Х.ЭНХТУЯА : ПАРА-ТАЕКВОНДОГООР ОЛИМПЫН ЭРХ АВЧ, АЗИЙН 4 УДААГИЙН АВАРГА БОЛООД ИРЛЭЭ

0

 

 

Пара-таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Азийн дөрвөн удаагийн аварга олимпын эрхийн эзэн Х.Энхтуяатай ярилцлаа.

-Таньд тэмцээндээ амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Юуны өмнө энэ сайхан өдрийн мэндийг нийт уншигчиддаа хүргэе . Намайг Хүрэлбаатарын Энхтуяа гэдэг. Би Архангай аймагт төрж өссөн. Ам бүл дөрвүүлээ амьдардаг.

-Тэмцээний талаар сонин юу байв. Манай уншигчдад сонирхуулаач.

- Баярлалаа.Миний хувьд энэ жилийн хоёр дахь тэмцээн байлаа. Энэ сарын 18-23 хооронд болсон Ази тивийн аварга шалгаруулах тавь дахь удаагийн тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож дахин амжилтаа баталж ази тивийн дөрвөн удаагүйн хошой аварга болсон амжилттай эх орондоо ирлээ.

-Ямар ангилалд оролцсон бэ?

- Миний хувьд К-44 гэдэг ангилалд гарынхаа тайралтаар ороод 49кг жинд оролцдог. Энэхүү тэмцээнд 24 орны 96 тамирчин оролцсон. Би нийтдээ гурван тулаан хийсэн. Маш их хариуцлагатай оролцох хэрэгтэй байсан. яагаад гэвэл олимпын эрхийн оноотой байсан учраас энийгээ батлах ёстой гэсэн зорилготойгоор их хичээсэн.

- Ялалт гэдэг бол бэлтгэлээс шууд хамаатай гэдэг шүү дээ. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?хүнд хэцүү үе тулгардаг байх.

- Мэдээж хэцүү үе байлгүй яахав. Бэлтгэл дээр шантардаг зүйл гэвэл хэт их тэмцээнээ бодож стрессдэх асуудал гардаг. Гэхдээ хүнийг өглөө босоход сэрүүлэг нь биш мөрөөдөл нь сэрээдэг гэдэг шиг зорилготой учраас ядарч зовлоо гэж хэлэх дургүй. Бэлтгэлийг өдөр болгон хийдэг. Тэмцээнгүй үед өдрийн таван цагаар бэлтгэл хийдэг. Харин тэмцээн ойртоод ирэхээр 6-7 цагийн бэлтгэлийг тогтмол хийдэг. Саяны тэмцээний бэлтгэлийг шигшээ багынхаа зааланд хангаж аваад явсан.

-Аливаа тэмцээн уралдаанд явахад зардал мөнгө их гардаг шүү дээ. Таны хувьд хэрхэн зохицуулдаг вэ?

- Пара-таеквондогын тамирчдын хувьд Үндэсний шигшээ багийн харьяатай гурван тамирчин нэг дасгалжуулагч байдаг. Миний хувьд Үндэсний шигшээ багийн харьяатай тамирчин тэгхээр зардал мөнгө бол тодорхой хэмжээгээр улсаас буюу шигшээгээс гаргаж өгдөг. Тухайн тэмцээнд амжилттай оролцох үгүй нь тамирчны өөрийн туршлага, бэлтгэл сургуулилалтаас гадна хооллолт, амралт, нэмэлт эрдэс бодис гэх мэт олон зүйлээс хамаардаг. Тийм учраас энэ бүхнийг сайтар зохицуулж явахгүй бол болохгүй.

-Пара-таеквондогийн тамирчдыг улсаас хир дэмждэг вэ?

- 2017 оноос үндэсний шигшээ баг болж гарсан. Тэрнээс хойш дэмжлэг сайтай болсон шүү. Дээр нь бас Монголын Таеквондогийн Холбоо ч тамирчид, дасгалжуулагч, багш нарыг маань дэмжин ажиллаж байгаа.

-Энгийн таеквондо болон Пара-таеквондо хоёрын ялгаа маш их. Олон нийт энэ тал дээр ямархуу хандлагатай байдаг гэж боддог вэ. Ажиглагддаг зүйл байна уу?

- Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авахдаа эерэгээсээ илүү сөрөг хандлагатай байдаг. Үнэлэмж багатай гэсэн үг. Энгийн болон Пара-Таекевондогын тамирчдын хувьд тийм ойлголт байдаггүй бүгд сайхан харилцаатай. Багш дасгалжуулагч нар ч гэсэн чи гаргүй юм чинь тэрийг хий гэдэг ойлголт байдаггүй. "Энэ хүн чадаж байгаа бол чи чадна” гэж урам өгч, зоригжуулж нэг баг болж ажиллаж чаддаг. Хэдхэн жилийн өмнө гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөр нүдээр харах, гадуурхах, үл ойшоох зүйл их ажиглагддаг байсан. Одоо харин өөрчлөгдсөн шүү. "Пара” спорт хөгжөөд нийгэмд танигдаад ирсэн. Хүүхдүүд хүртэл ийм хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдээд байнал даа. Мэдэхгүй гэнэт таарвал хүний хүүхдийг айлгана, эцэг эхийг нь уурлуулна. Харин сүүлийн хэдэн жил би ийм мэдрэмж авах нь бага байгаа шүү. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой байх. Бид бүгдээрээ энэ нийгэмд зөв үлгэр дуурайлал өгхийг хичээдэг. Өөрсдийгөө хөгжилийн бэрхшээлтэй хүн гэж нийгмээс тусгаарладаг хүмүүсийн хувьд спорт гэх энэ том ертөнц л сайн найз нь болж өгч байна.

-Таны хамгийн анхны тэмцээн ямар улсад болж байсан бэ?

-2016 оны дөрвөн сард Филиппин улсын Манелла хотод Пара-Таеквондогын Ази тивийн хоёр дахь удаагийн тэмцээн болсон. Та дараагийн тэмцээн бол солонгос улс 2018 онд виетнам улсад болсон.

Хамгийн анхны дасгалжуулаг багш маань О.Хосбаяр багш. Энэ хүн надад эр зориг хатуу чанга байдлыг сайн суулгаж өгсөн. Мөн зорилгыг минь тодорхойлж, улам илүү хичээх урмыг өгсөнд үнэхээр их баярлаж явдаг.

- Бусад орны тамирчдаас Монгол тамирчдын ялгарах онцлог нь юу вэ?

- Манай улсын тамирчдын тоглолтын арга барил, тэмцээнд оролцох д ач холбогдлоос дүгнэхэд илүү тэвчээртэй тууштай, зоригтой бас хатуужилтай. Ус цас бороо шороо гээд эрс тэрс уур амьсгалтай ийм нөхцөлд хоолтой хоолгүй явсан ч ажрахгүй. Нэмж хэлэхэд бидэнд нэгнийгээ гэсэн хайр илүү байдаг гэж би боддог.

- Амжилттай, амжилтгүй, өвчтэй зовлонтой ямар ч үед гэр бүл гэдэг юунаас ч үнэтэй. Таны амжилтын ард гэр бүл тань байсан нь тодорхой. Та гэр бүлийнхээ тухай яриач.

- Мэдээж гэр бүл минь юунаас ч үнэтэй. Би аав ээж зургаан настай хүүгийнхээ хамт амьдардаг ганц бие ээж хүн л дээ. Хайртай дотны хүмүүсийнхээ хайр халамж хүүгийнхээ тэр сайхан үнсэлт гээд маш их зүйлээс урам зориг хүч авч, тэдний намайг гэсэн агуу их хайр байдаг болохоор өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн гэж би боддог. Энэ завшааныг ашиглаад гэр бүлдээ, хүүдээ хязгааргүй их хайртай шүү. Миний төлөө хийсэн хийж байгаа бүхэнд тань баярлалаа гэж хэлмээр байна.

-Хүний амьдралд саар зүйлээс илүү сайхан зүйл нь их. Гэхдээ хааяа сэтгэл дотроо хадгалдаг тэр зүйлийнхээ талаар бусдад хуваалцвал сэтгэл санаа дээрдэх үе ч байдаг. Боломжтой бол та манай уншигчдад яагаад хөгжлийн бэрхшээлтэй болсон тухайгаа ярьж өгөөч.

- Би гэдэг энэ хорвоод мэндлэхдээ хоёр гартай эрүүл саруул ирсэн. 13 насандаа Ахуйн ослоор гараа гэмтээж эмчилгээ хийлгэсэн боловч бүтэлгүйтсэн. Дараа нь хагалгаанд ороод зүүн гараа тайруулсан. Тэгээд л дөнгөж арван гуравхан насандаа гарны бэрхшээлтэй иргэдийн тоонд орсон доо. Тухайн үеийн сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байсан. Мэдээж хамгийн түрүүнд хүүхдүүд шоолох болов уу. Ингээд л бусдаас өөр болчихлоо гэх мэт бодлууд намайг зовоодог байсан. Энэ зовлон минь зөвхөн минийх биш аав ээжийн минь хувьд ч хүнд тус ч байсан байх. Бидний тэр туулсан мэдрэмж, сэтгэл гутрал, урам хугаралт магадгүй бага наснаас минь дайчин зоригтой, аливаа зүйлд амархан бууж өгч болохгүй юм байна гэх зан чанарыг төлөвшүүлсэн гэж би сайнаар бодох дуртай. Ийм хүнд үед Спорт л намайг зөв замруу хөтөлж чадсан. Энэ спортоор амжилт гаргахгүй ч гэсэн олон сайхан найзуудтай болж нийгэмшиж, бусдыг хайрлаж, хайрлуулж чаддаг болсон. Би спортод хайртай.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн аливаа ажлыг хийхдээ хоёр дахин илүү сэтгэдэг гэж би боддог. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Зөв л дөө энгийн хүн нэг үдээс үдлээ гэхэд бодохгүй шууд үддэг. Харин гарны бэрхшээлтэй хүмүүс бол тэр үдээсийг яаж үдвэл тайлагдахгүй үдэх вэ? гэдэг талаас нь хоёр дахин бодож хийдэг. Зөвхөн үдээс гэлтгүй өөр зүйл дээр ч бид илүү тунгааж хийдэг юм болов уу гэж бодож байна. Үүнтэй адилхан бидний тэндээс энд хүртэлх явсан зам тийм амархан биш. Хүмүүс Пара-таеквондогын тамирчин гэхээр л зүгээр нэг хийсвэр амархан гэсэн ойлголттой байдаг. Үнэндээ тийм биш.Энэ спортоор хичээлээд амжилт гаргаад ирэхэд хүмүүс талархаж баярлаж хүлээж авахаасаа илүү пара юм чинь амархан гэдэг хандлагатай байдаг нь миний зүрхийг маш их эмзэглүүлдэг.


У.Пүрэвсүрэн

Эх сурвалж: Zaluu.mn



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex