Аудит: 18-хан хүнтэй НАЖГ-ын дарга орлогчтой байхаасаа ичдэггүй

1

Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуулийн дараагаар С.Батболдыг Нийслэлийн Засаг даргаас нь түлхэн унагаах кампанит ажил явж байна уу гэлтэй. Эхлээд гэр бүл рүү нь, дараа нь өөрт нь чиглэсэн баримтгүй мэдээллүүд сошиалаар нэлээд явлаа. Харин өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэх Төрийн аудитын газар 2018 он дуусч байхад 2017 оны тайлангаа дэлгэж байх юм.

Энэ тайлан бүхэлдээ Нийслэл, дүүрэг, түүний харьяа агентлагууд, ОНӨААТҮГ-ууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг харуулахад чиглэгджээ. Юм болгон шалтгаантай. Шалтгаангүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг.  Нэгэнт С.Батболдод "60 тэрбум” гэдэг нэр наасных тайланд ч бас төрийн албаны шалгалт өгөөгүй, нөхөж өгсөн хүмүүсийн нэрийг бичсэн байна.

Гэхдээ тайланг дэлгэсэн "зорилго нь санаатай” байж болох ч доторх баримтууд нь үндэслэлтэй юм аа. Үнэхээр ч МАН сонгуульд ялаад төрийн албыг мэргэшсэн, цомхон байлгая, дарга нарыг цөөлье, үргүй зардлыг бууруулж, тансаг хэрэглээг хумья гэсэн. Тэгээд яалаа? Ярьсан болохоос хяналтаа тавиагүй.

Уг нь МАН сонгуульд ялаад Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр тогтоолоор "Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга /орлогч дарга/ нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах”-ыг үүрэг болгожээ. Ингэхдээ агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь долоогоос доошгүй байх чиглэл баримтлахыг үүрэгдсэн юм.

Гэвч 100-гаас доош орон тоотой нийслэлийн 13 агентлагт 16 орлогч ажиллаж, жилд 171 сая төгрөгийн цалин авч байна. 18 хүнтэй Нийслэлийн Аялал жуулчлалын газарт нэг дарга, нэг орлогч дарга, гурван хэлтсийн дарга байх жишээтэй. 20-25 хүнтэй Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэдээллийн технологийн газрын дарга нар нь бүгд орлогчтой, дотроо хэлтэстэй, хэлтэс нь ахлахуудтай.

Нийслэлийн өмч хувьчлалыг явуулдаг НӨХГ нь өөрийн байргүй, Хөвсгөл нуур зочид буудлыг хөлсөлж "амьдардаг” мөртлөө хоёр орлогчтой. Ийм л баахан дарга, орлодог хүмүүс хотын агентлагуудаар дүүрчээ. 30 хүнтэй сонины эрхлэгч орлогчтой байхаас ичиж байхад 18 хүнтэй агентлагийн дарга орлогчтой байхаасаа ичдэггүй л юм байна.

Нийслэлийн харьяа агентлагуудын дэд буюу орлогч дарга нар, орон тоо хэтрүүлж ажиллуулсан албан хаагчдыг цомхотгож, тэдэнд зарцуулдаг шатахууныг хэмнэвэл төсвөөс нэг тэрбум төгрөг хэмнэж болно гэдгийг өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэх Төрийн аудитын газраас хэлсэн.



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Эд нарт уул нь орлогч дарга хэрэггүй л юм даа. Хайран төсвийн мөнгө, бидний татвар. Арай л хяналтгүй төсвийн мөнгийг үрэн таран хийх юм даа. Үүнээс болж Монгол улс минь хөгжихгүй байна, өрөндөө баригдсан байна. Төрийн банкны захиралуудийн тоо (18 -захирал ), авдаг цалинг ард түмэнд цахим сайтуудаар мэдээлсэн л байсан. Арай л дэндүү л харагдаж байна лээ.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex