Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа "сална"

0

Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа "сална"

 

Энэ өвлийг бид өнгөрсөн арван хэдэн жилийн адилаар нүүрсний утаанд "угаартаж” өнгөрөөх нь. Амьсгалах ч эрхгүй болсон монголчууд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч буйгаа хэнээс ч илүү мэднэ. Гэвч хасах 40 хэм хүрдэг хахир хүйтэн өвлийг гэр хорооллын иргэд түүхий нүүрсгүйгээр даван туулна гэдэг бэрх.

Төрөөс нийслэлийн утааг бууруулах зорилгоор ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Энэ хүрээнд жилийн 1.2 сая тонн нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах асуудал нэн чухлаар тавигдаж буй юм. Тиймээс Засгийн газар "Таван толгой түлш” компанийг байгуулж, Ухаа худаг дахь угаасан нүүрсийг "ТЭЦ-2” станцын технологиор сайжруулсан түлш болгон үйлдвэрлэж эхлээд сар ч болоогүй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшээ иргэдэд танилцуулах, цаашид хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор худалдаанд гаргаж эхлээд мөн л удаагүй байгаа юм.

Үйлдвэрлэгчдийн санааг зовж буй бэрхшээл нь тээвэрлэлт. "Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500 тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 тонн түлш үйлдвэрлэдэг.

Хэрэглэгчдийн гарт хүрээд 10 гаруй л хоногийн хугацаа өнгөрч буй эл сайжруулсан түлшний талаарх ойлголт, мэдээлэл иргэдийн дунд харилцан адилгүй байна. Зарим нь илчгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь аль хэдийн хэрэглээд эхэлжээ.

Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг, 24 дүгээр хороо, Баянхошууны Баруун салаанд оршин суугаа хаягтай П.Тунгалаг эмэгтэйнд очлоо. Тэрбээр нөхөр зургаан хүүхдийн хамт ам бүл наймуулаа өнөр өтгөн аж төрдөг. Хашаанд нь орвол шинээр бариад удаагүй бололтой гүйцэт засвар хийгдээгүй хоёр давхар томхон байшингийн дэргэд гэр байх аж.

Залуу хос саяхныг хүртэл гэртээ амьдарч байгаад шинэхэн байшиндаа ороод удаагүй байгаа юм байна. Биднийг очиход оройн 17.00 цаг болсон байлаа. Үүдээр нь орвол бага зэрэг сэрүүхэн орчин угтав. Тэднийх төслийн зуухаа нам даралтаар холбожээ.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД МОД ХУДАЛДАН АВАХАА БОЛЬСОН

Зуухны дэргэд "Таван толгой”-н сайжруулсан түлш байх бөгөөд өдрийн 14.00 цагийн орчимд хоёр тосгуур түлш хийснээс хойш гал түлээгүй байна гэдгийг гэрийн эзэгтэй П.Тунгалаг хэлсэн.

Тэрбээр "Сайжруулсан түлшийг сонирхож түлж үзээд одоо л хэрэглэдэг болж байна. Манайх түүхий нүүрс нэг шуудайг өдөрт түлдэг байсан. Харин шахмал түлш нь нэг шуудайны талыг өдөрт хэрэглэж байгаа нь хэмнэлттэй санагдсан. Илч нь монгол гэрт маш сайн юм билээ. Байшинд бол нэг хэмийн дулаанаа барьдаг. Хоногт 25 кг шуудайтай шахмал түлш хэрэглэж байна. Гал түлэхэд хоёр цаг дулаанаа маш сайн барина. Цаад зочдын өрөөгөөр бага зэрэг дулаан. Яах вэ зуухны хэмжээ, байшингийн зай талбайнаас шалтгаалж байгаа байх. Түүхий нүүрс шиг хэт халж, хурдан хөрөхгүй температураа хадгалдаг давуу талтай юм билээ. Үнс бол ялгаагүй гардаг санагдсан. Борлуулалтын цэгээс нь асуухаар дууссан байдаг. Ямартай ч одоо зургаан шуудайг авчхаад байна.Үнийн хувьд боломжтой, түүхий нүүрс 3500 төгрөг, шахмал 3750 төгрөгийн үнэтэй байгаа нь хүний хүч хөдөлмөрийг 250 төгрөгөөр үнэлж байна л гэж боддог” гээд зочны өрөөгөө танилцууллаа.

Өдрийн 14.00 цагт тосгуураар хоёр удаа шахмал түлшээр л гал түлсэн гэхэд дулаахан байв. Эднийх хоёр давхар 80 мкв орчим талбай бүхий 8×10 хэмжээтэй, олон өрөөтэй, дулаалгаа хийж амжаагүй шинэхэн байшин гэхэд ийм хэмжээний түлш зарцуулж байгаа нь бас давуу тал юм шиг санагдсан. Ойролцоогоор дулаанаа дөрвөн цаг  барьж байгаа аж.

П.Тунгалаг эмэгтэйн хэлснээр гэр нь шалны халаалттай, нам даралтын зуухаар холбосон бөгөөд сайжруулсан шахмал түлшийг авснаас хойш мод бөөндөж худалдан авахаа больсон гэдгийг онцолсон. Учир нь түлшний цогт багахан хэмжээний түүхий нүүрс хийхэд маш хурдан асдаг гэнэ. Түүний хэлснээр өнөө өглөө /2018.12.10/-ний 10.00 цагийн орчимд галласан шахмал түлш нь өдрийн 13.00 цаг хүртэл таван цаг орчим дулаанаа барьсан, цог нь унтарч алга болоогүй байсныг хэлсэн юм.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНЭ ЦААШИД БУУРНА

Одоогоор "Эрдэнэс Тавантолгой”-н сайжруулсан түлшийг Баянхошууны "Хөтөл” автобусны буудалд л борлуулж байна. Үйлдвэрээс өдөрт гурван удаа нийт 30-45 орчим тонн шахмал түлш борлуулах цэгт нийлүүлдэг болохыг тус компанийнхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 15-16 тонн нүүрсийг гурван удаагийн давтамжтай нийлүүлдэг байна.

"Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Таван толгой түлш”  компанийн үйлдвэр нь одоогоор өдөрт 200, жилд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж үйлдвэрийн дарга нь хэлэв. Ирэх онд нийслэлийнхний түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж компанийн зүгээс үзэж байна. Тодруулбал, 2019 онд үйлдвэрийн  өргөтгөлийг нэмж ашиглалтад оруулснаар шахмал түлш үйлдвэрлэл нэмэгдэх юм байна. Үнийн хувьд тээвэрлэлтийн зардлыг шингээсэн ба цаашид галт тэргээр түүхий эдээ нийлүүлдэг болбол үнэ буурч, дүүргүүдийн хороо болгонд борлуулах цэг байршуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ нь утаанаасаа "салах" богино хугацаанд авч буй арга хэмжээ гэдгийг холбогдох албаны хүмүүс үзэж буй. Учир нь эл сайжруулсан шахмал түлш нь маш бага утаа ялгаруулдаг тул агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх аж.

"Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500  тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 тонн түлш үйлдвэрлэх хэрэгцээнд ашигладаг төдийгүй, үлдсэнийг нь дараа өдрийн нөөцөд хадгалдаг байна. Одоогоор хүнд даацын том оврын машинаар тээвэрлэж байгаа тул тээвэрлэлтийн зардлын өртгийг түлшний үнэд шингээсэн аж.

Шахмал түлшийг гүн боловсруулсан болон сайжруулсан гэж хоёр ангилдаг. Гүн боловсруулсан гэдэг нь нүүрсийг өндөр технологиор боловсруулж, дэгдэмхий чанарыг нь бууруулсныг хэлдэг. Харин сайжруулсан нь нүүрсийг жижиглэж бутлаад бэхжүүлэх, шаталтыг дэмжих зэрэг бодис нэмж хэлбэр оруулан шахдаг байна. Гүн боловсруулахад өндөр технологи шаардлагатайн дээр өртөг нь их. Тиймээс энэ удаад байгалиасаа дэгдэмхий чанар багатай Ухаа худаг, Тавантолгойн ордын завсрын нүүрсийг сайжруулан шахахаар болсон нь энэ юм.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex