Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь

0

Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан асуудал Соёмботой уулын бэлийг ухсан хэрэг байлаа. Богдхан уул уг нь дархан цаазат газар. Гэвч Зайсангийн ам аль хэдийнэ орон сууцны барилгын "дайралт”-д өртөж, нэгэнт эзлүүлчихээд байгаа. Тэнд уулыг нурааж, усыг эргүүлж, орон сууц барьсаар л. Тэгвэл одоо Зайсангийн амнаас халиад бусад газар руу орж эхэлсэн нь Соёмботой уулыг ухсанаас харагдаж байна. Мөн "Энигма” гэх компани дархан цаазат бүсэд газар эзэмшиж, дураараа авирласан асуудал ч өнгөрсөн долоо хоногийн гол шуугиан байлаа.  Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн "Онцлох хуудас”-аараа уг асуудлыг хөндөж байгаа юм.

Соёмботой уулыг ухаж эхэллээ

2017.05.23

Нэг л өглөө фэйсбүүк хуудсаар Соёмботой уулыг хормойноос сэмлэн ухаж буй зураг тарсан. Энэ талаар мэдээллийн сайтууд бүгд мэдээлсэн билээ. Тодруулбал, "Нийслэл хотын өмнө зүгт, Зайсанд байрлах Соёмботой уулыг өнөө өглөөнөөс ухаад эхэллээ гэх шуум олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэйгөө цацагдсаар байна. Үнэхээр ч тэнд нэг байшингийн суурь цутгах зориулалттай бололтой газар ухаад эхэлжээ.Уулын бэлийг өгсүүлээд ухаж эхэлсэн байдлаас харахад, бодвол албан ёсны баталгаатай зөвшөөрөлтэй эрхмүүд бололтой. Харин энэ ууланд тэдэнд газар олгосон эрх мэдэлтнүүд бүр их сонирхол татахаар. Нийслэлийн ойролцоох газрууд бүгд дууссан болохоор ийнхүү уул хад руугаа халдаж эхэлж буй аж” хэмээн бичиж байлаа.

Соёмботой ууланд олгосон газар эзэмших эрхийг цуцаллаа

2017.05.24

Богдхан уулын дархан цаазат газар Соёмботой уулыг ухаж эхэлсэн талаар иргэд цахим сүлжээнд нийтэлсэн. Энэ дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, "Аялжуул” гэх компанийн үйл ажиллагааг зогсоогоод байсан.Уг  асуудлаар өнгөрсөн долоо хоногийн эхээр  БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Н.Батцэрэг сайдаар ажиллаж байх үедээ Соёмботой ууланд таван иргэнд газар өгсөн  байсан гэдгийг хэлсэн. Харин эдгээр газрууд нь явсаар компаниудад шилжсэн байна.Тэгвэл Соёмботой ууланд олгосон дээрх газрын зөвшөөрлүүдийг цуцалсан гэдгийг яамнаас мэдээлсэн юм. Улмаар ухаж сэндийчсэн газрыг тухайн компаниар нөхөн сэргээлгэхээр болжээ.Дашрамд дуулгахад тусгай хамгаалалттай газар нутагт тав хүртэлх жилээр ашиглуулахаар газар олгодог байна. Харин сүүлийн жилүүдэд иргэд ашиглахаар зөвшөөрөл авсан ч зориулалтыг нь өөрчлөх болсон байна. Энэ талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "2001 онд батлагдсан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох түр журам байдаг. Тэнд зааснаар Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын бүсэд таван жил хүртэлх хугацаагаар газар олгоно гэсэн заалт байдаг. Мэдээж онгон болон хамгаалалтын бүсэд газар олгохгүй. Богд ууланд онгон болон хамгаалалтын бүсэд олгосон газар байхгүй. Манай улс ЮНЭСКО-д элссэн. Бидэнд тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдээч ээ гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ шугамаар бид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг дэмжээд явж байна. Харамсалтай нь зөвшөөрөл авсан хүмүүс нь хуулийн зориулалтаар ашиглахгүй байгаа явдалд асуудал үүсээд байна” гэлээ.Одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт буюу Богдхан уулыг тойроод 2000 орчим иргэн ААН-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа аж. 

Богд уулын дархан цаазат газрыг "Энигма” компани улсад чөлөөлж өгөх үүрэгтэй 

2017.05.23

Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал дархан цаазат газарт газар эзэмшсэн гэх  "Энигма” компанийн асуудлаар ярьсан байна. Тэрбээр  "Газрын судалгаа хийж үзэхэд, Зайсан - Дугуй цагаан - Баруунширээт гэсэн маршрутад "Энигма” компанийн газар болох 41 га газрыг хашчихсан байсан. Аяллын бүс, чиглэлийн гол газрын авто зогсоолын асуудлыг шийд гэсэн Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани тэнцэхээргүй дүгнэлтүүд гарсан. Тухайлбал 481 сая төгрөгийг Улсын төсөвт төлөөгүй, өртэй гэх мэтчилэн тодорхой судалгаан дээр үндэслэн бид 41 га газраас 3 га газрыг чөлөөлсөн.Чөлөөлсөн уг 3 га газар дээр их сургуулийн үйл ажиллагаа явуулах зүйл огт байхгүй. Сургууль барихаар батлагдсан ямар ч зураг төсөл байхгүй. Үнэн хэрэгтээ тэнд жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ "Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм билээ. Газрын төлбөрийн тухай хууль дээр бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан” хэмээн ярьсан.

Ч.Батсансар: "Энигма”-д улсын тусгай хамгаалалттай газрыг өмчлөх, эзэмших эрх байхгүй

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга

-"Зайсангийн 11 дүгээр хорооны эцэст барьж байгаа МҮИС, "Универсаль” политехникийн коллежтэй холбоотой 3 га газрын асуудлаар оюутнууд жагсч байна. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэггүй. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилээр ашиглах эрхтэйгээр газар олгодог.  Тэрнээс биш их дээд сургууль барьж болохгүй. Ийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Тус газарт, газар ашиглах эрх авсан "Энигма” компани "Эко” буюу байгаль орчинд ээлтэй сургууль барих гэж байтал үйл ажиллагааг нь зогсоолоо гэж эсэргүүцээд байгаа юм. Бодит байдал дээр баталсан төлөвлөгөө, төсөл юу ч байхгүй. "Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд Богд уул руу явган аялалд гарахаар очиход машин тавих газаргүй байна. Богд уулын бүсээс "Энигма” компанид 2003 онд 40.1 га газар олгосон байдаг. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаас гурван га газрыг нь чөлөөлж, явган хүний болон автозам, дугуйн зам, нийтийн бие засах газар, аялал жуулчлалын дагуух зам, хогийн сав зэргийг барихаар НИТХ-аар гурван тэрбум төгрөг төсөвт суулган батлуулсан. Энэ газар бол нийтийн эзэмшлийн зогсоол болно. Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг л төрөөс байгуулах гээд байгаа юм.Нийтийн эзэмшлийн талбайг төр ашиглах эрхтэй шүү дээ. Энэ хуулийн дагуу л бид асуудалд хандаж байна.

Газрын наймаа одоо болтол "амьдарсаар”  байна уу

Ингэж асуух хэцүү юм. Зарим нэг нь угаасаа л байгаа шүү дээ гэж хариулах байх. Гэхдээ яг тэр, тийм газрыг зараад, мөнгө олчихсон гээд баталчих баталгаа алга. Тийм болохоор асууж байна. Өнгөрсөн долоо хоногт Соёмботой уулын хормойг "Аялжуул” гэх компани хээв нэг ухаж эхэлсэн. Иргэд фэйсбүүкээр зургийг цацаж, асуудал тавьснаар БОАЖЯ-наас тус компанийн газар эзэмших эрхийг нь цуцаллаа. Улмаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Түүнээс гадна Зайсангийн аманд газар эзэмшиж, дураараа дургиж байсан "Энигма” гэх компанитай холбоотой асуудлыг ч яамнаас шийдээд байгаа. Гурван га газрын л асуудал юм билээ. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан учраас газар эзэмших эрхийг нь цуцалсан. Гэтэл энэ компани оюутнуудыг турхирч, жагсаал хүртэл хийлгээд амжсан. Ер нь Монголд төр засаг гэж байна уу. Зүгээр нэг мөнгөтэй хүн, компани хаа дуртай газраа газар аваад, юу ч хамаагүй хийж байна шүү дээ. Сүүлдээ компанийнхаа харьяа сургуулийн хэдэн оюутныг жагсаагаад л. Яасан том толгойтой, эрх мэдэлтэй байдаг юм. Ер нь бол зарчмын нэг л асуудал байгаа. Дархан цаазтай, улсын тусгай хамгаалалттай газарт газарт өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглодог хуультай. Тэр хуулиа л төрийн томчууд, салбар яамныхан мөрдөж ажиллах ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд аялал жуулчлалын гэх нэрийн дор олон компани тусгай хамгаалалттай газар руу "хуруу дүрж”, барилга барьсан. Одоо Зайсан толгой хавийн ам орон сууцны барилгаар дүүрчихсэн. Нэгэнт барьсан барилгыг нураалтай биш. Уг нь төр ажлаа хийж чаддаг эхлээд барилга барих гээд газар ухаж эхлэх үед нь таслан зогсоох байсан юм. Одоо нэгэнт хүн амьдарч байгаа барилгуудыг яалтай. Иргэдээ хохироолтой биш. Тиймээс Богд уулын бусад амуудыг энэ мэтээр алдчихмааргүй байна. Соёмботой ууланд газар эзэмших эрхийг Н.Батцэрэг гэдэг нөхөр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа л өгсөн гээд байгаа. Тэр хүн бас л аялал жуулчлалын гэсэн нэрийдлээр газар өгсөн байх. Ер нь энэ аялал жуулчлалын гэх нэрийдлээр газар өгч, наймаа хийдэг жишиг байгаа юм биш үү. Одоогийн сайд нь тэр жишгээр арай явчихаагүй байх гэж найдая. Сая гаргасан хэд хэдэн шийдвэрийг харахад арай өөрөөр ажиллаж байна уу гэсэн итгэл төрөөд байна. Тийм болохоор өмнөх сайдын үед ямар газрыг, яаж эзэмшүүлсэн, өгсөн болохыг судалж, шалгаж тогтоох хэрэгтэй юм биш үү. Нэг л өглөө босоход Богд уулыг өөр нэг газраас нь ухаж, төнхөж байх вий дээ. Түүнээс нь өмнө эртхэн шалгаад, цуцлах юм байвал цуцалсан нь дээр. Одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт буюу Богдхан уулыг тойроод 2000 орчим иргэн ААН-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа гэж БОАЖЯ-наас мэдээлсэн. Тэд бүгдээрээ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, сүр болох уу. Ёстой үүн шиг худлаа юм байхгүй шүү, Д.Оюунхорол сайд аа. Тэд бүгдээрээ л Богд уулыг ямар нэг байдлаар ухна. Барилга барина. Тийм болохоор бүгдийг нь цуцлах хэрэгтэй юм биш үү. Өмнө нь тусгай зөвшөөрөл авсан болгон барилга барьчихаад байна. Ямар компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ёстой харагдахгүй байна. Хоёр амралтын газар маягийн юм байгааг эс тооцвол шүү дээ. Тийм болохоор эртхэн энэ олон зөвшөөрлөө цуцлаад, хуулийнхаа дагуу л үйл ажиллагаа явуулаач дээ.

Б.Болд

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex