шиг  байшин барилга босгоод авна. Ингэх нь хэзээ нэг цагт хэрэг болно. Эзэмшлээ баталгаажуулах нэг арга, яваандаа эзэн суух хүслийг нь гүйцэлдүүлэхэд тустай. Муугаар бодоход улс газраа эргүүлж авна гэвэл энд ийм үнэ өртөг шингээсэн гээд  томхон шиг тоо хэлээд мөнгө нэхэж, төсвөөр тарчиг төрийн байгууллагуудыг айлгана шүү дээ. Одоо "Ван трейд”-ийн  эзэмшил газар дээр нэг давхар хоёр ч  барилга бий. Энэ мэтээр Богдын музейн эргэн тойронд ийм л санаа бодол хөвөрч  хөдөлж байна. Тэр бүгдийг хотын төсөв даах  эсэх нь  эргэлзээтэй.

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар авсан компаниудыг судалж үзэхэд Вантрейд ХХК-д нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2, Номун гэрэл төвд 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2, Интернэйшнл медикал центр ХХК-д 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319 м2, 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг тус, тус эзэмшлээр олгосон байна.

Энэ янзаар бол удахгүй ордон музейг буулгаад газрыг нь хэн нэгэнд эзэмшүүлчхсэн байхад гайхаж гаслаад зүйлгүй мэт.  Газрын  маргаан ганцхан Хааны музейн ойр орчинд  байгаа юм биш. Хэдхэн хоногийн өмнө Зайсанд хууль бусаар барьсан барилгыг Нийслэлийн захирамжаар буулгах гэсэн чинь шүүх засаглалынхан хөндөлдчихөөд байгаа. Одоо Туул голын эрэг дагуу хууль бусаар олгосон газрын маргаан явж байна. Дархан цаазтай Богдхан уулын амуудад газар зарна гэсэн зарыг  сонины хуудас, цахим сайтуудаар хөвөрч л байна.

Одоогоор Улаанбаатар хотод газар шиг үнэ цэнэтэй зүйл алга.  Үнэ өртөг нь тэрбум гэсэн өндөр тоогоор илэрхийлэгдэж байна. Төлөвлөлтгүй, хэт төвлөрөл, түгжрэлтэй, ундны усны нөөц  хомсдсон ийм хотод ингэж газрын үнэ өсөөд байгаа нь гайхмаар. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Улаанбаатар бол ирээдүйгүй хот. Гадны хэн ч ийм хотод хөрөнгө оруулалт хийхгүй” гэж хэлсэн удаатай шүү. Үнэнийг хэлэхэд экс Ерөнхийлөгчийн онож хэлсэн үгийн нэг энэ байх.

Нийслэлийн  бүтээн байгуулалт хөгжлийг чөдөрлөж байгаа хамгийн том хүчин зүйл бол газар чөлөөлөлт. Тэр жил 100 айл орчмоос 32-ын тойрог хүртэл засмал зам тавих гээд нэг айлын газар чөлөөлөлтөөс шалтгаалж энэ ажил хэдэн жилээр саатаж байсан жишээ бий. Хашааны эзэн амандаа багтах өндөр үнэ хэлээд гүрийчихсэн,  замын хзомпанийхан хаяанд нь ирээд ажлаа зогсоочихсон  ийм л дүр төрхтэй байв. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр  газар өмчлөлийг  хийхдээ дутуу тооцсон,  газрын байршлаар ялгавартай хандаагүй,   хувьчлалыг сонгогчдод таалагдах гэж хэт яаравчилсан зэрэг  нь эцэстээ ингэж хотоо тамирдуулж байгаа явдал.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хэвлэлийнхэнтэй  хийсэн нэгэн уулзалт дээрээ иргэдийн өмчлөлөөс газар худалдаж авах гэвэл хотын төсөв аманд ч үгүй хамарт ч үгүй гэж байсан нь яах ч аргагүй үнэн төрх.  Энэ бүхэн асуудлын нэг тал.

Харин нөгөө талаасаа газар олголтод их учир дутагдал байна. Манайд газар олгодог эрх мэдэлтэн дэндүү олширсон. Хотын Засаг даргаас гадна дүүргийн Засаг дарга нар, газрын албаныхан гээд бүгд л газар олгох эрх мэдэлтэй. Тусгай хамгаалалттай бүсэд БОАЖЯ   бас газар олгодог. Арайтай хорооны дарга л олгодоггүй байх. Өөрөөр хэлбэл газар олголт нэгдсэн бодлого, зохион байгуулалтгүй, олон гарт салж сарнисан байна. Дүүргийн олгосон газрыг нийслэл давхардуулж олгодог, Нийслэлийн эрх мэдлийн хүрээний асуудлыг дүүрэг шийдэж "томордог” гэхчлэн энэ гзар олголтод ихээхэн "Но”  байна аа.

Үүнийг цэгцлье гэвэл боломж бий. Эхлээд хот төлөвлөлт наад зах нь 10-20 жилээр харж хийгдсэн, энэ хүрээндээ газрыг нэг гараас өндөр шалгууртай олгодог байх нь одоо үүсээд байгаа энэ мэт бэрхшээлээс ангид байж чадна. Тэгэхгүй бол эцэстээ авсан өгсөн аль алиндаа өлзийгүй болж,  эзэмшил эргээд цуцлагдахын цагт авсан нь санхүү, цаг зав, бүтээн байгуулалт хөрөнгө мөнгөөрөө хохирдог, өгсөн нь түүний төлөөсийг төлөх гэж төсөв рүү гараа дүрдэг ийм л байдал бий болоод байна.  Тухайлбал, Богд хааны ордон музейн газар яг ийм л маягаар эзэмшлээ цуцлуулсны хариуд хөрөнгө мөнгө нэхэмжилнэ. Харин энэ нэхэмжлэлийг төсвөөс бус буруу шийдвэр гаргасан тэр хүмүүсээр төлүүлдэг байх нь шударга ёсонд нийцнэ. Төлүүлдэггүй юмаа гэхэд ийм буух эзэн буцах хаягтай хууль бус шийдвэрт хатуухан хариуцлага тооцдог механизм байх хэрэгтэй. Танил тал, лобби, гарт атгуулах юм харж гаргасан  шийдвэр бүхэн буруу булхайтай байдаг.

Эндээс газар олголтыг төвлөрүүлж маш тооцоо судалгаатай хариуцлагатай олгож байх ёстой гэсэн ерөнхий логик харагдаж байгаа байх.   Тиймээс газар олголтыг нэгдсэн бодлого зохицуулттай болгож  хот төлөвлөлтийн хүрээнд ганцхан гарт төвлөрүүлмээр байна.

П.Булган



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex