Ц.Одонтунгалаг аа, ажлаа хий
Иргэдийн төлөөлөл энэ талаар тайлбарлахдаа, " Нийтийн тээврийн үйлчилгээ, парк шинэчлэлтийн асуудлыг өнөөдөр НИТХ-д суугаа 45 төлөөлөгч шийдэх ёстой байтал ажлаа хийхгүй өөр хоорондоо улс төр шидэх нь хэр ёс зүйтэй вэ. Өнөөдөр ард түмэн та бүхнээс зүгээр л ажлаа сайн хийхийг хүсч байна. Гэтэл ажлаа хийхгүй нэг нэгнээ нудраад суух нь ард түмнээ басамжилж байгаа хэрэг” гэж үзэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нь 2012-2016 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа 370 гаруй ажилтныг хууль бусаар халж байсан удирдах албан тушаалтан ажээ. Тэрбээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч байсан зэрэг үндэслэлээр шүүхийн өмнө хариуцлага хүлээж байсан төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, огцрох дээрээ хүрч байсан нь тухайн үедээ хэвлэлийнхний анхаарлыг татаж байсан удаатай. Ер нь аль нам, бүлэглэл гэлтгүй НИТХ-ын төлөөлөгч л юм бол ажлаа хийсэн шиг хиймээр. Ард түмэн ажлаа хийнэ гэж та бүхнийг сонгосон болохоос хийх ажилгүй, хэрүүл хийгээд яв гэж сонгоогүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12672
Сэтгэгдэл байхгүй байна.