Н.Янжмаа: Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж, 100 хувийн сэтгэл ханамжтай байгаа
-Шахмал түлшийг хэрэглэснээр үр хүүхдээ учирч болох аюулт өвчнөөс хамгаална-
"Тавантолгой түлш" ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Н.Янжмаагаас сайжруулсан түлш эрүүл мэндэд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх талаар тодруулллаа.
-"Таван толгой түлш” ХХК-иас үйлдвэрлэн гаргаж байгаа сайжруулсан түлш худалдаанд гарч, хэрэглэгчдэд хүрлээ. Сайжруулсан түлш эрүүл мэнд талаас ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Агаарын бохирдолд төр засгаас гадна иргэн бүр анхаарлаа хандуулах цаг ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар агаарын бохирдлоос үүдэлтэй ургийн эндэгдэл болон 0-5 настай хүүхдийн эрүүл мэндийн байдал аюулын түвшинд хүрсэн гэдгийг нотолсон. Хойч үеэ агаарын бохирдлоос хамгаалахын тулд манайхаас сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр үр хүүхэддээ учирч болох аюулт өвчнөөс хамгаалж байна гэсэн үг. Сайжруулсан түлш нь судалгаа шинжилгээнд бүрэн хамрагдсан бөгөөд агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна. Мөн илчлэг чанар нь маш өндөр.
-Сайжруулсан түлшний нэг онцлог нь тоосжилт үүсэхгүй, агаарт элдэв төрлийн үнэр ялгаруулахгүй гэдгээрээ давуу талтай шүү дээ?
-Тийм ээ. Маш олон давуу талтай. Тухайлбал, бүтээгдэхүүнээс гарах үнсний хаягдал 2-3 дахин бага. Бүрэн шаталт яваад дууссан нөхцөлд үнсний хэмжээ маш бага гарна. Цаг хугацаа хэмнэхээс гадна дотоод орчинд ахуйн ариун цэвэрт эерэг нөлөөтэй. Бид туршилтаар Сонгинохайрхан болон Баянгол, Чингэлтэй зэрэг дүүргийн хороодоор явж ажилласан. Энэ үеэр иргэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа. Элдэв үнэр ялгарахгүй, үнс бужигнахгүй, илчлэг өндөр, хэрэглээ удаан, тоосонцор үүсэхгүй, өрхийн эдийн засагт хэмнэлттэй гээд маш их зүйлийг иргэд хэлж байсан. Бүтээгдэхүүнд 100 хувийн сэтгэл ханамжтай байснаа ярьж байсан юм.
-Иргэд нэг үеэ бодвол аливаа бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд тустай талаас хүлээж авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, зөв хэрэглээг илүүтэй сонирхдог болсон. Тиймээс танай бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байгаа байх?
-Тийм ээ. Иргэд ахуйн цэвэр, эрүүл мэнд талаас нь ямар нэгэн зүйлийг хүлээж авдаг болжээ. Түүнчлэн үүргээ маш сайн ухамсарладаг болсон байна. Бид сайжруулсан түлш хэрэглэхийг хүсэж байна. Үүнийг хэрэглэснээр агаар бохирдол 50-60 хувь буурвал иргэн хүнийхээ үүргийг биелүүллээ гэсэн үг гээд тааламжтай хүлээж авч байгаа. Агаарын бохирдлын эсрэг хамтдаа зүтгэе гэдэг болжээ. Энэ нь бидний үйл ажиллагаанд маш их дэм үзүүлэхээс гадна урам өгч байгаа. Илчлэг өндөртэй болохоор айл гэрийн төсөвт хэмнэлт үүсгэх юм байна гэж ярьж байна.
-Бүтээгдэхүүн зах зээлд хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна вэ?
-Нэг тонн нь 150 мянган төгрөг. 25 кг шуудайтай нь 3700-3800 төгрөгөөр борлуулагдаж байгаа.
-Борлуулалтын цэгүүд нь хаана, хаана ажиллаж байгаа вэ?
-Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд эхний борлуулалтын цэгээ ажиллуулж байна. Удахгүй дараа дараагийн цэгүүдээ нээнэ.
Dardas.mn
Сэтгэгдэл байхгүй байна.